Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Сонсогчдод хангалтаар өгсөн илчгүй хувцас “ГОЛОГДЖЭЭ”

ГССҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасагт өдөрт 180 хүн үзүүлж, тусламж авдаг байна. Тэдгээрийн 1-2 нь цагдаа, сонсогч байдаг бөгөөд гар, хөл, чих нь хөлдсөн, хайрагдсан байдаг гэнэ. Энэ талаар ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч Ч.Түмэнбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Бид уг асуудлын талаар Хүлээн авах тасгийн эрхлэгч н.Батзоригоос тодруулахад “Өдөрт хөлдөж, осгосон 10 хэдэн хүн ирдэг. Энэ нь ер нь бага үзүүлэлт. Яг тийм, тийм хүн ирсэн гэж нарийвчлан ялгадаггүй. Бага талбайтай газар хөлдсөн бол анхны тусламж үзүүлээд явуулдаг. Том талбайтай газар хөлдсөн бол хэвтэн эмчлүүлдэг” гэсэн юм.

Осол гэмтлийн яаралтай тусламж үзүүлж буй эмнэлгүүдийн тоон мэдээллээс харвал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд ГССҮТ-д хөлдөж, осгосон гэх шалтгаантай 72, УНТЭ-т нэг, УХТЭ-т мөн нэг иргэн ирсэн байна. Гэвч тэдний хэд нь цагдаа, сонсогч байсныг мэдэх боломжгүй аж.

Иймд бид хөл хорио тогтоосноос хойш хамгаалалтад гарч, иргэдэд хяналт, шаардлага тавьж буй сонсогч нарын төлөөлөлтэй ярилцлаа.

СОНСОГЧ: ӨӨРИЙНХӨӨ ГУТАЛ, ХАМААТНЫ АХААС АВСАН ДОТОРТОЙ ХҮРМИЙГ ӨМСӨЖ БАЙГАА

Хөл хорио тогтоосноос хойш л хамгаалалтад гарч байна. Анх өглөөний ээлжинд хамгаалалтад гардаг байсан. Харин одоо 14:30-21:30 хүртэл хамгаалалтад гарч байгаа. Орой нар жаргаснаас хойш л их даардаг. Хоёулаа хамгаалалтад зогсдог болохоор ээлжлээд дулаацчихна аа. Ер нь бол хөл их даарна. Хангалтаар өгсөн гутлыг өмсөхгүй өөрийнхөө гутлыг өмсөж байгаа. Хангалтаар өгсөн хүрэм доторгүй байдаг болохоор бид ах эгчийнхээ хүрмийг эсвэл шинээр дотортой хүрэм худалдаж авдаг юм. Миний хувьд хамаатныхаа ахаас дотортой хүрмийг нь авсан. Гэсэн ч бас л дотор талаар нь ноосон цамц давхарлаж өмсөхгүй бол горьгүй ээ. Харин хангалтаар өгсөн өмд их зузаан. Би дотор талаар нь нэг нимгэн өмд өмсдөг. Мөн хүзүүвч авч амны хаалтан дээгүүрээ зүүдэг. Давхар чихээ ч дарчихдаг юм. Ер нь бол хөл л их даардаг даа. Бусдаар бол гэрээсээ гарахын өмнө цаг агаар хараад хүйтэн өдөр аль болох дулаан хувцас давхарлаж өмсдөг.

СОНСОГЧ: ХӨЛ ИХ ДААРДАГ. 2-3 ЦАГ ЗОГСВОЛ ХАЙРАГДАНА

Биднийг хоёр жилд нэг удаа хувцсаар хангадаг. Миний хувьд энэ хувцсаа хоёр дахь жилдээ өмсөж байна. Хүрэм маань нэхий дотортой болохоор дээгүүрээ жиндэх нь бага. Дотуур нь хоолойгүй зузаан ноосон цамц, доогуураа гурван давхар өмд өмсдөг. Харин хөл л их даардаг. Биднийг хар өнгөтэй л бол ямар ч гутал өмсөж болно гэсэн болохоор өөрийнхөө гутлыг өмсөж байгаа. Ер нь тэгээд 2-3 цаг зогсвол хайрагдана. Мөн дан маск зүүвэл хацар хайрагдах тул хүзүүвч авч зүүсэн. Өглөөний ээлжинд 07:30-14:30 хүртэл хамгаалалтад зогсдог болохоор нар гартал их хүйтэн. Заримдаа хамт хамгаалалтад гарч байгаа цагдаатайгаа ээлжлээд машинд орж, 10-20 минут дулаацчихдаг болохоор бас аргатай.

СОНСОГЧ: ХАНГАЛТААР ӨГСӨН ХҮРЭМ НЭХИЙ ДОТОРГҮЙ БОЛОХООР ГУРВАН ДАВХАР ЦАМЦ ӨМСДӨГ

Заримдаа өглөөний ээлжинд, заримдаа оройны ээлжинд хамгаалалтад гарч байгаа. Өглөө нар гарахаас өмнө, орой нар жаргаснаас хойш их даардаг. Хөл, чих л ихэвчлэн даарна. Заримдаа хамт хамгаалалтад зогсож байгаа цагдаагийн машинд орж дулаацна. Бүр заримдаа эмийн сан, хүнсний дэлгүүрт орж ч дулаацна. Хангалтаар өгсөн хүрэм нэхий доторгүй болохоор гурван давхар цамц өмсдөг. Өмд бол харьцангуй дулаахан. Их зузаан болохоор багтвал нэг нимгэн өмд давхарлаж өмсдөг. Харин гутлын тухайд хангалтаар өгсөн гутлыг өмсөж байгаа. 2-3 давхар зузаан оймс давхарладаг даа.

