Сурвалжилга, Нийтлэл

ХАРИУЦЛАГА: Л.Төмөрбаатар “унтаж”, Т.Мөнхсайхан, Д.Нямхүү нарыг “хэрэлдэх” хооронд ГУРВАН Ч ЭМНЭЛЭГ голомт болчихлоо

Шинэ коронавирусийн халдварыг хүн ам дотроо алдлаа гэж хувийн хэвшлийн  “Энх саран” сувилал, хувь иргэн жолооч Д-г буруутгаж байсан цаг саяхан. Тэгвэл халдварын голомтыг цомхотголоо хэмээн хөл хорионы дэглэмийг сулруулаад долоо хонолгүй БЗД-ийн төв эмнэлэгт шинэ голомт үүсэж, буцаад Бүх нийтийн бэлэн байдалд шилжих нөхцөл үүсэв.

Түүнээс хойш Хавдар судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг гэсэн хоёр томоохон улсын эмнэлэгт халдвар тархчихлаа. ХӨСҮТ-ийн эмч, ажилчдаас ч халдвар цөөнгүй бүртгэгдэх болж, асуудал яригдах хэмжээнд ирээд намжаад байна.

Хамгийн гол нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар маргалдаж, бие биенээ хэмлэж байх хооронд гурван ч томоохон эмнэлэг халдварын голомт болчхов. Дээрээс нь үүрэг хариуцлагыг УОК, ЭМЯ, ХӨСҮТ гурваас нэхдэг ч Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар үргэлж үл хэлэлцэгдэж, уснаас хуурай гарсаас өдий хүрлээ.


-23 ЖИЛИЙН ӨМНӨ ХУВЬЧЛАГДСАН БЗД-ИЙН ЭМНЭЛЭГ ХАЛДВАР ТАРААВ-

Одоогоор шинээр бүртгэгдэж буй бүх халдварууд БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс үүдэлтэй байна. Эхлээд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдээс халдвар илэрсэн. Тэдний зарим нь гэртээ гарч, халдварыг цааш дамжуулах нөхцөлийг бүрдүүлэв. Үүнээс хойш олон нийт БЗД-ийн удирдлагыг сонирхож эхэлсэн. Гэтэл эмнэлэг 1997 онд менежмэнтийн хувьчлалаар улсын биш хувийн хэвшилд шилжсэн нь сая л хүчтэй хэлэлцэгдэв.

“Баянзүрх-Эмнэлэг” ХХК 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Ерөнхий захирлаар нь Гавьяат эмч Б.Даш-Яндаг ажилладаг. Харин компанийн хувь эзэмшлээр түүнээс гадна дөрвөн хүн бүртгэгдсэн байдаг. Компани “Ашгийн төлөө бус” гэсэн тодотголтой.

Бусад дүүргүүдийн эмнэлэгтэй харьцуулахад үйлчилгээ сайтай гэгддэг ч халдварыг алдсан хамгийн том голомт боллоо, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг. Эмнэлгийн байгууллагад яаралтай, зайлшгүй шаардлагаар иргэд ирж, үйлчлүүлдэг. Иймд халдвартай иргэн нэвтрэх эрсдэл байгааг үл умартан тооцож, асар өндөр хариуцлагатай ажиллах ёстой билээ. Халдвар ингэж БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс тарав.


-ХСҮТ БЗД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС ҮҮДЭЖ ХАЛДВАРЫН ГОЛОМТ БОЛОВ –

Халдварын голомт БЗД-ий нэгдсэн эмнэлгийн хүрээнд яригдаж байтал арванхоёрдугаар сарын 25-нд ХСҮТ буюу Хавдар судлалын үндэсний төвийн хоёр эмч, нэг сувилагчаас коронавирусийн халдвар илэрлээ. Өчигдрийг хүртэл тэд чухам хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байв.

Эмнэлэг хаалганы гадна “Халдвар гарсан, ажиллахгүй” гэсэн бичиг хадаж, гэнэтхэн л бүх ажилчид, өвчтнүүдээ тусгаарласан. Үйл ажиллагаагаа зогсоосон. Түүнчлэн тус эмнэлэгт үйлчлүүлж байгаад нас барсан коронавирустэй иргэний оршуулганд 50 орчим хүн оролцлоо, эрсдэл үүслээ гэдэг мэдээлэл ч тархсан юм.

