Сурвалжилга, Нийтлэл

Гутаж, халирмаар КОММУНИСТ ЖҮЖИГ дэглэгсэд ард түмнийхээ оюун санаа руу “НУЛИМЛАА”

“Бүхнийг хүүхдийн төлөө” теле хандивын тоглолт үүр шөнө хүртэл үргэлжилж, уухай хашгирч, цан цохисоор дуусав. Хандиваар бараг 2 тэрбум 21 сая төгрөг цуглаж, 2021 гэдэг тоо харуулахаа л шахлаа. Хамгийн эмзэг сэдвээр нийгмийн хамгийн “зөв” сэтгэхүй дээр гишгэлэн тоглож, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар халширч, халирмаар коммунист жүжиг ингэж дэглэв.

-2020 ОН ХҮҮХДИЙН НУЛИМСААР ДҮҮРЭН БАЙЛАА-

2020 он хүүхдийн нулимсаар дүүрэн байсан нь үнэн. Зориуд ч гэмээр хүүхэд хүчирхийлүүлсэн, амь насаа алдсан тухай цагдаагийн хоногийн мэдээнүүд ил түгээгдэж, сэвэгдэж, олон нийтийн сэтгэл зүйд тортог буулгасаар арванхоёрдугаар сартай золгосон. Статистик харвал энэ онд хүүхдийн хүчирхийлэл БУУРСАН гэдэг зүйлийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ярьсан. Хэрэв энэ үнэн бол мэдээллүүд гэнэтхэн ил болсон л жил байлаа.

Ил мэдээлэгдсэн хоногийн мэдээнээс гадна нийгмийг цочроосон эмгэнэлт эндэгдлүүд ч тохиосон. Тогтоол усанд нэг айлын гурван хүү живж нас барж, гурван сартай хүүгээ тэвэрсэн эх таван давхраас үсэрч... Харин барагтай нэг ч улс төрч “Хүүхэд хамгаалал орхигдлоо, анхаарах цаг боллоо” гэж дуугараагүй. Оны сүүлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ингэж томоор дуугарах байжээ.

-ХУУЧНАА САНАГАЛЗАХ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭХҮЙ-

Харин энэ сэдвийг Анастасия Филатовагийн үүсгэн байгуулсан “Хүүхдийн төлөө фонд”-той холбосноор олон нийтийн тархийг угаах маш зөв так тик болов. Ерөөс “Сайхан цагийн хүүхдийн фондыг дахин сэргээлээ” гэдэг мессежийг баруун, солгойгүй шидлээ.Ийм нэртэй ТББ-аа 13-хан хоногийн өмнө үүсгэн байгуулсан нь тун хоржоонтой.

Монголчууд сав л хийвэл хуучин цагийн алим, мандарины үнэр ярьж, “Тэр үед бид мөн чиг сайхан хүмүүжжээ, бичиг үсгийн боловсрол эзэмшжээ, харин 90 оноос хойш...” гэж халагладаг ард түмэн. Тэгсэн мөртлөө Ц.Дамдинсүрэнгийн үед байж л байсан бичлэгээр бичихээр “Терроризм!” гэж дуу алдан хашгирдаг, ийм сэтгэхүйтэй.

Өчигдөр “Сан” гэдэг монгол үг алга болж, Филотовагийн үеийн “Фонд” гэдэг үг туж ашиглагдав. Тэр үеийн бүтээн байгуулалт, сайн сайхныг харуулсан гэрэл зураг, дурсамж яриа, дүр хүмүүсээр “хахлаа”. Б.Баатар сайн найруулжээ.

Амар амгалан, ажин түжин сайхан цагаа дурсдаг ард иргэдийнхээ гэнэн сэтгэлийг, нөгөө л нэг төр дээдэлдэг уламжлалт сэтгэхүйтэй монголчуудынхаа тархин дээр ингэж сайхан “сега”-длаа.

