УЛС ТӨР
ЧУУЛГАН: Шүүхийн багц хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Өчигдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн.
Улмаар зарчмын зөрүүтэй 137 саналын талаар нь санал хураалт явуулав. Чуулганы хуралдаанд 69 гишүүн оролцсон.
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж, Шүүхийн багц хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.