Нийгмийн

ХЭРГҮҮД: 15 настай хүүхэд өвөлжөөн дээрээ мяндсан утсаар хоолойгоо боомилж нас баржээ

Та бүхэндээ сэрэмжлүүлэг болгох үүднээс өнгөрөгч баяр амралтын өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 30-31-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээг эх сурвалжийн мэдээллээр багцлан хүргэж байна.

-28 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ШҮРШҮҮРИЙН ТОГТООГЧ ТӨМРӨӨС ХООЛОЙГОО БООМИЛЖ НАС БАРЖЭЭ-

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-ны орой 23:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 20-р хороо, 103-р байранд оршин суух, 28 настай эрэгтэй Ч.А нь боомилсон байдалтай нас баржээ.

Тодруулбал, талийгаач нь угаалтуурын өрөөний шүршүүрийн тогтоогч төмрөөс хүзүүний ороолтоор хоолойгоо боомилж, нас барсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй гэх бөгөөд талийгаачийн биеэс гар утас, хоолойгоо боомилсон метр гаруй урт ноосон ороолтыг авсан аж. Хэргийг өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй.

-22 НАСТАЙ ЭМЭГТЭЙ СОГТУУРСАН ҮЕДЭЭ ОРОН СУУЦНЫ 11 ДАВХРААС ҮСЭРЧ НАС БАРАВ-

Арванхоёрдугаар сарын 31-ний 00:00 цагийн үед Баянгол дүүргийн 25-р хороо, “Голден парк хотхоны 103-р байрны 11-р давхраас тус тоотод оршин суух 22 настай эмэгтэй Г.Т нь согтуурсан үедээ унаж нас баржээ.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нас барахын өмнө хамтдаа согтууруулах ундаа хэрэглэсэн найзтайгаа муудалцсан гэх бөгөөд урьд нь ч мөн амиа хорлохыг оролдож байжээ.

Хэргийг өдгөө Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

-15 НАСТАЙ ХҮҮХЭД ӨВӨЛЖӨӨНИЙ ДЭЭВРИЙН ДАМ НУРУУНААС МЯНДСАН УТСААР ХООЛОЙГОО БООМИЛЖ НАС БАРЖЭЭ-

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 31-ний 02:00 цагийн үед Булган аймагт оршин суух 15 настай эрэгтэй Д нь өөрийгөө боомилж нас баржээ. Тодруулбал өвөлжөөний дээврийн дам нуруунаас мяндсан уяагаар хоолойгоо боомилж, нас барсан байна. Хэргийг өдгөө Булган аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

-СОГТУУРСАН ҮЕДЭЭ 20 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ХҮЧИРХИЙЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ-

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн 14-р хороо “Цагаан хуаран хотхонд 20 настай эмэгтэй М-ыг зүс таних хүн хүчирхийлэхийг завджээ. Тодруулбал, тус дүүрэгт оршин суух 25 настай А согтуурсан үедээ хүчирхийлэх гэж оролджээ.

Тухайн залуу хохирогчийн найзтай үерхдэг байсан гэх мэдээллийг эх сурвалж өгөв. Хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

-30 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХАДАН ЦОХИОНООС ХООЛОЙГОО БООМИЛЖ НАС БАРЖЭЭ-

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-нд Говь-Алтай аймгийн Цогт суманд оршин суух 30 настай эмэгтэй У нь хадан цохионоос өөрийгөө боомилж нас баржээ.

Тодруулбал, хохирогч шар өнгийн бүсээр хоолойгоо боомилж нас барсан аж. Хэргийг өдгөө Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд та бүхэн архи согтуурах ундаа хэрэглэсэн, сэтгэл санаа тогтворгүй үед ямарваа болчимгүй шийдвэр гаргахгүй байх, цаашлаад өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, сайтар ярилцаж байхыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2021-01-02 09:22

ИХ муухай мэдээ. ЮУ БОЛООД БАЙНА ДАА.

Зочин
Зочин
2021-01-02 10:00

Юу л болоод бна даа Айдас хүйдэс архид�##�т үхэл хагац�##�. Баяр ёслол болоод ч гэгээтэй гэгээн мэдээ бхгүй болж. Нийгэм ингэж самуурах нь хэний буруу вэ?