-ХӨТЛӨГЧ, ЗОЧИД... ЭЭ, ХАЙРАН-

Энэ идейг бодит болгогчид нь манай урлаг, соёлынхон байв. Урлагийнхны “Бид мөнгөө аваад, арилжааны шугамаар л ажилладаг” гэх тайлбарыг нь ихэд хүлээн зөвшөөрдөг ч тэд хөлс төлөгч улс төрчдөө судалж гавьдаггүй.

Өчигдөр тэд “Соёл амралтын хүрээлэнгээс 300 сая төгрөг хандивлалаа, ийм хүнийг аав аа гэсэн ч яах вэ!” хэмээн бархирч, цан цохиж, бүр уухайлан дайрч байсан нь нэг л эвгүй, жийрхмээр. Авьяас билгээр дүүрэн, сайхан уран бүтээлчид өчигдөр хөлсөө авчээ. Олимпын аварга Д.Сумъяа оператор болчихсон хандив цуглуулж суух. “Фауст”-ыг амилуулсан, чадалтай Т.Бархүү цан цохиод л гүйх.

Зочдын суудал руу өнгийвөл: УИХ-ын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнэ ам барин дуулж, дээлээ дуудлага худалдаагаар арилжив. Монголын ард түмний эв нэгдлийн бахархал хэдий ч медиа тоглолтод өөрийгөө хэдий нь алдсан Н.Түвшинбаяр жүдогийн кимоногоо бас худалдав. Э.Бадар-Ууган ч бас ирэв, боксын бээлийгээ 9 саяас үнэ дуудуулав...УИХ-ын сонгуульд дэвшээд авсан жүжигчин Ж.Баясгалан ч ирчихсэн сууж байх. Дандаа сүүдэртэй дүрүүд.

ЕТГ-ын дарга Ө.Шижир бас ирэв. Тэр хэзээ ингэж ил гарч, арга хэмжээнүүдэд камерын өмнө зочин хойморт заларч байлаа. Хотын дарга Д.Сумъябазар ч ирж, Нийслэлийн нийт ажилчдын нэг өдрийн цалин болох 1.4 тэрбум төгрөг хандивлав. Бүх ажилчид нь нэг өдрийн цалингаа хандивлахыг зөвшөөрсөн, хүссэн л юм байх даа...

Орон нутгийн нэг 10 настай хүү хоёр хонь хандивлалаа гэсэн титр урсаж өнгөрөх. Ерөнхийлөгчийн “андууд” 100, 100 саяар нь шидлэх.

-ДҮРЭМ, ЖУРАМ ЭНД БОЛ ХАМААРАХГҮЙ-

Зургаан залуу тойрч суугаад УОК-ын нэрийг барьж, найзаараа тоглоом хийгээд цагдаад шалгуулахдаа тулсан. Тэд бол захиалагчгүй, хөлс аваагүй эрх чөлөөт контент бүтээгчид байв. Харин өчигдөр хүний бөөгнөрөл жинхэнэ утгаараа л үүсэв. ЭМЯ-наас гэр дотроо амны хаалт зүү, гэр бүлийн гишүүдээсээ хоёр метрийн зай барь, бараг л агаар дээр тогт гэх нь холгүй зөвлөмж өгдөг ч тэр нь энд хүчингүй болжээ.

Жүжигч, хөтлөгчид “Бид орохдоо шинжилгээ өгсөн, хариу бүгд сөрөг гарсан” хэмээн тайлбарлах ч Н.Түвшинбаярын кимоног 25 сая төгрөгөөр худалдаж авсан Ч.Чинбат гэх хүн шууд ороод ирж байх жишээтэй. “Та яагаад ороод ирэв...” гэж нэг нь ам алдаад авсан. Дуудлага худалдаагаар авна гэдгээ урьдчилж тохироод, шинжилгээгээ өгчихсөн байгаагүй л байлтай...