Ж.Чинбүрэн эмч УИХ-ын гишүүн болсноос хойш ХСҮТ-ийн захирлын үүргийг Н.Эрдэнэхүү гүйцэтгэж буй. Тэр эмнэлгийнхээ бүх ажилчдыг шинжилгээнд оруулсан, өвчтнүүдийг сахиуртай нь эмнэлэгт, эмч сувилагчдыг зочид буудалд тусгаарласан, “Асуудалгүй” гэдэг агуулгыг хэвлэлүүдэд ярьж буй.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы яриагаар бол БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн ХСҮТ-д яаралтай тусламжаар үйлчлүүлж, халдвар тараасан гэх. Камер шүүхэд эмч нар өвчтнүүд рүү ойртож, тонгойж үйлчилж байсан нь харагдсан гэж Н.Эрдэнэхүү ярьсан. Иймд яаралтай тусламжийн тасгийн эмч нар халдвар авсан болж таарч байгаа юм. Харин эх сурвалжууд элэгний тасгийн эмч нар гэх бөгөөд тэд дотоодын хуралдаанд суусан ба хуралдаанд оролцсон хүмүүсийг онцгойлон тусгаарлаад буй гэх.

Анхаарал татаж буй нь, хоёр эмч, нэг сувилагчийн PCR шинжилгээ эерэг гарчхаад байхад маргааш өглөө нь эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн нээж, олон эмч, ажилчид, өвчтнүүдийг цугларуулсан гэх хөшигний ар дахь мэдээлэл байгаа юм. Анх халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл ХСҮТ-ийн голомт нам жим байна. Халдварын нууц үе 14 хоног.


-ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ Ч ГОЛОМТ БОЛСОН-

Өнгөрөгч хугацаанд ХӨСҮТ-ийн хамт эмчилгээ, тусгаарлалтад дайчлагдаж ирсэн Цэргийн төв эмнэлгийн ажилчдад ч мөн халдвар тархав. Арванхоёрдугаар сарын 7-нд тус эмнэлэгт гурав, 13-нд нэг сувилагч, өчигдөр /2020.12.28/ зургаан эмч, ажилтнаас коронавирус илэрсэн гэхчлэн мэдээлэл хөвөрч буй.

Дэлхий дахинд эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө халдвар авах тохиолдол маш өндөр байгаа. Гэсэн ч Цэргийн төв эмнэлгийн халдвар тархалт зогсохгүй байна. Өчигдөр зургаагаар нэмэгдсэн гэдэг их, эрсдэлтэй тоо. Удирдлага С.Ганболд хурандаа ч уг албан тушаалд томилогдсон цагаас хойш сайн, муугаар хэлүүлсээр ирсэн.

Сэжигтэй тохиолдлуудыг Цэргийн төв эмнэлэгт анхлан тусгаарлах болоход гемодиализын өвчтнүүд нь хаана, ямар эмнэлэгт аппаратад орох нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэж, нэг шөнийн дотор бөөн бужигнаан болсон байдаг. Нэг өдөр өнжөөд л бөөр орлуулах аппаратад ордог тэдгээр өвчтнүүд өөр хоорондоо хэмлэлдэн, аль таарсан эмнэлэгтээ хорогдох зохицуулгыг хийцгээсэн гэх бөгөөд үүнээс эмнэлэг хэр зохион байгуулалттай ажиллаж байсныг харж болно.


-ЭНЭ ХООРОНД САЙД, АРДЫН БААТАР ХОЁР ХЭМЛЭЛДСЭЭР-

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын үл ойлголцол, толхилцоон “асуудал”-ын хэмжээнд очиж, шийдэлгүй гацаад буй талаар бид мэдээлж байв. Тэд коронавирусээс ч өмнө таардаггүй эрс байсан гэх. Хөшигний ард яригддагаар, Т.Мөнхсайхан сайд болсноосоо хойш Д.Нямхүүтэй таарамжгүй харьцаатай байгаа. Улсын нэгдүгээр төв эмнэлгийг гялтайлгасан залуу менежер сайдын албыг хашсан шиг хашмаар, нөгөө талд иргэдээс ардын баатар болтлоо өргөмжлөгдсөн Д.Нямхүү гүрийж суусаар тэдний хагаралдаан тэсэрсэн гэгддэг.

Энэ асуудал явсаар Д.Нямхүүг АТГ-аас шалгах, тэр бүү хэл огцруулах асуудал ч яригдаж эхэлсэн. Ийм байдлаар монголчуудын эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах чухал суудалд сууж буй эрхмүүд албан тушаалын давхардал гаргаж, үл ойлголцож, толхилцож байх хооронд нь халдвар гурван, ХӨСҮТ-ийг оролцуулбал дөрвөн ч эмнэлэгт голомтлон тархчихлаа.

