ХУУЛЬ
Зодуулж амиа алдсан залуугийн хэрэгт холбогдуулж найман хүнийг шалгаж байна

Баянзүрх дүүргийн 12-р хороонд байрлах “Алтан гадас” трейд ХХК-ийн агуулахын манаачийн байранд хүн нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал энэ сарын 06-07-нд шилжих шөнө уг хэрэг гарсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 26 настай Н гэх залууг онц ноцтойгоор зодож аминд нь хүрсэн байжээ.
Уг хэрэгт 22 настай Б, 31 настай А, 31 настай Б, 49 настай Ж, 38 настай Р, 31 настай Б, 26 настай П нарын найман хүнийг холбогдуулан баривчлан, байцаалт авч эхэлжээ.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.