-ЕРӨНХИЙЛӨГЧ САНААЧИЛЖ, ЕРӨНХИЙ САЙД ШУРГАВ-

“Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулах ямар хэрэгцээ, шаардлага байгааг Ерөнхийлөгчийн ТГ-аас судалсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Ер энэ ажлыг багаар хангаж, дэмжүүлсэн анхдагч тал бол Ерөнхийлөгч. Ойр ажилладаг найруулагч Б.Баатар, Соёлын яамны Дэд сайд М.Батбаяр нарын нэр дээр энэ ТББ-аа нээж, 10 хүрэхгүй хоногийн дотор Соёлын яамны сайд С.Чулуунаар дамжуулж, Засгийн газраар дэмжүүлэв.

Маш зөв тоглолт боллоо гэдгийг олж харсан Ерөнхий сайд үүн дээр нь алга ташиж гарч ирээд, 10 тэрбум төгрөг төсөвлөж, алх цохив. Засгийн газрын гишүүд ч баяр болж буй аятай алга ташин, инээлдэцгээв.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Маш том амбицтай эхэлж буй энэ фондын үйл ажиллагаа ирэх онд жаалж гарах нь. Зориуд хандив цуглуулж, олон нийтийн анхаарлын төвд оруулж, дархан тугаа мандуулж байгаад л орлоо. Төр нь Төрийн бус байгууллага байгуулаад, түүндээ иргэдээс хандив татаад. Эргээд үүнийгээ хүүхдийн төлөө зарцуулна хэмээгээд. Халширч, гутмаар жүжиг.

1970-аад оны монгол хүүхдүүд, өнөөгийн монгол хүүхдүүд тэнгэр газар шиг өөр билээ. 21-р зууны “цахим” хүүхдүүдийн боловсрол, төлөвшил, эрүүл аюулгүй байдлыг хангахын тулд фонд нээж, коммун аргаар үзэх ямар ч боломжгүй. Ордон нэрээр олон байшин барьж, тууз хайчлах байх. Хүүхдүүд тоож очихгүй гэртээ ухаалаг утсаараа гадаадын их сургуулийн лекц сонсож суух болно.

Хэрсүү уншигчид ирэх оны сонгууль угтсан энэ жүжгээс сайн сайхныг нь ч, балар муухайг нь ч ялгаж, хувь дүгнэлтээ өөртөө хийнэ гэдэгт итгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
48 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-31 08:52

Mungu handivlah chadalgui bsan bolhoor uzeegui ee. Orosiin tv-r yavdag tele zohiomj shig sanagdsan

Гутрагч
Гутрагч
2021-01-01 01:42
Reply to  Зочин

Яг үнэн

Мөнхөө
Мөнхөө
2020-12-31 12:51
Reply to  Зочин

Би өгөөгүй ээ угаасаа наадуул чинь хийхгүй шдээ

Зочин
Зочин
2020-12-31 09:08

За з�##�уу минь. Наадах толгойгоо өөрөө цэвэрлэ. Чи бол м�##�аас дор шавьж юм байна.

Зочин
Зочин
2021-01-01 04:11
Reply to  Зочин

Зөв. Энэ бөөлжис шиг пмаа их сүрхий бичлээ гэж бадраад байгаа тэнэг �####�

Baigal
Baigal
2020-12-31 11:44
Reply to  Зочин

Яг зөв. Шинэ жил болж байхад муу энергитэй юм бичиж ард иргэдийн оюун санааг бузараад...

үнэн
үнэн
2020-12-31 09:14

Хуучинаа санаг�##�зсан шинэ маягын шоуг их л сайн зохион байгуулах шиг боллоо их зөв өнцгөөс сэтгүүлч хөнджээ

Гүрбазар
Гүрбазар
2020-12-31 11:42
Reply to  үнэн

Үхсэн элэнцгийн сэтгүүлё. Сэтгүүлчийн нэрийг бузарласан СЭЛГҮҮЦЭГЧ.