Хамгийн тэргүүнд эрүүл мэндийн төвүүд эрсдэлийн үнэлгээгээ хийж, урдчилан сэргийлэх ёстой. Тэд тэгж чадсангүй. Одоо халдварууд гудамжинд гэхээс илүү эмнэлэгт, ариун халдваргүй орчинд бүртгэгддэг болчхоод байна. Үүнд хяналт тавих ёстой эрх мэдэлтнүүд харин эрх мэдлийн толхилцоондоо хэт их хугацаа заржээ.


-УНТАЖ Л БАЙДАГ Л.ТӨМӨРБААТАР-

Юм л бол хойд хар овоохой гэдэг шиг Улсын онцгой комисс руу, эсвэл Эрүүл мэндийн яам руу чичилсээр өдийг хүрч буй нь худлаа биш. Гэтэл Нийгмийн эрүүл мэндийн газар гэж холбогдох үндсэн томоохон чиг үүрэгтэй, энэ чиглэлд гардан оролцож, хариуцлага хүлээж байх учиртай байгууллага байна. Даргаар нь Л.Төмөрбаатар дөрвөн жил ажиллаж буй.

Л.Төмөрбаатар албан тушаалын халаа сэлгээний асуудлаар хэвлэлүүдэд бичигдэж л байсан нэгэн. Чухал чиг үүрэг бүхий байгууллагын дарга тэр энэ онцгой нөхцөлд зүгээр л унтаж байгаа гэхэд хилсдэхгүй. 22-ын товчоон дээр яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай иргэн арга ядаад НЭМГ-руу 80 гаруй удаа залгахад огт хариулаагүй гэдэг мэдээлэл бий. Энэ эмгэнэлт кейсийг уншигчид санаж буй.  Ер энэ үеэр тус газрын утас иргэдэд тун алдаг оногтой хариулт өгч байгаа.

Ядаж л иргэдийг амны хаалтаа хэрхэн зөв хаях вэ, зах замбараагүй хөглөрч буй амны хаалтууд ямар эрсдэл авчирч болох вэ гэдэг өнцөг дээр Нийгмийн эрүүл мэндийн газар ажиллах ёстой. Нийслэлийн бүх л эмнэлгүүдийн хяналт, бэлэн байдлыг шалгаж, чангалж байх учиртай. Маргааш ГССҮТ-д, нөгөөдөр ЭХЭМҮТ-д халдвар тархсан ч Л.Төмөрбаатар унтаж л байх уу. Эмнэлэг хэнийг ч цаашаа гэлгүй үүдээ дэлгээд угтдаг байгууллага шүү дээ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ерөөс монголчуудын эрүүл мэндийг хамгаална гэж төрийн өндөр эрх мэдэл хүлээсэн эрхмүүд коронавируст ямар ч бэлтгэлгүй байсан нь өдрөөс өдөрт харагдаж байна. “Халдварыг дотроо алдаагүй, энэ чигтээ явбал Гиннесийн номд ч бичигдэж мэднэ” гэдэг Ерөнхий сайдынхаа үгээр санаа сэтгэл амарч явжээ, тэд. Халдвар гэнэтхэн хувьчлагдсан БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс гараад ирэх, тэр нь ХСҮТ-д голомт үүсгэчих, Цэргийн төв эмнэлэг халдвар илэрч л байдаг газар болох хүртэл тэд бэлэн бус байжээ. Дахин давтахад эмнэлэг бол хяналт тавих бололцоотой орчин билээ.

Энэ хооронд харин салбарын сайд нь эмнэлгийн даргатайгаа арцалдаж, холбогдох чиг үүрэг бүхий агентлагийн дарга нь унтаж л байсан дүр зурагтай. Мэдрэмжээ чангалцгаана уу...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-12-29 08:32

Эмч нар амсхийх аргаа олжээ. Х�##�двар гарсан гээд бүх эмнэлгээ хаачихдаа.

Зочин
Зочин
2020-12-30 06:26
Reply to  Иргэн

Г

Зочин
Зочин
2020-12-29 13:30
Reply to  Иргэн

БЗД ийн эмнэлэг маш хариуцлагагүй ажиллаж баахан х�##�двр тара�##�аа арга хэмжээ авах хэрэгтэй.Хумигдаж байсан арга хэмжээг ёстой нэг нура�##�аа шүү. Улсаа, иргэээ сүйрүүлчихлээ

уншигч
уншигч
2020-12-30 14:10
Reply to  Зочин

Энэ БЗ дүүргийн эмнэлгийг мененжментийн хувьчил�##�арр хувьчилсаны гай маш томоор мэдрэгдэхээр гарч байна. Хувьчл�##�ын дор мөнгөнд шунасан новшнууд бүх дүзргээс хүн хэвтүүлээд УБ хотод х�##�двар тараах нөхцөл бүрдүүллээ. Бусад дүүргийн эмнэлгүүд зөвхөн өөрийн дүүргийн харьяа хүмүүсээ хэвтүүлдэг. Энэ эмнэлгийн удирдлагыг барьж хориочээ. Тэгээд төр өөртөө ав.