Зочин
Зочин
2021-01-03 00:18
Reply to  Зочин

Ene nasand xvrsen xvmvvsin bol amia xorloltiig xend buruu ugch vxsenden zuwiig ugxvv ene bol altan amia egvtgej bga ter xvmvvni l aldaa.Xarin nasand xvregvi xvvxdvvded bol yamr neg daramtin shinjtei asuudal bga sn shalgax xeregtei etcsiin etcest bol eej aaw bolson bid tomchulin l buruushde bid alax gj daramtlax gj bish amidruulax gj xairan dundaasa bie bolgson altan vrs min mongoliin min ireedvidshvvde bytcxan vrs min.

Зочин
Зочин
2021-01-02 15:32
Reply to  Зочин

Ий юу юу унчихаваа

Зочин
Зочин
2021-01-02 17:18
Reply to  Зочин

ь

Зочин
Зочин
2021-01-02 11:47

Yanadaa Yasan hetsuu horvoo ve?

Зочин
Зочин
2021-01-02 12:25

Хүн амьдрах хүсэлгүй болтолоо хямрахад хүргэж байгаа ш�##�тгааныг зөв олж тогтоох хэрэгтэй. Хүсэх зорих зорилогоо �##�дчихана гэдэг нь нийгмийн гажууд�##� байх.

Зочин
Зочин
2021-01-02 12:42

15 настай хүүхэд юу гэж өөрийгөө �##�хав дээ гадны нөлөө байж л байгаа

а
а
2021-01-03 10:01
Reply to  Зочин

Өсвөр насны хүүхдэд хараа хян�##�т тавьж анхаараагүйн улмаас өөрийгөө боймолсон байх магадл�##�тай. Эцэг эхчүүд хүүхдүүддээ илүү их анхаарч, хайрлаж байх хэрэгтэй. Өсвөр насний хүүхдүүд сэтгэл санаа тогтворгүй, ямар нэгэн юм болсон бол огт хэлдэггүй.

Иргэн
Иргэн
2021-01-02 13:42

Я�##�аа гэж амиа хорлодог бна.ийм сайхан з�##�уу нас хүний амьдр�##� богинохон энэ насаа хайрлаж урагш тэмүүлж хүний үгийг хүлээцтэй сонсож хэрэгтэйг нь өөртөө үлдээж хэрэггүйг чихний хажуугаар гаргаад хаяна биз.одооны хүүхдүүд биеэ даах чадваргүй бэлэн юм хүсдэг жаахан бэрхшээл гарв�##� тэрийг давж чадахгүй ийм л болжээ.хайран з�##�уу нас хамаарч юм бэ дэ?өмнөөс нь харамсах юм.үлдэж байгаа ар гэрийхэн хүнд цохилт ирнэ.хүүхэд нь боогоод үхсэн гээд ярьна.эцэг эхэд маш хүнд сэтгэлийн дарамттай явна з�##�уусаа өөрсдийнхөө төлөө зөв замаар хүнд дарахгүй амьдарч сурмаар байх юм.

А
А
2021-01-02 16:23

Архй гэдэг зүйлээс болоод монголчууд мөн их сүйрч байна. Тэмцдэг хэвлэл мэдээлэл сонин сэтгүүл �##�га бараг бүгд пиво суртачилах нэрээр мөнгө аваад дуугарч чадахгүй ха�##�тын гэрээтэй гэсэн үг

Зочин
Зочин
2021-01-02 19:24

Ямар хэцүү цаг үе вэ. Хичнээн олон золгүй тохиолдлууд вэ.

Зочин
Зочин
2021-01-02 20:29

Uur oligtoi gegeeleg medee bhguyu. Yasan negative ymbe

Би
Би
2021-01-02 20:57

ХЭТ ИХ ХОРИО ЦЭЭР ХҮНИЙ ЭРХ БООМИЛОХ ИХ БАЙХ ШИГ БНАА ЯАНДАА

УМ МА НИ БАД МЭ ХУМ
УМ МА НИ БАД МЭ ХУМ
2021-01-02 21:12

УМ МА НИ БАД МЭ ХУМ. УМ АМИ ДИВА ХИРИЙ.

Zochin
Zochin
2021-01-02 21:21

Yu bolood bnaa 1.2honogt iim olon hun amia horloh ch gjdee hairan saihan ami bgaada

Зочин
Зочин
2021-01-02 21:23

Хүмүүс ядуурч, ажилгүй, ирээдүйдээ итгэлгүй болж, амиа хорлохыг сонгож байна. Цөөхөн хувь нь архи уусан, сэтгэцийн өвчтэй байсан байх. Нийгмийг ядуур�##�д оруулсан намууд, тэдгээийн удирдлага, дарга нар улс орноо авч явах чадваргүй, зөвхөн хувьдаа ашиг хонжоо хайж явснаас ийн боллоо. Буруутныг шийтгэн хариуцлага тооцож, амийг нь амиар солих ёстой.