Мс
Мс
2020-12-31 13:29

Битгий хуц

zochin
zochin
2020-12-31 10:24
Reply to  үнэн

cetguul ch geh ni haashaa ym buruu muu eneerektei buland ochood zogstson bishuu hoorhii shine jiliin mongo oloh gesen baihaldaa.

Энхтамир
Энхтамир
2020-12-31 19:28
Reply to  zochin

Үнэн л юм бичсэн байна. Муу энергитэй энэ тэр. Үнэн зүйлийг буруу муу зүйл гэж үзэж байгаа бол үнэхээр эмгэнэлтэй байна. Дарангуйлагчиддаа дарлуулсаар л байж дээ

Зочин
Зочин
2020-12-31 09:17

Мэддэг зүйлээ л бич. Бу�####�асаа сур�##�ц.

Zochin
Zochin
2020-12-31 09:45

Zalhtal udaan urgeljilsen de.

Зочин
Зочин
2020-12-31 10:11

ҮНЭНДЭЭ Ч АРДЧИЛАЛЫН ОН ЖИЛҮҮДЭД ХҮҮХДИЙГ ЗӨНД НЬ ХАЯСАН ШҮҮ ЁСТОЙ ЧАДЛААРАА ХҮН БОЛ ГЭЭД Л ХАЯСАН МӨН ОЛОН ХҮҮХДҮҮД ТРАНШЕЙ ХОГ ДЭЭР ГАРЧ МӨН Ч ОЛОН ЭХ ЗУЛБАЖ БАРААН ОН ЖИЛҮҮДЭД ЦЭГ ТАВЬЖ БАЙХ ШИГ БАЙНА МАШ САЙН АМЖЖИЛТ

Бат
Бат
2020-12-31 10:12

Ерөнхийлөгч бүрэн эрхдээ байхгүй ажлыг дандаа хийх юм. Ноднин өр тэглэж банкны бакц хуулийг зөрчсөн. Хамгийн гол нь хууль зөрчсөн үйлдлийг нь зг дэмжиж хэржүүлж.гүйцэтгэж байгаа нь шившиг болэ байна. Ерөнхийлөгч. Ерөнхий сайд хоёд хүүхдэд өгсөн мөнгөндөө харамсаж. Буцааж авах шун�##�аа хандив нэрээр гүйцэтгэж байгааг ард түмэн мэдэхгүй гэжүү. Ерөнхийлөгч.ерөнхий сайд нар ингэж жүжиглэж байхаар циркийк хүүхдүүдэд.соёлын яамны барилгыг соёлын яамд. Паркийг хүүхдэд нь буцаагаад өгчих л дөө. Тэгвэл жүжиг биш бодит ажил болох гээд байна.

Соёлгэрэл
Соёлгэрэл
2020-12-31 11:40
Reply to  Бат

За больж үз.

Бат
Бат
2020-12-31 10:19

Ерөнхийлөгч соёлын яамны барилгыг соёлын яамд хандивлаж буян болооч.

иргзн
иргзн
2020-12-31 10:29

энэ Сэтгүүлч Зөв өнцгөөс олж харж бичижээ, Өчигдөрийн Хандивын үйл ажиллаггаа УОК, ЭМЯ-ын Цар тах�##�ын үеийн Хууль тогтоомж журмыг зөрчсөн томоохон Шоу , Үйл явдөл болж өнгөрлөө,

Зочин
Зочин
2020-12-31 10:54

Za bitgii guivuulan hutgan uimuuleed bai ur huuhediinhee ireeduin tuluu sain Saihan zuil hiihiig hun buhen chadah ydahaaraa l demjij bna. Huu:hed hurtel elkon deer tavisan munguu handivlaj bnalee. Harin ch tanai sait ydaj medeeleliin heregselleeree demjij baih estoi baital olon tumeniig turhurch dandaa har medee tavihaa boloich