Гар, хөл, чих, хацраа жаварт хайруулан хоёр сар гаруй хугацаанд ажиллаж буй сонсогчдод хангалтаар өгсөн хувцас “гологджээ”. Хангалтын хүрэм доторгүй, гутал нь хайраад байгаа тул өөрсдийн авсан гутал, хүзүүвч, дотортой хүрмийг өмсөж байгаа аж. Өвлийн хүйтэнд долоон цаг гадаа зогсоно гэдэг амаргүй шүү дээ. Хөл хорио тогтоосон хүнд цагт ажиллаж буй тэдний хувцсанд хэн ч анхаараагүй нь хөөрхийлөлтэй. Тэдэнд нэг удаа 420 мянган төгрөгийн цалин өгөөд л болоо, амыг нь таглачихна гэж л бодсон бололтой. Сургуулиас нь өгсөн хангалтыг хувцсыг өмсгөлгүй, дулаан дотортой хүрэм, дулаан гутлаар хангасан бол эрүүл мэнд, ирээдүйд бодит тус болох байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-05 07:59

Угаасаа ингэж ач холбогдолгүй автобусны бууд�##� дээр зогсоох нь утгагүй. Үймээн самуун болоогүй. 13 хорооллын автобусны бууд�##� дээр зогсож байгаа сонсогч өдөржингөө мод шиг зогсдог. Замын цагдаа бол өөр асууд�##�. УОК зөв шийдвэр гаргаж чадахгүй байна.

монгол хүн
монгол хүн
2021-01-05 08:46

новшийн дарганцарууд дулаан оромжиндоо ханг�##�тын мөнгөнөөс хулгайлсан мөнгөөрөө эхнэр хүүхдээ тэжээгээд хэвтэж байгаа гэхээр ой гутаж байна. хоол нь хор болж ходоод нь хагарч үхмэрүүд.

Зочин
Зочин
2021-01-05 09:45

Үнэн шүү. Энэ сонсогч нарын гут�##� хувцас ѳвлийн энэ идэр есийн хүйтэнд ямар ч нэмэргүй. Зүгээр л гэр сургуулийн хооронд ѳмсѳхѳѳр зориулагдсан дүрэмт хувцас байна лээ. Гадаа энэ олон цагаар зогсож байгаа үед нэхий дээл эсгий гут�##�аа байг гэхэд Цагдаа нарын нормын гут�##�аас тавиад ѳгчихгүй . Сонсогч нар израйль гут�##�тай доороосоо даараад ѳвчтѳй хүмүүс болж байна даа.

Зочин
Зочин
2021-01-05 10:29

Ямар ч хэрэггүй гадаа зогсоож яахав дээ

Зочин
Зочин
2021-01-05 15:16

Harin tiimee, yamar ch uureggui gadaa zogsooj yadag bainaa. Ted nar ni hoorondoo chalchaad l haaya 100 tatchaal ergen toirond ni yu ch bolj baigaam buu med gesen yanztai manuuhai tsarailaad zogsoj baidag shd

Иргэн
Иргэн
2021-01-05 15:43

Том дарга нар нь тоохгүй ээ. Өөрсдөө бол дах дэгтий өмсөнө

Зочин
Зочин
2021-01-05 15:47

Харахаас л гут�##� нь ялангуяа муу л юм харагдаад байгаа юм даа. Сонсогч ч тэр, цагдаа нарынх ч тэр. Баахан бөөр муутай з�##�уучуудтай болох вий дээ яанаа. Асууд�##�тай

Sky
Sky
2021-01-05 17:00

Sonsogch nariig zogzoohoo boliulah heregteish de, Busad ih surguuliudiin oyutnuudiin adil amraamaar baina

bat
bat
2021-01-05 17:37

neg muu yadarsan darga l ehner huuhdee tejeeh gej yadarch baiaa uur yahav dee haha.ter dargiig oloh mash amarhan sht

Tugsuu
Tugsuu
2021-01-05 18:13

Sonsogchidiig arai denduu udaan tsagaar zogsooj bn zuzaan gutal huvtsasaar hangaach ee zaluu huuheduud har bagaasaabuur davsagnii uvchtei boloh vii de sanaa ih zovj bn

Tugsuu
Tugsuu
2021-01-05 18:16

Nooluuran beelii oims umsgooch ee dotuur ni savhin beelii ih hairdag sh de mun gutal ni hairj baigaa sh de hangamjaar ugj dogui yum uu

Ахмад настан
Ахмад настан
2021-01-06 11:18

Эргэж буцсан нялцгай шийдвэр гаргаж бх хооронд чинь хүний үрс эрүүл мэндээрээ хохирч бна.Содбаатар.Ууганбаяр тэргүүтэй УОКынхан та нар гадаа 2 цаг ч зогсож чадахгүй ш дээ
Аягүй бол мундаг хүн болох гэж эсгий гут�##�.дах дэгтийтэй гарч ирнээ.Гадаа үүрэг гүйцэтгэж бгаа цагдаа сонсогч нарт эсгий гут�##�.дотортой хүрэм өгөөч.өөрсдөө болохоор хандив нэрийн дор өчнөөнөөр нь гудраад...цагдааг хүүхдүүдийг өрөвдөөд уур хүрч бна.УОК ханд

Иргэн
Иргэн
2021-01-06 11:47

Тендэр нэрээр хамгийн хямд үнийн дүнгээр Хятад улсаас нийлүүлэлт хийж байдаг хойно аргагүй шүү дээ. Одоо эвлэрээд даараад л байж байхаас яахав ээ

Зочин
Зочин
2021-01-07 16:49

ernl tushaal bol tushaal edr gsen hun rowdoh setgelgu sonin garuudshde

Холбоотой мэдээ

Back to top button