Сурвалжилга, Нийтлэл

БАРИМТ: ТӨҮГ-ын дарга болоод орлогоо ХОЁР ДАХИН нэмсэн Р.Буд 200 сая төгрөгөөр 1000 ширхэг ЦҮНХ хийлгэж, тараажээ

“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дарга Р.Будад холбогдох сонирхолтой баримт шилэн дансны нээлттэй мэдээллийн санд байна. Тэрбээр коронавирусийн цар тахлын эсрэг арга хэмжээнд улс төлөвлөгөөт төсвөө нэг талдаа “цоолж”, нөгөө талдаа аривлаж байх үеэр 200 сая төгрөгөөр 1000 ширхэг цүнх хийлгэж тараажээ.

Ингэхдээ ямар нэг төрийн худалдан авах ажиллагааны тендер зарлаагүй байна. “Би энд би фючер трэйдинг” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан ба ямар нэг тендерт оролцож, шалгарч байсан түүхгүй аж. Гүйцэтгэх захирлаар нь Ц.Баярсайхан гэж хүн ажилладаг бөгөөд хамаарал бүхий төрийн албан хаагч байхгүй гэсэн тодотголтой.

Энэ жил Монгол Улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиосон. Тус арга хэмжээнд оролцогчдод дурсгалын зүйл болгон тараах зорилгоор ийн 1000 ширхэг цүнх худалдан авах гэрээг Р.Буд тус компанитай үзэглэжээ. Нийт үнийн дүн нь 200 сая төгрөг гэхээр нэг ширхэг цүнхний өртөг 200 мянган төгрөг болж байна.

Гэрээнд 8.1 дэх заалтаар “Талууд гэрээг хэрэгжүүлэх явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад хамаарах аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгээр буюу аман хэлбэрээр задруулах, гэрээнд зааснаас өөр зорилгоор ашиглах эрхгүй” хэмээн тусгаж өгснөөр тус гэрээ үйлдэгджээ.

Ийнхүү “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын шилэн дансны мэдээлэлд дурдсанаар тавдугаар сарын 14-нд 90 сая, 15-нд 110 үлдэгдэл сая төгрөгийг хоёр хуваан шилжүүлсэн байна.

-Р.БУД ТӨҮГ-ЫН ДАРГА БОЛСНООС ХОЙШ ОРЛОГОО ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ-

Р.Будын хувьд 2017 онд анх хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлсэн байдаг. Энэ үед түүний жилийн орлого 55.8 сая төгрөг байсан бол 2018 онд 76.4 сая, 2019 онд 108.5 сая төгрөг болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл тус даргын албан тушаал хашиж эхэлснээс нь хойш орлого нь бараг хоёр дахин нэмэгдсэн байгаа юм.

Түүний хөрөнгүүдээс дурдвал:

  • Mercedes Benz 230
  • Toyota Land Cruiser 200
  • Хурдан удмын 522 адуу, 25 үхэр
  • 20 сая төгрөгийн үнэ бүхий газар
  • 389 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл
  • 970 сая төгрөгийн хадгаламжтай байна.

Тэр 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүн, 2016 оноос хойш одоог хүртэл “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын даргаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-30 11:25

ТҮҮХТ ОЙГООРОО ХЭДЭН ЦҮНХ ТАРААГАА Л БИЗ ЮУН СҮРТЭЙ ЮМ

Mergen
Mergen
2020-12-30 14:18
Reply to  Зочин

Ene turuus tursun terbumtnuud iig z##luulaach ee Anujingiin tataas aar bas darga bolson uu Bud gyai odoo ye ungursun shuu dee chimeegyi end tendees mungu tonshiid suudag hyn shuu dee Z##luulaach ene huvalznuudaas salah yumsan

иргэн
иргэн
2020-12-30 11:26

энэ новш байсан юмуу

Mergen
Mergen
2020-12-30 14:19
Reply to  иргэн

Ene turuus tursun terbumtnuud iig z##luulaach ee Anujingiin tataas aar bas darga bolson uu Bud gyai odoo ye ungursun shuu dee chimeegyi end tendees mungu tonshiid suudag hyn shuu dee Z##luulaach ene huvalznuudaas salah yumsan

Зочин
Зочин
2020-12-30 19:03
Reply to  Mergen

Anujingiin aav n gesen uu

Зочин
Зочин
2020-12-31 20:45

Охин нь их хурлын гишүүн болохоор тийм юм бгааз????????

zochin
zochin
2021-01-19 02:40

компаниудаас 1 тэрбум төгрөг цугларснас 300 гаруйг нь зөрцуулсан, бусад нь хаачсан нь тодорхойгүй гэд тас.мн гэсэн пэйж дээр бичсэн бна лээ. тэхээр ш�##�гах ёстой газар нь сайн ш�##�гул тээ

Холбоотой мэдээ

Back to top button