Зочин
Зочин
2020-12-31 10:59

Хүүхдийн төлөө гэсэн сэтгэл дээр нь тоглоод улаан цайм дээрэм хийгээд байхад л хүүхдийн төлөө яахав дээ гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Мөнгө өгөх өгөхдөө биш, цаад шударга бус үйлдлийг нь яагаад олж хардаггүй юм бэ? ТББ байгуулж, хандив гуйдаг Төр байгаад яах юм...

cv
cv
2021-01-01 12:50
Reply to  Зочин

songyyli ehelchij manai ard tumenii 70,80 huvi yum oilgodoggu m#lnyyd boltson bolohoor ted toglolt hiihed amarhan bolj. undarma baatar 2 in dans ryy zasgiin ulsiin tusviin humuusin mungu orson. hyyli bys ajil. tegsen odoo hyyli taaryylj batlana bolohgu bol butsaagad ugchi gj baatar ni tomorch yariltslaga ugsn bn leee

БЯМБАЦЭЦЭГ
БЯМБАЦЭЦЭГ
2020-12-31 11:38
Reply to  Зочин

2020 онд хүүхдүүд золгүйгээр эндсэн нь үнэн. Хаа газар, хэзээ ч хүүхэд эндэх эрсдэлтэй. Юм болгонд төр засгаа буруутгахаа больё. Эцэг эхчүүд үр хүүхдээ болзошгүй аюул ослоос хамга�##�ах үүрэгтэй. Хүүхдийн фонд байгуулах нь маш зөв. 2021 оноос үр хүүхдээ илүүтэйгээр хайрлаж хамга�##�цгаая. Алдаагаа бүү давт. Сэтгүүлч гуай та юм бичихдээ жаахан уха�##�аг байж үз.

Зочин
Зочин
2020-12-31 11:01

Huuhdiin toloo ym hiih bsn bol ert hiih ni yasiin heden arvaaraa nyalh amitad uhej uregdej bhd baidgiig ni hamj idchiheed odoo "Handiv ogchoh, alaad ogii" geshsh togtool usand ni 4n 4 huuhed endees huuhdiin parkaas 500 say ch geh shig doromjilj hanahgui ymaa

ИРГЭН
ИРГЭН
2020-12-31 11:04

ХУУЧНААСАА СУРАЛЦАХ МУУ ЮМ БИШ ЭЭ. ҮҮНИЙГ БИЧСЭН ХҮН ЭЭ. ТЭР ҮЕИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД ГЭДЭГ ЮМ ЧИНЬ ҮНЭХЭЭР ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БАЙСАН ЮМ. НӨГӨӨ ТАЛААС МАНАЙ ШОУЧДЫН ЗОХИОСОН АРГА ХЭМЖЭЭ ҮНЭХЭЭР УРЬДЧИЛАН МУУХАН ДЭГЛЭСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ШОУ БАЙЛАА. ЭНЭ ХҮМҮҮС ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙХ НЬ ЮУ Л БОЛ. УДАХГҮЙ ЧИ ИХ ИДЛЭЭ, БИ БАГА ИДЛЭЭ ГЭЭД ХЭРЭЛДЭЭД ЭХЛЭХ БАЙХ.

Зочин
Зочин
2020-12-31 11:24

Байгуулах нь буруу биш үйл ажиллагаа нь гажуудахгүй байв�##� сайн дараа нь мөнгөний асууд�##� их гардагшүүдээ

БЯМБАЦЭЦЭГ
БЯМБАЦЭЦЭГ
2020-12-31 11:36

2020 онд хүүхдүүд золгүйгээр эндсэн нь үнэн. Хаа газар, хэзээ ч хүүхэд эндэх эрсдэлтэй. Юм болгонд төр засгаа буруутгахаа больё. Эцэг эхчүүд үр хүүхдээ болзошгүй аюул ослоос хамга�##�ах үүрэгтэй. Хүүхдийн фонд байгуулах нь маш зөв. 2021 оноос үр хүүхдээ илүүтэйгээр хайрлаж хамга�##�цгаая. Алдаагаа бүү давт. Сэтгүүлч гуай та юм бичихдээ жаахан уха�##�аг байж үз.