Z
Z
2021-01-02 23:50

Eviidee yuu tohioldvoo burhan mini.eej aav ni uldsen nasandaa hataj yaavdaa nylh huu min amidral haranhui tatah odor baivch gerel geegeetei odruud bas irdeg yum shuu de.evii evii harssn tenger daasan burhan gj mongol humuund baidag baimaar yaavdaa daanch ongorsonch uldsench mash haramsaltai. Mongoliin min zaluus zuurdin zovlongui baigaasai. Ahan duus ail saahalt oir orchimihoo iim asuudald hurch bolzoshgui nylh balchir ursiig anhaarch zovolj tusalj ami amidral beleglej uhaani tevcheer hairlaarai humuusee. Uunees oor arga zam baidag gedegt urgelj surgaj bas oilguulj baihsan.

Дорж өвгөн
Дорж өвгөн
2021-01-03 09:43

Амиа хорлохыг монголчууд маш их цээрэлдэг байсан. Энэ цээрийг өнөөгийн з�##�уус яагаад мэдэхгүй байнаа? Гадны бузар ёс журмыг сонмон төдийгээр үүнийг хийж болох юм байна гэж мунхаглах нь үлэж байгаа төрөл төрөгсөдөд нь маш гутамшигтай. Өөрийн амиа егүүтгэж ах дүү аав ээж үр удамаа хүний нүүр харах эрхгүй болгож байна гэдгээ ойлгоогүйн хар гай. Монголчууд амиа егүүтгэсэн хүний үр удам хамаатан садантай үр хүүхдүүдээ гэрлүүлэх айл саах�##�т ойр дотно явахыг чандлан хорьдог байсан. Муу хүмүүсээс хол яв гэж тэр шүү дээ. Тэднийг удам муут айл гэж нэрлэдэг. Гэтэл үүнийг мэдэхгүйн б�##�агаар өнөөдөр амиа хорлож удам угсаагаа бузарлаж байгаа нь мулгуугийн дээд мулгуур�##� юм.

Irgen
Irgen
2021-01-03 10:38

Huuchin tsagt butelgui durlal buruu shiidver gej kino drama deer gardag bailaa, odoo ued bol bugd ger buliin hichirhiilel medeelliin ursgal. Ih medeelliig bolovsruulj zuv dugnelt hiih hurd dutagdagsanaas hortoi shiidver gargaj bna, iimd niigemd zuv massej uguh uhuulagch narig beltgeh ni chuhal.

Зочин
Зочин
2021-01-03 21:10

Amia horloltiig turuus anhaarch arga hemjee avahgui bol manaih delhiid deeguur yava yum bainalee. Arhitai holboo baga. Udaan hugatsaanii setgel zuin daramtiin ulmaas hun iim shiidver gargaj baigaa. Tusgailsan stegel zuichdiig ene chigleleer ajilluulj tusgai dugaar gargaval yadgiin boldoo

Зочин
Зочин
2021-01-03 22:01

Handalt l avch baival niigemd yamr tsochroo, noloo ogoh ni edend er padgui, uvaigui teneg saituud ulii sahisan heree shig hunii uhleer hoollood haa hahaj uhdeggui yum baih daa. Bas serjluuleg gechihjee.

Зочин
Зочин
2021-01-03 22:59

Хөөрхий дөө аагаа багтааж ийм �##�хам хийв гэждээ аргаа л барсандаа энэ шүү дээ хүмүүс минь хажуудах хүмүүстээ анхаар�##� хандуулцгаая ярилцаж байя хайрлаж байя сэтгэлийг нь ойлгож байя сэтгэл нь өвдсөндөө сэтгэц нь асууд�##�тай болоод л үхлийг сонгож байгаа шүү дээ. Бие биеэ хайрлацгаая цөөхөн Монголчууд минь.

Unen
Unen
2021-01-03 23:42

Allaga bolgon amia horlolt bolchihoo yu daa

эмээ
эмээ
2021-01-04 18:25

эцэг эхчүүд үр хүүхдүүдээ сэтгэлийн хаттай болгож өсгөхгүй байна. Нэг жаахан сэтгэл гонсойх асууд�##� үүсмэгц л амиа хорлож байна. Тэрнээс Монголд тэгтлээ амиа хорлохоор муу амьдр�##� байхгүй. Сэтгэлийн тэнхээгүй байна

chinhusel .ch
chinhusel .ch
2022-04-07 18:49

би �####� энэ дунд байх байсан юм

Холбоотой мэдээ

Back to top button