НИЙГЭМ

Лус тахих, мал арилжихад сайн өдөр

БИЛГИЙН ТООЛЛЫН 22 2021.01.05 / МЯГМАР ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ГУРВАН ХӨХ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх: 08.41-17.14

Суудал: Уул

Аргын тооллын 1 сарын 5, Ангараг гараг. Билгийн тооллын 22, Харцага одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтэн болох улирал 11 цаг 55 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button