Зочин
Зочин
2020-12-31 11:38

Buruu bicheed bgaa um bol alga.. songuuliin surtachilgaa eheljee....

Зочин
Зочин
2020-12-31 11:41

Нэг даргын эхнэр нуа нь дарга болоод идэж уугаад л дуусна. Тэрний оронд хүүхдийн эмнэлэг барих эсвэл сургууль цэцэрлэг барих цахилгаан станц барих гээд зөндөө л тулгамдсан асууд�##� байна.

Зочин
Зочин
2020-12-31 12:19

Eguur zuv bichsen baina, amjilt. Sots uyeiin baliar daranguilal ruugaa oroh gesen oroldlogo hiij bna.

ганаа
ганаа
2020-12-31 12:25

Ямар эргүү м�##� нь үүнийг бичсэн юм болоо юм бүхнийг харлуулах хар энергитэй нөхөр байгаа даа.

Зочин
Зочин
2020-12-31 12:59

Бахархаж баярлаад хийгээд бсан чинь хууль бус луйвар бсан юмуу Одоо яаж мөнгөө буцааж олж авнаа Баттулга Хүрэлсүх энэ тэр хувиасаа мөнгө өгөөгүй юм уу?

Зочин
Зочин
2020-12-31 14:52

Хүүхдийн төлөө төрийн бус ч төрийн ч байгууллага байгуулагдаж хүүхдийн төлөө үнэн сэтгэлээсээ ажиллав�##� түүн шиг сайхан юу байхав. Энэ байгуулдагын цаана женко байгаа нь л итгэл төрүүлэхгүй, ирээдүй бүдэг гэдгийг хэлээд байх шиг.

Hutsdag haltar banhar
Hutsdag haltar banhar
2020-12-31 15:01

Chi ingej bhaar uuruu sain uils sanaachilaad hiichihni ysiin teneg setguulch gej hamgiin bolovsrolgui neg ug holbood bichchih m#lnuud bdag

зочин
зочин
2020-12-31 15:37

дэмжиж байна одоо бид дандаа ядуугаа гайхаж байхаар үр хүүхдийнхээ төлөө янз бүрийн санй санааны ажил хийх болсон дандаа ядуу гэж суугаад яахав дээ бас нэг үеийг бодохоод хүмүүсийн амьдр�##� харин ч гайгүй болсон анх шинэчлэл өөрчлөлтийын үед ч мөн л хэцүү байлаа

Зочин
Зочин
2020-12-31 16:34

Ажил орлоггүй болгосон ард иргэдээсээ гуйлга гуйхаасаа ичдэггүй л юм байна!

Зочин
Зочин
2020-12-31 19:25

Баттулга Хүрэлсүх хоёр тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 550 мянга болгоод өгөөчээ Хэдэн муу ахмадууд чинь ядар ч бна шүү

Би
Би
2020-12-31 19:56

Санаа нь зөвч үр дүн муутай, хүч түрсэн онцгүй шоу. Лантуун дохио хамаагүй сэтгэлтэй, хүнлэг з�##�уус. Наад фондноосоо жаахан хувиарлаб�##� мөн ч хэрэгтэй зүйл хийх нь гарцаагүй

бүү атаарх
бүү атаарх
2020-12-31 19:57

сайн үйлийг өөрөө бүтээж чадахгүй бол, хүний хийсэн сайн үйлсэд битгий атаархаж бай, сэтгэлээ зас

Тэнэглэл
Тэнэглэл
2020-12-31 20:17

Комунизм айсуй

Атаагүй дэмжигч
Атаагүй дэмжигч
2021-01-01 00:17

Сайхан арга хэмжээ байлаа.
Атаархаж үхэх гээд байгаа хүмүүс өөрсдөөсөө ичээрэй!
Хэн орж ирэх нь өөрийнх нь эрх болохоос бус, чиний та�##�лаар хэмжигдэхгүй дотроосоо өтөж үхмэр минь!

