Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Ерөнхийлөгч 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлчхээд 10-ыг нь буцаад СЭРГЭЭЖЭЭ

Өнгөрсөн 2019 оны зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх захирамж гаргасан байдаг. Түүнээс хойш 1.6 жил өнгөрчээ. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан байж болзошгүй тул хуулийн дагуу шалгуулахын тулд дээрх зарлигийг гаргасан тухай УИХ-ын дарга мэдэгдэж байв.

Энэ хугацаанд бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн хувь заяа хэрхсэн нь олон нийтэд сонин байгаа нь лавтай. Тиймээс бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

ХОЁР ШҮҮГЧ ХИЛ ДАВЖЭЭ-

Тухайн үед Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан  С.Төмөрбат Ерөнхийлөгчийн зарлиг гарсны орой гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу орсон байна. Улмаар цаашаа АНУ-ын хил давж, тэндээ баригдсан байдаг. С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа амиа хорлосон Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм. 

Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ц.Амарсайханы хувьд Салхитын мөнгөний ордын хэрэгт авлига авсан хэргээр шалгагдаж байсан 6 шүүгчийн нэг. Тэрбээр БНСУ-ыг эрүүл мэндийн шалтгаанаар зорьсон байдаг. Эх сурвалжийн мэдээлээр тэрбээр эх орондоо ирсэн аж.

-Б.ЦОЛМОНБААТАР, Э.ХАЛИУНБАЯР НАР ЯЛ СОНСОВ-

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Цолмонбаатар гурван шатны шүүхээс ял сонссон.  Тодруулбал “Салхитын мөнгөний орд”-ын гэх Ш.Мөнгөншагай нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дээд шүүх эцэслэн шийдсэн байдаг. Улмаар Б.Цолмонбаатарын хахууль авсан хоёр үйлдлийг  тус тусад нь зүйлчилснийг нэгтгэн зүйлчилж, түүнд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил хасаж, 3 жил хорих болгон өөрчилсөн юм.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Э.Халиунбаяр мөн “Салхитын мөнгөний орд”-ын гэх хэргээр ял сонссон.Түүнийг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 3 жил хорих ял тус тус оногдуулсан.

-Д.ЦОЛМОН, Г.ЦАГААНЦООЖ НАРЫГ ЦАГААТГАСАН ТУЛ ЭРХИЙГ НЬ СЭРГЭЭВ-

Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Д.Цолмон, Г.Цагаанцоож нар мөн Б.Цолмонбаатар, Э.Халиунбаяр нартай хамт “Салхитын мөнгөний орд”-ын гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Харин гурван шатны шүүхээс тэднд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм. Тиймээс өнгөрсөн 12-р сарын 17-нд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, тухайн хоёр шүүгчийн бүрэн эрхийг нь сэргээсэн юм.

-НЭР БҮХИЙ НАЙМАН ШҮҮГЧИЙГ ГЭМ БУРУУГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ, ЭРХИЙГ НЬ СЭРГЭЭЖЭЭ-

Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах нарын долоон шүүгчийг гэм буруугүй гэж үзсэн тул 2020 оны нэгдүгээр сард бүрэн эрхийг сэргээсэн байдаг.

Шалгалтын явцад давж заалдах шатны шүүхийн дээрх дөрвөн шүүгч Салхитын мөнгөний ордын маргалдагч талуудын гомдлыг хянаад анхан шатны шүүхэд буцаасан нь тогтоогдсон байна. Тэднээс гадна нэр дурдсан гурван шүүгчээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрээгүй нь батлагдсан учраас эрхийг нь сэргээжээ.

Тэднээс гадна Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан С.Амардэлгэрийн эрх сүүлд мөн сэргэжээ.

-Б.САЙХАНЦЭЦЭГИЙН ХЭРГИЙГ ТУСГААРЛАЖЭЭ-

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Сайханцэцэг мөн“Салхитын мөнгөний ордын” гэх тодотголтой хэрэгт холбогдсон зургаан шүүгчийн нэг юм. Түүний хэргийг тусгаарлан шалгахаар болсон бөгөөд одоо хэрэг нь дээд шүүхэд шилжсэн талаар эх сурвалж мэдээлсэн.

-Н.НАРАНТУЯА, П.ТУЯАТ НАРЫН ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ЯЛ ЗЭМ СОНСООГҮЙ-

Харин Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нарын бүрэн эрх нь ч сэргээгүй. Мөн ямар нэг авлигын хэргээр ял шийтгүүлээгүй.  Албанаасаа түдгэлзээд нам гүмхэн амьдарч буй бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-07 09:17

баттулгыг байх ёмтой газар руу нь явуул

Мир
Мир
2021-01-07 09:34

жонхуу ийм л юм хийнэ

Зочин
Зочин
2021-01-07 10:45

Ерөнхийлөгчийн нэрийг баастаж дуу�####�гүй новш шүү

Зочин
Зочин
2021-01-07 11:15

Сайн байна аа. Шударга ёс тогтож байна. Гэмтэй нь шоронд явж, гэмгүй нь үлджээ.

зочин
зочин
2021-01-07 11:41

дээд шуухийн Сонинбаяр Цолмон хоер жинхэнэ акулууд даа.

Баттулга
Баттулга
2021-01-07 15:02

Мэдээж өөрийн т�##�д үйлчилнэ гэж ам өчгийг нь авч байгаад л буцааж томилсон.

Зочин
Зочин
2021-01-07 15:27

Энэ их үр дүн муутай ажил болсоон...

Зочин
Зочин
2021-01-07 16:04

тэр энгэртээ 2 одон гял�##�зуулсан хүнч дээ... ээ дээ мэдэхгүй дээ...

BAT
BAT
2021-01-07 16:20

gemt heregt holbogdson hun shuuh ch hiih ni baij bolomgui uildel yum shuu.ene hedin dotor avilga avch uzeegui hun baigaa bolov uu.avilga uuruu gent hereg mun uu?

зочин
зочин
2021-01-07 16:57

амарсайханыг олж шийтгэх хэрэгтэй дээ намайг хэн хэлж нохойг хэн саах вэ гэж их анг�##�заж басйан авгай даа бусад шүүгч нарт жинхэнэ муу жишээ үзүүлж удирдсан хүн бол Амарсайхан шүү бүх шүүгч нар мэдэж байгаа

иргэн
иргэн
2021-01-07 18:47

Баттулга ч дээ

Зочин
Зочин
2021-01-07 20:11

Суд�##�гаа болон сонгон ш�##�гаруул�##�тыг ийм хурдан хугацаанд хийчихдэг юмуу Шүүгчдийн томилгоо нэг ийм л "тоглоом" байх юм аа.

харамсалтай
харамсалтай
2021-01-09 09:02

АВЛИГАЧИН шүүгч нарыг �######�уулах ёстой. НЭРийг нь сэргээнэ гэж юу гэсэн үг вэ? АВЛИГАД оролцсон бол АВЛИГАЧИН нэрийг арилгах боломж байхгүй. ХЭЗЭЭ монгол АВЛИГАЧИН шүүгч, АВЛИГАЧИН прокурор, АВЛИГАЧИН цагдаа нараасаа с�##�ах юм вэ?

Холбоотой мэдээ

Back to top button