Баасансүрэн
Баасансүрэн
2020-12-30 12:40
Reply to  Зочин

Тах�##�ыг хяная гэсэн сэтгэл байсан бол эмнэлэг дээр л хамгийн амархан биздээ гэтэл БЗД-н эмнэлэг тах�##�ын вирус үржүүлээд л тараагаад байсан байна. Одоо тэрч цагдаа энэ ч автобусны жолооч тараагаад явсан байдаг. Автобусныхаа чиглэлийг ч зөв мэдээлчихэж чадахгүй байж зорчсон хүмүүсийг шинжилгээ өгөөрэй ч гэх шиг. 22-ын номин агуулахаар үйлчилүүлсэн ихэнх үйлчлүүлэгчид цаашаа хөдөөгийн замд гарч яваа хүмүүс байдаг. Тэгэхээр хөдөөрүү тарах зам нь нээгдсэн гэсэн үг. Цар тах�##�ыг тарахаас хамга�##�ах чиг чигтээ үүрэгтэй төрийн олон байгууллагууд �##�ь нь ч олигтой ажилласангүй. Өвчинөөр д�##�имдуулаад амраад авъя гэж бодовуу. Төр хатуу хариуцлага тооцох ёстой.

60 ТЭРБУМЧДАД
60 ТЭРБУМЧДАД
2020-12-29 13:14
Reply to  Иргэн

ЭНЭ НЕГЕЕ ХЭЗЭЭ Ч УНДАГГУЙ 60 ТЭРБУМЫН ЭЗЭН ИНЕГ УМХЕГ НЭМГ ГУРВЫН ТОЛГОЙГ НЬ ХУДАЛДАН АВЧ БИЗНЕСИЙН СүЛЖЭЭ үүСГЭСЭН ГАР ШТЭЭ!!!!

Зочин
Зочин
2020-12-29 10:33

эрүүл мэндийн захиргааны байгууллага нь ажлаа хийхгүй байна

Зочин
Зочин
2020-12-29 21:58
Reply to  Зочин

Ероосоо л монголчуудын ажиллаж бгаа байд�##� ийм шдээ

зочин
зочин
2020-12-29 10:54

Монгол төр улсын эмнэлэгүүд сэтгэлгүй ажлаа хийж чаддаггүй з�##�хуу хоцрогдсон хүмүүсээр дүүрсний гайг эдэлж бна Төр улс хийж чадахгүй бгаа бол хувийгханд ажлаа өг Маш бага зардлаар маш хурдан тахлаас с�##�гаж чадна шүү!! Санаатайгаар өвчин тарааж олон хүн 8 саяаар эмчилж луйвар хийж бна гэж хардахаас өөр арга �##�га! Цэвэр хариуцлагын зуд Монголд бий болсныг бүрэн харуулж бна!!

харамсалтай
харамсалтай
2020-12-29 11:09

ӨВЧИН эмнэлэгээр л тарж байна. ЭМЯ - мэнэлгүүдээ тавиад туужээ. ХАЛДВАР тархах ёсгүй ЭМНЭЛГҮҮДЭЭР л өвчин тарж, ЭМЯамныхан гадаадад эмнэлгээр л тарж байгаа хэмээн ярьдаг боллоо.

Зочин
Зочин
2020-12-29 11:30

ХЯТАД ЦЭРГИЙН МЕНЕЖМЭНТЭЭР ХАЛДВАРЫГ ДАРСАН ШҮҮ

Зочин
Зочин
2020-12-29 11:48

Энэ бол тах�##� гэдгийг ойлго, эмнэлгээр төрөл бүрийн өвчтэй хүмүүс л үйлчлүүлдэг, их эрсдэлтэй орчин. Энэ өвчин тах�##�тай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд л нүүр тулж ажиллаж байгаа, тэднийг удирдаж байгаа яам ч гэсэн чадлаараа л ажиллаж байна. Хүний хийж байгаа ажлыг хажуунаас нь харж шүүмжлэх амархан, хариуцлага үүрээд ажиллах л хэцүү. БЗДн эмнэлгийн удирдлага, ялангуяа х�##�двар хамга�##��##� хариуцсан мэргэжилтнүүд нь буруутай, буруутанг хайв�##� тэднийг л ялла. Нэгэнт тархсан х�##�двартай тэмцэж байгаа ажилтнууд руу бүү дайр, энэ бол цар тах�##�. Үүнийг л ойлго