Майдар хот
Майдар хот
2021-01-01 00:42

Манай ерөнхийлөгч ч иймэрхүү хандиваар мөнгө босгоод идээд гаршичихсан гар шүү. Майдар хот гэх мэт

Зочин
Зочин
2021-01-01 01:04

Ардын нам ХҮРЭЛСҮХЭЭ �######�уулаачээ...Ардчилсан нам Жонхуугаа �######�уул..Ардын нам одоо л шиид.үгүй бол чадахгүй

Кккк
Кккк
2021-01-01 01:25

Маш зөв бичсэн байна.

ccv
ccv
2021-01-01 12:46

iim Eruuleer setgedeg setguulch bgad talarhaya. zaluu hun bn bayarlalaa. Ard tumen tsagaan tsaas teden dr yu ch saraachij boldgiig harlaa. Ard tumen tarhia Huuhed neriin dor ygaalgachaad deeremduulcheed tedniige umuurch bh yum. iim bolohoor manai uls hugjihgu iim Luivarchdiin mungu bosgoh ygaah zuulun hool boldg. undarma gd alialagch avgai bas bolimoor yum huuramch...

Зочин
Зочин
2021-01-01 13:12

Үнэхээр хүүхдийн төлөа бол ч яахав ээ.Даанч худлаа хүүхдийн төлөө байдаггүй нь л харамсаж зэвүүцмээр байгаан.Харин Ерөнхий сайд бол хүүхдэд хамаагүй элэгтэй хүн шүү.Сайдын араар л иднэ дээ

Зочин
Зочин
2021-01-01 15:43

Ш�##� сонин юм бичих юм Зөв л бол �##�ь ч нийгэм байсан цааш нь үргэлжлүүлэх юм гэж бна шүү Соц нийгэм монголчуудад мууг авчраагүй шүү Гэрэл гэгээ соёл боловсрол л авчирсан Ардчил�##� бай коммунизм ч бай замбараатай байж чадв�##� �##�инаар нь ч хөгжиж л бна шд

эмээ
эмээ
2021-01-01 19:04

ТҮҮХЭЭ МАРТВАЛ ДАХИН ДАВТАНА ГЭДЭГ. БИДНИЙ ӨНГӨРӨӨСӨН НИЙГЭМ БОЛ САЙХАН БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ. ЗХУ - ЫН 16 ДАХ РЁСПУБЛИК Л БАЙСАН ДАГ. 37 ОНД КОММЁНТЁРНИЙ ЗААВРААР ЭХ ОРОНЧ ХӨВГҮҮДЭЭ ХОМРОГЛОН УСТГАЖ . ХОЁР ЁРӨНХИЙ САЙДАА МОСКВАД АВААЧИН ЦААЗЛУУЛЖ ЖАНРАЙСАГ БУРХАНАА ТАНК БОЛГОХООР ХӨРӨӨДӨЖ. Г БАЛ ДАРГАА ОРОСЫН ХОРИОНД НАС НӨГЦҮҮЛЖ БАЙДАГ МАЛАА АМЬДААР НЬ АЧУУЛЖ . ДЭЛХИЙ ДАХИНААС ХОЛДОН ТАСАРЧ . БИЛИГ ТАНХАЙ ЭРЧҮҮДЭЭ ҮЗЭЛ БОДЛОО ХЭЛСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ШИЙТГЭЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ХҮН ХУВИЙН ӨМЧГҮЙ. БҮГД АДИЛХАН СЭТГЭЖ БҮГД НЭГ НАМЫН ЛООЗОНГ ЦЭЭЖИЛЖ БАЙСАН .

Байгаль
Байгаль
2021-01-01 23:06

Энэ шоуныхаа эхэн дээр Энэ онд харамс�##�тайгаар нас барсан хүүхдүүдийг дурсаад хэдэн минут толгой гудайлгачихгүй яав даа.

Холбоотой мэдээ

Back to top button