Нийгмийн
Турк эрдэмтэд коронавирусийг 10 секундэд илрүүлдэг оношлуур бүтээжээ

Туркийн эрдэмтэд коронавирусийг 10 секундийн дотор илрүүлдэг оношлуур бүтээжээ. “Diagnovir” нэртэй уг оношлуур нь хэд хэдэн давуу талтай аж. Нэгдүгээрт хамраас сорьц авах шаардлагагүй. Хоёрдугаарт, шинжилгээний хариу 5-20 секундийн дотор гарах боломжтой аж.
Хэрхэн шинжилгээ өгөх вэ?
Шүлснээс дээж, авч, тусгай уусмалд хольдог гэнэ. Улмаар чип ашиглан коронавирусийг илрүүлдэг байна.
Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
- Шинжилгээний хариу эерэг гарсан бол 5-10 секунд
- Шинжилгээний хариу сөрөг тохиолдолд 20 секунд хүлээх шаардлагатай байдаг аж.