Зочин
Зочин
2020-12-30 08:26
Reply to  Зочин

z##l z##l

Зочин
Зочин
2020-12-29 11:54

Монгол Төр ХААНА ЯВНА аа???
Х�##�двар хаяанд, хамар дор л байна. Бид Ухань, дараа нь Солонгос, Япон, Европ, Америкийг харж хэрхэн шүүрс �##�дан, шогширч байлаа. Одоо бид өөрсдөө үнэхээр шоконд орж байна.
Одоо ХЭРХЭХ вэ??? Х�##�двар түймрийн г�##� мэт л боллоо ш дээ.

Zoch
Zoch
2020-12-29 12:09

Halahii halj Tur tumur nuuree uzuulj changa garaar emhleech zadgai b.na

иргэн
иргэн
2020-12-29 12:15

төрийн байгууллагууд нэг иймэрхүү. Ямар ч мэргэжилийн боловсон хүчин гэж байхгүй ах дүү хамаатан садангаар дүүрсэн бөөн шантаачид байхад хүрэлсүх нь юу ч хийхгүй

Хай зайлуул яана даа бид
Хай зайлуул яана даа бид
2020-12-29 12:35

Эрүүл мэндийн с�##�бараа гэж. Мэргэжлийн үйл ажиллагаа нь хоцрогдсон, �##�ь ч эмнэлгийн удирдлагууд �##�бан туша�##�аасаа зуураастай, төрийн түшээд нь �##�бан туша�##�ын шагн�##�аар хүн томилдог, шахааны бизнесийн с�##�бар л юм дөө

Иргэн
Иргэн
2020-12-29 12:41

Монгод улсад хариуцлага гэгч юм �##�га болж дандаа танил т�##�, авилга мөнгө хөөсөн, нам дагасан хогийн юмнуудаар төрийн �##�ба дүүрсэн. Нэг жишээ нь эрүүл мэндийн с�##�бар.

уншигч иргэн
уншигч иргэн
2020-12-29 13:08

БЗД ийн эмнэлэгийн хян�##�т муу байгаад Нийслэлийн эрүүл мэндийн газар шууд хариуцлага хүлээж дарга орлогч нь огцорч Тэр эмнэлгийнхээ даргатай хамт шудрага шүүхээр ор энэ хоер �##�бан туша�##�тан огцорч бздийн эмнэлгийн үйл ажиллагааг улсын болго захир�##� нь шоронд хэдэн сар суу Тэгвэл энэ маш зөөлөн шийтгэл болно.харин нь улсын том төв Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нийгмийн эрүүл мэндийн төлөө одоо юу хийж байна нэг судлаач tv гээр ярьсан үүнийг эс тооцвол сэдэгдэх зүйл �##�га Х�##�двараа хүн амынхаа дунд �##�даад хойноос нь хөөцөлдөөд гүйцэхгүй байх шиг танай байгуулага хамт хөөцөлдөөч
ЭМЯ сайд нэг эмнэлэгт засвар төдий хийгээд сайн гэж үнэлэгдэхгүй Ярьж байгаагаас нь өөртөө итгэлгүй нөхөр манай с�##�бар таныг мөнгөөр гарч ирсэн гэж үздэг юм билээ
Тэр Нямхүү удсан одоол таны сайн нь харагдана гэвч сайн биш юмаа гэдэг бас хэвлэлээс ойлгогдоод байна ХӨСҮТ ийг бас с�##�варынхан мэднэ Бурхан минь цөөхан хүн амтай арайл их гараад байна Голомтоо хумьж гүйцэх нь үү

