Хоёр толгойтой АН, хэнхэг залуусаар дүүрсэн МАН

“АН, МАН-ын аль ч ялгаагүй, суурь үзлээрээ ч ялгарахаа байсан. Залуус одоо карьер өгсөлтөд аль ашигтайд нь л элсэж байгаа”. Ирээдүйд УИХ-д өрсөлдөх хүсэлтэй залуу бизнесмений ярианаас иш татав. Энэ бол АН, МАН-ын одоогийн байгаа царай, үнэ цэнийг нь хамгийн энгийн үгээр тайлбарласан бодит кэйс юм. Тэд яг одоо олон нийтэд хэрхэн харагдаж байгаа вэ?
АН ХОЁР ТОЛГОЙТОЙ БОЛЖ, “ДАЙСНЫ ЦЭРГҮҮД СОНСОЦГОО” УРИАНД ШИЛЖИВ
С.Эрдэнэ өчигдөр /2020.12.28/ мэдээлэл хийж, “Би АН-ын дарга хэвээрээ байгаа. Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүй болгож, тамгаа өөр дээрээ авсан. “Шонхор” товерт АН-ын дүрмийн дагуу идэвхтэй үйл ажиллагааг явуулж эхэлнэ” гэж мэдэгдлээ.Ингэснээр хэдхэн хоногийн өмнө Э.Бат-Үүлийн “С.Эрдэнэтэй эвээ олохгүй бол Х.Баттулгын концерт дуусах аюултай” гэж жиргэсний учир тайлагдав. Өөрөөр хэлбэл, хууль шүүхээр явахад С.Эрдэнийн талд бүх шийдвэр гарах нөхцөл байдалд АН байгаа учраас тэр өнөөдөр хүчтэй, бардам яваа аж.
Нөгөө талд Ц.Туваан, П.Нүрзэд, Б.Пүрэвдаваа нарын “бүтэлгүй” нөхдөөр удирдуулсан Ерөнхийлөгч Х.Баттулгын халаасны АН байгаа. Тэд Ерөнхийлөгчид хэдэн сар зөвлөөд, Германы элчинд ажиллахаар явах Л.Болдын “Бодь” товерт байрлаж буй. Саяхан Их хурлаа хийж, МоАХ-ны өндөр хайрцаглалт дор Ерөнхийлөгч Х.Баттулгад ашигтай хэдэн шийдвэр гаргаад өндөрлөсөн. Тэднээс Э.Бат-Үүл, Ц.Оюунгэрэл тэргүүтэй ахмад лидерүүд нь “цээрлэж”, залуус нь тархигүй, зүрхгүй, улбагар дүрээр нэгдсэн нь нууц биш.
Ингэж МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Т.Амартүвшин АН-ын даргаар очиж, Ерөнхийлөгчид үйлчлэх сценари зурагдаж явсан ч С.Эрдэнэ эсэргүүцлийн тугаа өргөв. Нэгэн цагт О.Баасанхүү, Н.Энхбаяр нар Их хурлаа тус тусдаа хийсэн шиг хөгийн хэмлэлдээнд АН-ынхан орж, биенээ “дайсны цэргүүд сонсоцгоо” уриагаар намнахаар шийдэцгээжээ.Ийм байдалтай АН-аас суурь үзэл суртал, ардчиллын язгуур амин чанарыг нэхээд ч нэмэргүй. Тэд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа хэнийг дэвшүүлэхээ шийдэх тулаанаас өөр юуг ч бодохоо больжээ.
-АХМАД, ДУНД ҮЕЭ ЖИЙЖ, ХЭНХЭГ ЗАЛУУСААР ДҮҮРСЭН ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН-
Эрх баригч нам өөрийн гэсэн том оффистой тул хаа очиж, АН шиг түр тэжээж буй хүнийхээ оффис дээр туг далбаагаа намируулж явдаггүй.Хэрэлдэж, муудсан ч Тусгаар тогтнолын ордондоо цуглардаг давуу талтай. Чухамдаа М.Энхболд зэргийн ахуйлаг, алсуур боддог ахмад, идэр үеийн төлөөллүүд эл намд нэгэн үес хүчтэй байсны үр нөлөөгөөр ядаж л эднийх оффистой сууцгааж байна. Гэвч ирэх онд 100 жилийнхээ ойг тэмдэглэх МАН-ын ирээдүй нэг их холын гэрэлтэй, зам харгуй нь дардан харагдаад байгаа зүйл үгүй. Парламент дахь ганган чимэг, супер тэрсэгч Ц.Нямдорж, гол ноён нуруу нь болж явсан Д.Лүндээжанцан нарын ахмад үеийнхэн нь намаараа үзэгдэхээ бараг больсон.
Дээрээс нь МАН-ын нэрээр төрийн ажлыг жинхэнэ нугалж явсан Б.Баярсайхан, Ц.Ням-Осор, Д.Мөрөн тэргүүтэй технократууд нь намынхаа өнөөгийн залуусаас болгоомжилж, хол явахыг эрхэмлэх болжээ. Эдүгээ МАН-ын төв байранд нэг их дүрдээ орсон, өөрсдийгөө бага оврын У.Хүрэлсүх гээд ойлгочихсон хэдэн хэнхэг залуус л намынхаа ажлыг хөтлөх болсон нь нууц биш. Тэдний сүртэй, биеэ тоосон, дөвчигнүүр болсныг үгээр илэрхийлэхэд ч хэцүү.
