НИЙГЭМ

“Ажиллаж байна, судалж байна” гэхээс өөр дөмөгхөн шийдэл олох болоогүй юу, Я.Содбаатар аа

Засгийн газар өнөөдөр хуралдан, хөл хориог энэ сарын 11 хүртэл сунгалаа. Өнөөгийн нөхцөл байдалд энэ шийдвэрийг буруу гэх хүн цөөн болов уу. Цар тахлын улмаас иргэдийн амьдрал өдрөөс өдөрт туйлдаж буй энэ цаг үед “Тэдэн хоногоор сунгалаа” гэхээс илүү тодорхой, бодитой, шийдэл эрэлхийлсэн, гарц гаргалгааны талаар ярих болов уу гэж хүлээж байсан юм шүү, Шадар сайд аа. Харамсалтай нь тэгсэнгүй. Өмнөхийн нэгэн адил зовлон тоочиж, сэтгүүлчдийн асуултад бөөрөнхийлсөөр байгаад дуусгав.

Засгийн газрын шийдвэрийг танилцуулах гэж цаг гаруй сунжирсан хурлын эцсийн үр дүнд “За, 11 хүртэл хөл хориог сунгалаа” гэхээс өөр барим, тавим зүйл хэвлэлийнхэнд, иргэдэд ч үлдсэнгүй. Одоо үнэндээ ийм зүйл иргэдэд сонин биш.

Одоо монголчуудад цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн хүндрэлийг хэрхэн өндийлгөх, иргэн бүрийг идэх хоолтой, түлэх түлээтэй, ажилтай, орлоготой, хэрэглээндээ зарцуулах санхүүгийн эх үүсвэртэй байлгахын тулд улсаас яг ямар арга хэмжээ хэрэгжүүлэх, ямар шийдэл олсон нь чухал.

Тав хоногийн хугацаанд халдварын голомтыг хумьж амжих эсэх, хумихын тулд яг ямар төлөвлөгөө боловсруулсан нь сонин байсан юм шүү. Гэтэл яг тэгэх, ингэх юм байна гээд дүгнэчихмээр юм ер ярьсангүй. “Овоо доо” гээд олзуурхчихмаар барим тавим шийдвэр, гаргалгаа, арга хэмжээ огт алга. Хэт ерөнхий, бөөрөнхий, дүлэгнэсэн юм ярьсаар байгаад таарлаа. Одоо энэ байдлаа засах болсон юм шүү.

УОК-ынхон хэдий болтол “Бид хүнд нөхцөлд ажиллаж байна, шалгаж байна, судалж байна” гэж явах юм бэ. Иргэд Засгийн газар, УОК-ын шийдвэрийг хүндэтгэж байгаа. Хөл хорьсон хугацааг үр дүнтэй ашиглаж, тодорхой ахиц гаргамаар байна.

Тав хоногийн дараа дахиад “Халдварыг хумьж чадсангүй. Хөл хориог сунгахаас өөр арга алга” гээд зогсож байхгүй гэх баталгаа алга. Хэвлэлийнхэн, иргэд шүүмжлээд, алдаа, дутагдлыг нь хэлэхээр “Бид хүнд нөхцөлд ажиллаж байна, ядарч байна” гэж ялархсан, туньсан хүмүүс. Яг цаг нь тулахаар ажлынх нь үр дүн нэг иймэрхүү.  Тиймээс УОК гэлтгүй шат шатны байгууллагууд ажилдаа эзэн болмоор байна. Та нарын дүлэгнэж, бөөрөнхийлж, яах учраа олж ядах хором бүрт иргэдийн амь нас, амьжиргаа улам эрсдэлд орсоор буйг хэзээ ч бүү март.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 4, 2021 19:14

eguur gej erguu site bolio

kk
kk
1 сар 4, 2021 19:30

yag ynen shy

Сэгсгэр нэгэн
Сэгсгэр нэгэн
1 сар 4, 2021 19:42

Ээ мэдэхгүй. Үгэн дунд үг яваад байгаамдаа. УОК гэж нээх бөөрөнхий газар. Ард түмэн огт итгэхээ больчихсон байна. Үлдсэн 4-5 хоногт өнөөх ЭМЯ нь илэрцийн тоог ёстой ургуулж өгнө биз. Маргааш өглөө магадгүй 50, нөгөөдөр 70, нөгөөдрийн маргааш 100, тэрний цаад өдөр 150 гээл тоон мэдээ өсөөд, айхтар гамшиг болохнээ гээл 14 хоног сунгах нь лавтай. Хулхидуулж ч ханахгүй юм дөө. Манай Монгол түмэн ч гэнэн ч гэж жигтэйхэн. Харин яаж дэлхийг эзэлсийм болдоо... Эргэлзээтэй болоод явчихлаа.