Зочин
Зочин
2020-12-29 20:37

Ганц засвар бишээ сайд болонгуутаа л Даатг�##�тай эмийг хүртээмжтэй очергүй олгодог болгосон. Эмийн зах зээлийн мафижсан бүтцийг хязгаарлаж чадсан, энэ з�##�уу эмнэлгийн засвар биш, ер нь болохгүй байгаа засч з�##�руулах өөрчлөх зүйлийг олж харж өөрчилж чаддаг. Даанч Сарангэрэл шиг УИХ гишүүн биш болохоор сүр хүч эрх мэдэл дутагдаж байна, Нямхүү мэтийн хув�##�з шимэгчидийн тонуул, авилга, хулгайн тогтолцоо амь бөхтэй байна, 50-60 оны хөгшчүүлээс хамгийн эрээ цээргүй цадахыг мэддэггүй сувдаг хомхойчууд нь монголын төрийн бүх сүлжээнд �##�бан туша�##� эрх мэдэлд гарчаад �##�ан туша�##�тай үхэн хатан зуур�##�дах юм, эдний үеийнхэн санжийн баяр шигээ зүгээр буугаад явцгаачихаасай, тэднээс арай ЦАТГАЛАН, арай зөв эрч хүчтэй бүтээлч з�##�уу үеийнхэн улсаа хөгжүүлэх байх

Irgen
Irgen
2020-12-29 14:22

Xaldvarig taraaxgui golomtoo xumix ajlaa sain xiix xeregtei. Eniig sain xiixgui golomtlon tarxaad baigaa xaragdaad baina. Yagaad xan uulin shine emneleg ruu xaldvartai xymyysig shiljuuleed baina ve. Garaagui gazraa tarxaad baigaa yum bish yy. Xeruul shud zuultaa boliod golomtoo xumix ajild sain anxaaraachee. Ajlaa xiigeech.

Irgen
Irgen
2020-12-29 14:36

Xaldvartin emneleg, sudalgaa shinjilgeenii standard gej baidag gej yzej baina. Xaa xamaagyi emneleg l bol xaldvartai xymyysig bairluulaad baij boloxgui l baimaar yum. Tarxaltig zogsoox talaar bodoxgui uur tarxaagui gazar taraagaad baina. Eniig anxaarmaar baina.

Миний өчүүхэн бодол
Миний өчүүхэн бодол
2020-12-29 17:06

Хувь, улсын эмнэлгийн байгууллагыг ш�##�гадаг Мэргэжлийн хян�##�тын газрын ш�##�гадаг хүмүүс байдаг болов уу.Тухайн ажилтан юунаас болж х�##�двар авсаныг сайн тодруулж ш�##�гаж хян�##�тыг сайжруулах, �##�даа гаргахыг үгүйсгэхгүй бие биеэндээ, өөртөө хян�##�т тавьж анхаарч ажиллах, өдөр тутам зааж сургаж, хэлэх хэрэгтэй.Байгууллага дотороо хян�##�таа сайжруулах анхаарах.Эмнэлэг хагас цэрэгжилтийн газар шүү дээ. Өвчтөн, эмнэлгийн ажилтанд 1 өдөрт ноогдох кк�##�, илчлэгтэй хоолоо идэж байгаа болов уу.(өвчтөн эргэлтийн хоолоор л гол ордог байсан.хаг�##�гааны дараа гэрээсээ 00 шөл авчрах) гэх мэт бусад шаардлагатай байх ёстой хангах ёстой юмнуудаа тавьж байгаа юм болов уу.Иргэн бүр сэтгэл гаргаж ажиллаж, бие биеэнээ ойлгож, ухамсарлах хэрэгтэй байх.Ажил хийх сайхан шүү, ажил хийж ц�##�ингаараа амьдардаг хүн гэртээ ажилгүй удаан байх үнэхээр хэцүү, хүнд болж байна шүү.Ээжийнхээ х�##�амжийн мөнгө рүү орж байна яанаа.Хувь тавилан юм даа.За Монголчуудаа хоорондоо бага хэрэлд.эрүүл энх, хийморьтой байхын ерөөлийг дэвшүүлье.Шинэ оны мэнд хүргэе!

zochin
zochin
2020-12-29 18:39

Zaluu said ih mungu tulj dee... Ene 2 iin heruulees bolj irged hohirch bna

Зочин
Зочин
2020-12-29 19:19

Эмнэлэгт өвдсөн хүмүүс л ирж х�##�двар тарааж оношлуулна шүү дээ. Эмнэлгээс тарлаа гэж х�##�аглах юм. Гадуур бар ресторан, банкинд оношлуулж байгаа биш эмнэлэг эмч нар л эрсдэлийг нь үүрч оношилж эмчилж байна. Өндөр хөгжсөн, хамгийн их ц�##�ин хангамжтай орны эмч сувилагч нар хүртэл цар тахлаас болоод ажлаа орхиж, гарч байхад энэ хэдэн эмч, сувилагчаа муулаад л шүүмжлээд л суух юм. Аяндаа олон хүн өвдөөд эхлэхээр чамд муулуулж доромжлуулдаг тэр эмч сувилагч нар чинь олдохгүй болох вий дээ.

