Энтертайнмент

#Хүслийн жагсаалт| Таны заавал үзэх ёстой 10 кино

Шинэ оны эхний өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Амралтын өдрөө хайртай бүхэнтэйгээ хамт цэнхэр дэлгэцийн өмнө тухлан өнгөрүүлэхэд тань тусалж бидний дурсамжинд үргэлж хадаатай байдаг, хэзээ ч хоцрогдохгүй 10 киног санал болгоё.

НЭГ: New Year’s Eve (2011)

Нью-Йоркийн хүмүүст зул сарын баяр хэрхэн нөлөөлж буйг харуулдаг. Өөрийн охиндоо хамаг амьдралаа зориулсан ганц бие ээж, цахилгаанчин залуу, хуучин найз залуугаа мартаж чаддаггүй бүсгүй, шинэ жилийн үдэш анхны хүүхдээ мэндлэхийг хүлээж буй гээд төрөл бүрийн амьдралын хэмнэлтэй хүмүүсийн гунигтай, хөгжилтэй, баяртай, сэтгэл догдолуулсан мөч бүхнийг энэ амралтын өдрөөр хүлээн авч үзээрэй.

ХОЁР: Snowpiercer (2013)

Францын “Le Transperceneige” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Snowpiercer” шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд цаг уурын өөрчлөлтөөс болж мөстлөгийн үед автсан хэсэг хүмүүс өндөр технологиор бүтээгдсэн галт тэргэнд хоргодож буйг харуулдаг. Гэвч тус газарт нийгмийн давхарга, ялгаварлан гадуурхал дээд цэгтээ тулсан байдаг. Галт тэрэгний толгой хэсэгт дээд зиндааны тодотголтой баячууд байрлаж, сайн чанарын хоол, үйлчилгээг авах бол сүүл хэсэгт байрлах ядуус хорхой шавьжаар хийсэн капсулаар хооллоно. Кинонд Холливуудын алдарт жүжигчид болох Крис Эванс, Тильда Суинтон, Жейми Белл нар тоглодог.

ГУРАВ: About Time (2013)

Энэхүү романтик уран сайхны кино нь хүн өнгөрсөн, ирээдүй бус зөвхөн өөрт олгогдсон одоо цагт амьдрахыг сануулна. Урам хугарсан шинэ жилийн үдэшлэгийн дараагийн шөнө Тим өөрийн өвлөж авсан чадварыг ааваасаа мэднэ. Тэрбээр цаг хугацаагаар аялах гоц чадвартай бөгөөд уг чадварынхаа тусламжтай өөрийн амьдралыг өөрчлөхийг хичээнэ. Мөрөөдлийн охинтойгоо дахин уулзаж, түүнтэй шинэ жилийн баярын өдөр мартагдашгүй хугацааг өнгөрүүлнэ. Гэвч тэрбээр өөрийнх нь амьдарч байгаа одоо цаг ямар чухал болохыг ойлгодог.

ДӨРӨВ: The Great Gatsby (2013)

Ф.Скотт Фицжеральдийн сонгодог зохиолыг шинэчлэн найруулж хийсэн уг уран бүтээл нь хэдийгээр шинэ жилийн баяртай холбоогүй ч үзэгдэл, сэтгэл хөдлөлийн хувьд үнэхээр үзэсгэлэнтэй кино юм. Та гоёмсог даашинз, элбэг дэлбэг байшин, үдэшлэгийн гоёмсог чимэглэлийг харах болно. Америкт Жазз эрин үеийн уналтыг харуулсан уран бүтээл юм.

Жей Гэтсбигийн (Леонардо Ди Каприо) амьдрал хийгээд залуу, үзэсгэлэнтэй Дейзид өгсөн хайрын тухай өгүүлдэг.

ТАВ: Burning (2018)

Японы нэрт зохиолч Харуки Муракамигийн “Barn Burning” богино өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн, Солонгосын алдарт найруулагч Ли Чан Доны сэтгэлзүйн драма жанрыг уран бүтээл уг жагсаалтад багтжээ. Өмнөд Солонгосын хилийн захад мал аж ахуй эрхэлдэг, зохиолч болох мөрөөдөлтэй Жон-Сү, түүний багын найз Хэми, шинэхэн танилцсан гэх Бенийн учир битүүлэг, нууцлаг харилцааны тухай өгүүлдэг. Бенийн дүрд “The Walking Dead” кинонд тоглосон Стевен Юун тоглодог билээ.

ЗУРГАА: To All the Boys I’ve Loved Before (2018)

Дүү нь эгчийнхээ бичсэн хайрын нууц захидлуудыг эзэд рүү нь илгээснээр Лара Жаны дунд сургуулийн нам гүмхэн амьдрал орвонгоороо эргэнэ.

2018 онд гарсан цагаасаа хойш кино сонирхогчдоос өндөр үнэлгээг авсаар ирсэн уг уран бүтээл танд ч гэсэн таалагдах нь лавтай.

ДОЛОО: The Notebook (2004)

2004 онд нээлтээ хийсэн энэхүү романтик драмад Райан Гослинг, Рейчел МакАдамс нар 1940-өөд оны үеийн залуу хосуудын дүрийг бүтээсэн билээ. Тус уран бүтээлийн сэтгэл хөдөлгөм хайрын түүх зүрх сэтгэлийг хайлуулж, халуун дулаан мэдрэмжийг төрүүлэх нь лавтай.

НАЙМ: Trading Places (1983)

Дэн Акройд, Эдди Мерфи нар амжилттай хувьцаа зуучлагч Дюк болон тэдний ах нарыг буулгах төлөвлөгөө боловсруулснаар тэднийг хөгжилтэй үйл явдал эхэлнэ. Тус уран бүтээл нь АНУ-ын классизм, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн тухай өгүүлнэ.

ЕС: My Sassy Girl (2001)

БНСУ-ын үзүүштэй, романтик, инээдмийн жанрын уг уран бүтээлийг үзээгүй, сонсоогүй хүн байхгүй болов уу. Хэдий тийм ч, дахиад үзэхэд хэзээ ч харамсаж, уйдахааргүй уран бүтээлийн нэг юм. Коллежийн оюутан санаандгүй байдлаар асуудал үүсгэгч, танхай охинтой танилцсанаар тэдний ер бусын хайрын түүх эхэлдэг.

АРАВ: Juno (2007)

Диабло Кодигийн зохиолоос сэдэвлэж, Америкийн алдарт кино найруулагч Жейсон Рейтманы Жуно киноны гол дүрд жүжигчин Эллиот Пэйж тоглосон билээ. Биеэ даасан, өвөрмөц сэтгэлгээтэй өсвөр насны хүүхэд төлөвлөөгүй жирэмслэлт болсноор дараагийн үйл явдлууд өрнөнө.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button