АНУ манай улсад 3 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Гадаад харилцааны Сайд Н.Энхтайван өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческиг хүлээн аван уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Талууд 2020 онд Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал үйл явдлууд, түүний дотор улс төрийн, эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтууд амжилттай болсныг тэмдэглэжээ. Сайд Н.Энхтайван АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхим хоёр орны хоорондын стратегийн түншлэлийн ач холбогдлыг тэмдэглэсэн тогтоол баталсан, мөн цар тахалтай тэмцэх, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэсэн байна.
Харин Элчин сайд М.Клечески АНУ-ын Олон улсын агентлагийн шугамаар Монгол Улсад ногоон хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд зориулж 3 сая ам.долларын дэмжлэг үзүүлж байгааг мэдээлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ТУСЛАМЖИЙГ нь ХҮН БҮРТ ХҮРТЭЭЛТЭЙ, элдэв хүмүүсийн "гараар оруулчихгүй" шиг ХҮРТЧИХ ЮМСААН.
ШИЛЭН болго гэж ШААРДАЯ АА, Хүмүүс ээ!!!
Агуу баян Америк 3 хан сая доллар.
Чамлахаар чанга атга бас т�##�арх