Зочин
Зочин
2020-12-30 00:06

Одоо Ерөнхий сайд удирдлагыг гартаа авахгүй бол б�##�рах нь байна ш дээ.

nym
nym
2020-12-30 02:47

Tsergiin emnelegt uvchtun shiljuulehgui gej saidtantai margasan gevel Nymhuu emchiin zuvduu! Odoo tegeed emneleguudeer golomt taraad bhd henchhariutslaga huleehgui l bgaa n yu heleed bn ve???

Сайханаа
Сайханаа
2020-12-30 02:52

ЭМЯ-сайд Мөнхсайхан та Д. Нямхүү гуайн хэлснээр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг тэнд нь хөдөлгөөнгүй байлгаж эмчлүүлсэн бол Цэргийн Төв эмнэлэгийн эмч, ажилтангууд өнөөдөр коронавирусийн х�##�двартай БОЛОХГҮЙ БАЙСАН. Тэтгэврийн бидний Даатг�##�ын эмүүдийг 11-р сарын 01-нээс УИХ-ын гишүүн Мөнх-Оргил, Чинбүрэн мөн ЭМЯ-ны Оюун нар үр бүтээлтэй хийж өгсөнд тэтгэврийн бид маш их баярладаг. Д.Нямхүүг " Улаан б�##�" нэвтрүүлэгт оролцож "Монголчууд бид коронавирусгүй , эрүүл энх амьдарна" гэхэд үр хүүхэд, ач зээтэйгээ сайхан санагдсан. Бид бүгд, төрсөн дүү нар маань тус тусын гэр бүлээрээ ЭМЯ-ны 11цагийн мэдээллийг ХӨСҮТ-ийн эмч Д.НЯМХҮҮГИЙН ХЭЛСНИЙГ СОНСОЖ АМАР ТАЙВАН БОЛДОГ БАЙСАН. Одоо хэцүү болж байна даа.

Сайхнаа
Сайхнаа
2020-12-30 02:53

ЭМЯ-сайд Мөнхсайхан та Д. Нямхүү гуайн хэлснээр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг тэнд нь хөдөлгөөнгүй байлгаж эмчлүүлсэн бол Цэргийн Төв эмнэлэгийн эмч, ажилтангууд өнөөдөр коронавирусийн х�##�двартай БОЛОХГҮЙ БАЙСАН. Тэтгэврийн бидний Даатг�##�ын эмүүдийг 11-р сарын 01-нээс УИХ-ын гишүүн Мөнх-Оргил, Чинбүрэн мөн ЭМЯ-ны Оюун нар үр бүтээлтэй хийж өгсөнд тэтгэврийн бид маш их баярладаг. Д.Нямхүүг " Улаан б�##�" нэвтрүүлэгт оролцож "Монголчууд бид коронавирусгүй , эрүүл энх амьдарна" гэхэд үр хүүхэд, ач зээтэйгээ сайхан санагдсан. Бид бүгд, төрсөн дүү нар маань тус тусын гэр бүлээрээ ЭМЯ-ны 11цагийн мэдээллийг ХӨСҮТ-ийн эмч Д.НЯМХҮҮГИЙН ХЭЛСНИЙГ СОНСОЖ АМАР ТАЙВАН БОЛДОГ БАЙСАН. Одоо хэцүү болж байна даа.

Эмч
Эмч
2020-12-30 10:06

Эмч эмнэлэгтээ муулаад юу ч олж долоохгүй.яаж цар тах�##�ын хумьж ажилагаа л бодох хэрэгтэй.ихэсвэл эмч эмнэлэг олдохгүй эмчилгээ тасарч эдийн засгийн хувьд улс сөхөрч гүйцээ.нэг өвчтөнд 8сая төг зарцуулж бна гэсэн.олон хүн хэвтэх ор эмч сувилагч асрагч шинжилгээ бүр хэцүү болно.иймд эмч нараа эмнэлэгтээ муулах биш өөрсдөө арчаатай байх үлдлээ.их гарв�##� ажилч үгүй амьдр�##� ч үгүй болно.чадлын хирээр ажилаад өөрсдөө х�##�двар авч бгаа хүмүүсээ хайрлаж өрөвдөж урам хайрлах хэрэгтэй.эд нар ажлын чадваргүй бол ард түмэн хэцүүднэ.хооронд нь т�##�цуулж байх хэнд ч хэрэггүй.тэр байр заслаа гээд ковид биднээс явахгүй.ямарч хүнд олон жил ажиласан туршлага ар оношлрж эмчилж хурдан аргаар өвчнөө дарах арга боддог.хэзээч эмч нар улс төрч нар шиг өөрсдийгөө болдгүй.хамгийн түрүүнд өвчтөнөө яаж өвдөлтгүй хурдан эмчилгээ хийж олон дахин явуулж чирэгдэл учруулахгүй боддог.хүмүүс өвчнөө мэдэхгүй байж чирэгдүүлж гэж боддог.өвчин чинь дахиж сэдэрч өвддөг гэдгээ ерөөсөө мэдэхгүй уурлаад бдаг.иймд эмч нараа үргэлж хайрлах өвдөж үхэхийн үед бурхан биш эмч хажууд чинь үлдэнэ гэдгийг ухамсарлаж урам хайрлаарай эмч нартаа

