НИЙГЭМ
Өнгөрсөн шөнө БНСУ-ын Инха их сургуулийн байр шатжээ

Өчигдөр буюу (2020.12.31-нээс 2020.01.01)-нд шилжих шөнө БНСУ-ын Инха их сургуулийн байр шатсан байна. Одоогоор нийт хохирлын хэмжээ болон галын шалтгааныг шалгаж эхэлжээ.
Оюутнууд амарч байсан учир хүний амь эрстээгүй байна. Гал шөнийн 12.20 цагийн үед гарч, 02:40 минутын үед бүрэн унтраажээ. Ойролцоогоор 170 гаруй гал сөнөөгч, 39 тээврийн хэрэгслээр ирж галыг унтраасан гэх мэдээлэл байна. Тус сургуулийн гурав болон дөрөвдүгээр давхар галд өртөж, их хэмжээний хохирол учиржээ.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.