УЛС ТӨРХууль

Б.Бямбасайхан: АН-ын даалгаврыг хэрэгжүүлсний төлөө нүүр тулан уулзах боломжгүй болсондоо хүлцэл өчье

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, эрхзүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс оноосон 4 жилийн ялыг давж заалдаад 1.3 жил болгож чадсан Б.Бямбасайхан өмгөөлөгчөөрөө дамжуулан захидал илгээжээ.

Тус захидалд,

Эрхэм хүндэт журмын андууд та бүгдийн энэ өвлийн амрыг эрэн мэндчилье. Юуны өмнө та бүхэнд Ардчиллын ойн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол эх орондоо хүний эрхийг дээдэлсэн, эдийн засгийн эрх чөлөөг мандуулсан, жинхэнэ ардчилсан нийгмийн суурийг бэхжүүлэхэд та бидний зүтгэл бодитой хувь нэмэр оруулна гэдэгт би итгэл дүүрэн байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний ахмад үеийнхний хийж бүтээсэн их үйлсийг дараагийн шатанд гаргаж хөгжүүлэх, бидний үр хүүхдүүд бүх дэлхийн хүмүүстэй мөр зэрэгцэн итгэл дүүрэн алхах, тэдэнтэй өрсөлдөх чадвартай амьдрах Монгол Улсыг бий болгох эрхэм хариуцлагатай ачааг Та бид нуруун дээрээ үүрч байгаа билээ.

Бид бүгдийн гаргаж буй өнөөдрийн шийдвэрүүд Ардчиллыг эрийн цээнд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж Монгол хүн эх орондоо дараагийн 30 жил хэрхэн амьдрахыг чиглүүлэх суурь нь болно. Хүнд хэцүү үед надад сэтгэлийн дэм өгч, миний гэр бүлд туслалцаа үзүүлж буй та нартаа чин сэтгэлээсээ талархаж буйг минь хүлээн авна уу.

Таван жилийн өмнө эх орныхоо эдийн засгийг хямралаас аврах, гадаадын шууд хөрөнгө оруулалтын суурийг тавих Монгол төрийн бодлого, Ардчилсан намын улс төрийн шийдвэр, даалгаврыг хэрэгжүүлснийхээ төлөө өнөөдөр би та бүхэнтэйгээ нүүр тулан уулзаж чин сэтгэлийн талархал илэрхийлэх боломжгүй байгаадаа хүлцэл өчье.

Гагцхүү эдийн засгаа тэлж, иргэд, бизнес эрхлэгчдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг хангаж, өмчийн эрхийг нь хамгаалж байж л бид энэхүү хууль бусыг тэмцэн дарна гэдгийг та бид сайн ойлгож байгаа. Та бидний замын хүзүү урт билээ. Та бүгдийн маань иргэнээ гэсэн хууль, хуулиа дээдэлдэг шүүх, тунгалаг төр, эдийн засгийн эрх чөлөөний төлөөх зорилго, зүтгэл, тэмцэлд амжилт хүсье. Энэ талархлын захидлаа Монголын нэгэн ухаант билигтний хэлсэн үгээр өндөрлөе.

Ухаант хүнээс айна

Урагшлах хүнээс айна

Ур чадварыг сайтар эзэмш

Уралдуулах цаг нь өөрөө ирнэ

Чадвартай болсон үед чинь

Чаддагийг чинь үзье гэх цаг нь ирнэ

Та бүхэндээ ирж буй шинэ оны мэндийг хүргэе” хэмээжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Мэдлэг чадвартай з####уу боловсон хүчнүүдээ Засгийн газраас танхимараа хэлэлцээд гаргасан шийдвэр дээр гарын үсэг зурсны төлөө шоронд суулгана гэдэг харамс####тай л санагдаж байна.

    1. ЧИ САЙХАНБИЛЭГЭЙГЭЭ ШОРОНД БАЙВАЛ Л ТААРНА МУУ ДУБАЙЧИД ЧИ АРДЧИЛСАН НАМ ЯЛСАН БОЛ НИЙСЛЭЛИЙГ НАД ЕГ ГЭХ БАЙЛАА ГЭЖ ТУНГАЛАГ ТАМИР КИНОН ДЭЭР ГАРДАГ ЮУТАЙ ИХ УНЭН ЮУТАЙ ИХ ГАШУУНАМ БЭ?! БЯМБАСАЙХАН БОЛ БАРУУНЫ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН НЭГ МЕНЕЕСЕЕ МЕН

  2. намын да####гавар гээд ямар ч хамаагүй асууд####д хандаж толгойгүй хандаж үл болно. болох болохгүйг нягт####ах ёстой. өөрийн толгойтой байх ёстой.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button