Зочин
Зочин
2020-12-30 15:50

Ийм үр дүнд хүргэх гэж менежментийн хувьчл�##� хийсэн хэрэг үү. Ингэж нийгмийг том төлөөсөнд унагаж байгаа хариуцлага, хохирлыг хэнтэй тооцох вэ? Нөгөө мундаг мэргэжлийн хян�##�тын байгууллагын хян�##�тын үр дүн хаана байна вэ? Мэргэжлийн �##�быг мэргэжлийн хамт олон дотроосоо ш�##�гарсан лидер авч явдаг юм. Нам дагаж, дарга нарын �######� долоосон мэргэжлийн бус, хэнхэг, чадваргүй хүмүүсээр дүүрэхээр ийм байд�##�д хүрдэгийг олон түмэн ойлгох байлгүй дээ.

zochin
zochin
2021-01-01 10:37

niisleliin eruul mendiin dargantsar chini yu ch hiihgui mortloo. ajil hiij bgaa said nymhuu 2 iigoo amnii bai bolgochih yuma. gol yu ch hiihgui 22 n tovchoon deer nas barsan hunii shiidveriig Niisleliin eruul mendiin gazriin darga ni ontsgoi baidliig toloolj suudag hun bg. ter chinj yu ch hiihgui suuj bndag

zochin
zochin
2021-01-01 10:42

Eronhii saidiin ued uls orniihoo nuuts bichig barimtiig aldsan ch yumuu ogson yumuu aldchihsan hun bidniig avrahuu. medeegeer yvj bnda.

zochin
zochin
2021-01-01 10:45

gol nuuts noenton bol niisleliin eruul mendiin dargantsar tomorbaatar bhdaa. galiin pront deer bga numhuu emch bol hoorhii ajlaa hiij bgaa

Irgen
Irgen
2021-01-09 23:06

Novshiin niisleliin eruul mendiin darga tomorbaatar yu hiigegui ni emch ajilchidruu hariutslaga huleene gj yrij suudag.ene novshoos bolj ochnoon emneleg dampuurch koronodoj bn. Hurelsuhee enenteigee niilj mongoo ideltseed bnu.ooroo hamt z##lah geed bnuu. Z##luulj chadahgui bol ooroo z##lah hurelsuhee

Irgen
Irgen
2021-01-09 23:09

Tomorbaatar gj yum bol koronogin ene ued yu ch hiigegui 22 tovchoon der hun uhej bhad ontsgoi bdaliig toloolj suuj bsn hun. Ene hun ooroo arga hemjeegee avahuulj z##lah heregtei. Hurelsuh chadahgui bol ooroo bas z##lah heregtei

Zochin
Zochin
2021-01-09 23:13

Tomorbaatar gj hen be. Gants medeegeer garahdaa emch ajilchdad hariutslaga toots gnuu.ooroo yu buteesen hun be. Mongol uls chini torgui boljee.tsagdaa emch geed l bugdiig hiij bhad ednart hariutslaga toots geed suuj bn. Iim eruul mendiin gazriin darga bhuu.

Irgen
Irgen
2021-01-09 23:15

Ajilaa hiij chadahgui bgaa humuusiin har gai yumdaa

Zochin
Zochin
2021-01-09 23:22

Uhaangui noyond uragshgui albat gegcheer ene mongo ambitsiin sonirhol bolson banhar hochit Tomorbaatar saya 22 iin tobchoo deer eh huniig hun surtliin zoliosond enduulcheed zasgiin gazriin terguuneeree uuchlal guilguulsan, aldaandaa dugnelt hiideggui iim.hund surtaltang Sumyabazar z##luulahgui bol niisleliin eruul mendiin salbar tsaashaa yvahgui shuudee.

Холбоотой мэдээ

Back to top button