Зочин
Зочин
1 сар 4, 2021 19:43

ЖДҮчин Содбаатараа �######�уулаач ээ. Бүтэхгүй ээ нээрээ

Зочин
Зочин
1 сар 4, 2021 19:56

Ene guzee yu hiij chadahav dee, hiij chaddag yum ni horih, dalimduulj nuh suv gargaj ideh tsavchih hor nairuulah tegeel boloo

Зочин
Зочин
1 сар 4, 2021 20:15

Бид адилхан нөхцөлд байна гэв үү? Өдрийн орлогоороо өрхийн амьдр�##�аа з�##�гуулдаг хүнтэй өөрийгөө адилтгах нь хэр зохимжтой юм бол доо.

Зочин
Зочин
1 сар 4, 2021 20:17

огцроод өгөөч дээ дуракууд аа

УОК
УОК
1 сар 4, 2021 20:49

Хатуу шийдвэр гаргахаар хатуудлаа гэнэ. Уян шийдвэр гаргахаар бөөрөнхий гэнэ. Энэ олон с�##�аа замын �##�инаар нь явах вэ таминь ээ ккк. Монголчууд бид чинь Тэнгэрийн Ард түмэн. Тэнгэр ямар ааштай билээ бидний ааш адил ч юм уу даа ккк. Сайхан оронд төрсөн сайхан Ард түмэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе!

Иргэн
Иргэн
1 сар 4, 2021 21:21

Хуурсаар хуурсаар худ�##�ч нь үнэн болж 14 - өө 4 болговоо. Шахаанд орох нь орлоо. Өөрөө үсрэх үү , нөхрөө түлхэх үү �##�ь нь болохыг цаг хугацаа харуулна.

Ёооё
Ёооё
1 сар 4, 2021 22:23

01-06-ны 06 цагаас 01-11-ны 06 цаг хүртэл бүхэл бүтэн 5 хоног шүү дээ. Шадар маань бүр хасч чадахгүй болтлоо ядарсан юм байх даа.

Зочин
Зочин
1 сар 4, 2021 23:02

Бас торгох

Эмээ
Эмээ
1 сар 5, 2021 05:31

Ингэсээр байт�##� нөгөө айхтар хувилбар нь солонгосоос орж ирнэдээ. Бэмбэгнээд байлгүй бүх бололцоогоо дайчлаад 3-5 хоногт хатуу арга хэмжээ аваач. Чадахгүй бол ажлаа чаддагт нь өг.

зочин
зочин
1 сар 5, 2021 05:46

хулгайч бол хулгайч л байдаг юи бна ЖДҮ чин новш шлронд орох цаг чинь ирнэ ээ янгуу хужаа минь

Э
Э
1 сар 5, 2021 07:17

Энэ �####� г �######�аагүй цагт цар тах�##� нэмэгдсээр бна МАН өвчнөөр шоудахаа боль �####�нуудаа

АН
АН
1 сар 5, 2021 09:16

Энэ Янгуг овогтыг төрөөс �######�уулах хэрэгтэй.

Зочин
Зочин
1 сар 5, 2021 11:52

Арчаагүй. Чадваргүй. Зохион байгуулаж чадахгүй байна. Дээр нь бүх яамны төслүүдэд Өвөрхангайхныг шахаж байна. Эрчим хүчинд ялангуяа. Тавьсан хүмүүс чинь с�##�барт гөлөг шүү!!!

Зочин
Зочин
1 сар 6, 2021 00:25

Эрүүл мэндийн сайд, Содбаатар хоёр үнэхээр чадваргүй гэдгээ харууллаа. Одоо солимоор юм. Бөөрөнхийлж суусаар байт�##� Монгол улсад х�##�двар газар авахнээ.

Zochin
Zochin
1 сар 6, 2021 03:07

2 car ajillad tsar tahl n uduruuc udurt nemgdeed l bn ym yurihaarai hedn tsagdaa ontsgoi alban haagch narin nerg barij bid udur shungui huitend ajillj bn gne odoo bir hul horoigoo tabaid zundun hayuhaar bolloo

Холбоотой мэдээ

Back to top button