Хоёр ч сонгууль амжилттай удирдсан Д.Амарбаясгаланг эс тооцвол 500 сая төгрөгийн авлига авч байгаад баригдсан гэгддэг “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал асан Н.Энхбаатар зэрэгхэн улс хүний нөөцийг нь базах зэргээр сууж буй нь МАН-ын эмгэнэл юм. Яг бичиг цаастай зууралдаж, намын эв эеийг олж, чухал хэлцэл бүр дээр гаргалгаа зурж суусан ахмад, идэр үеийнхэн Н.Энхбаатар мэтийн залуустай ямар хүний нөөцийн бодлого ярих ч билээ дээ, тоож харах ч үгүй гарч одох. Мөнхүү аль хортой,хувийн шунал ихтэй Я.Содбаатар, Ж.Энхбаяр мэт нь намдаа үнэнч үлдсэн нэрээр У.Хүрэлсүхийг бараадаж, ажил хийж чаддаг бүтээгчүүд нь цүнхээ үүрч гудамд гарсан нөхцөл байдалтай.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Эдүгээ АН хоёр толгойтой болж, МАН баахан хэнхэг залуусаар дүүрсэн нь хоёр том намын супер “хоосрол” юм. Хүчээр шийдээд, өнөөгийн болж буй төрхөндөө итгээд яваад байж болох ч сууриараа буруудчихсан үзлүүд зөвөөр сэргэхэд асар хэцүү. Гол нь, АН-д ч, МАН-д ч ахмад, идэр,залуусын супер хүчтэй нэгдэл үгүй болжээ. Дан ганц үеийн төлөөллөөр төгс засаглал бүрдүүлнэ гэж үгүй. Өнөөдөр АН-аас, МАН-аас аль сайн дүрүүд нь зугтаад байгаа нь тэднээс “муу хүн”-ий үнэр тасралтгүй түгэх болсонтой л холбоотой. Нөгөө талд намууд өөрөө улстөрд орж, хувь хүний хүсэл шуналаа биелүүлэх зорилготой хүмүүсийн гишгүүр болсон нь жинхэнэ үзэл суртал, намын амин чанар алдагдахад хүргэсээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН ыг унагаж, арчих төлөвлөгөө сайн хэрэгжиж байна. Жаахан дутуу зүйл байгаа бололтой С. Эрдэнэ дахиад гарч ирлээ. Улс төрийн тавцангаас АН ыг бүрэн арчих ажид дуусах шатандаа шилжиж байна
АН ын үйл ажиллагаанд ЭРДЭНЭ даргын нөлөө яа�##�т ч үгүй ихээ. Жёнко одоо болимоор юм дөө хэний хүчинд ерөнхийлөгчийн сууд�##�д сууж 4 жил жаргаж хутгаж үймүүлж завшиж яваагаа мэддэггүй хүн чанаргүй хүн гэдгээ олон үйлдлээрээ харууллаа даа. Одоо хөшигний араас гарч бусдыг турхирч үймүүлж явдагаа боль доо ерөнхийлөгчөө эр хүн шиг байлдаа
тэглээ АН дууслаа, Төрийн �##�бан хаагч хуульч хүн гэлээ үзэл бодлоороо дэмждэг байсан нам ингээд дууслаа гэж
Нам төрийн ялзр�##� монгол улсын мөхөл монгол иргэдийн үхэл нүүрэллээ Гэсгээх цаг нэг их удахгүй ирэх бгаа Том дарга цүнх баригч олигархиудыг бүгдийг монгол төрөөс �######�уулж цэвэрлэх цаг нь болсон
Хулгайчдын хөрөнгийг хурааж бүх насаар нь шоронд хатааж улс төрийн эрхийг хэдэн үеэр нь байхгүй болговол таарна
энэ сэтгүүлч яг юу хэлэх гээд байгаа юм болдоо �######�уул
Ugaasaa MANAN neg teregnii 2 dugui shu dee. 100 ymaand 60 uhna gegcheer Ene olon heregtrei hereggui nam gesen ymnuudiig z##luulval taarna
Өвөг дээдсийн үлдээсэн Монгол минь үеийн үед мөнх орших болтугай.
Үүнээс илүү үнэн гэж хаана байхав дээ. Энэ хоёр намуудад хүн сүгнүүд л дүүрэн байна.
Ali ali namig mash onovchtoi zov dugnej todorhoilson bna,uneheer odoo iim l bna
МЕЭ.ЭНХБОЛД Ч АРГАГҮЙ Л ЖУДАГТАЙ ЭР ТУЛАХТАЙ УЛС ТӨРЧ ЮМАА
M.Enkhbold tiim tolovlogoog sonsood suuj bsan gej bodohoor l...
үүнийг бичигч этгээд нь �######�уул сонирхогчийн түвшинд яваа аж
үүнийг бичигч этгээв нь зай луул сонирхогчийн түвшинд яваа аж
АН ын үйл ажиллагаанд ЭРДЭНЭ даргын нөлөө яа�##�т ч үгүй ихээ. Жёнко одоо болимоор юм дөө хэний хүчинд ерөнхийлөгчийн сууд�##�д сууж 4 жил жаргаж хутгаж үймүүлж завшиж яваагаа мэддэггүй хүн чанаргүй хүн гэдгээ олон үйлдлээрээ харууллаа даа. Одоо хөшигний араас гарч бусдыг турхирч үймүүлж явдагаа боль доо ерөнхийлөгчөө эр хүн шиг байлдаа
hulgai hiisen hunii oroogoor hen oroh ve dee