Сурвалжилга, Нийтлэл

БАРИМТ: Дорноговийн орон нутгийн өмчит компани ЛАНД-200 авах тендер зарлажээ

Дорноговь аймаг дахь орон нутгийн өмчит “Чандмань-Илч” ХХК 195 сая төгрөгөөр нэг ширхэг “Land Cruiser-200” автомашин худалдаж авах тендер зарлажээ.

Уг тендерийн зар нэгдүгээр сарын 6-нд байршсан бөгөөд хоёрдугаар сарын 8-ныг хүртэл материал хүлээн авах аж. Тендер шалгаруулалтынхаа төрлийг “Худалдаж авах” биш “Ажил” гэж тодорхойлсон байх юм.

Цаашлаад тендерийнхээ урилгыг “Компанийн шуурхай үйлчилгээний автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” гэж нэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл “Land Cruiser” маркийн автомашинаа компанийн шуурхай үйлчилгээнд ашиглах аж.

Тендерийн зартай энд дарж танилцана уу.

Автомашины үзүүлэлтийг тендерийн урилга бичигтээ маш нарийн дурдаж өгчээ.

  • Марк нь GX.R petrol V6,AT /Winch/
  • 2020 онд үйлдвэрлэсэн байна
  • Арьсан судалтай
  • Хар өнгөтэй
  • Гурван жилийн баталгаатай
  • Хөргөгчтэй гэхчлэн шаардлага тавьсан байна.

Үнийн саналын хувьд эхэнд дурдсанчлан 195 сая төгрөг. Харин тендерт оролцогч компанидаа:

  • 2020 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй байх
  • 2020 оны дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байх гэхчлэн шалгуур тавина гэж заажээ.

Харин “Чандмань-Илч” ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд орон нутгийн нэлээдгүй олон тендерт шалгарч байсан түүхтэй байна.

Захирлаар нь Т.Азбаяр гэж хүн бүртгэлтэй байна. Харин Т.Азбаяр нь 2016-2020 он  хүртэл Дорноговь аймгийн ЗДТГ-ын захирлаар ажиллаж байсан нь АТГ-ын ХОМ-ийн сангаар батлагдаж байна. Харин одоо аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бололтой.


Нөгөө талд тус тендерийн урилгад “Захирал Д.Эрдэнэбаяр” гэх нэр бичигдсэн байгаа юм. Харин энэ нэрийг мөн АТГ-ын ХОМ-ийн сангаас шүүхэд Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын даргаар 2017-2020 оны хооронд ажилласан эрхэм юм байна. Тэгэхээр тус компанийн захирал Т.Азбаяраас Т.Эрдэнэбаяр болсон нь улсын бүртгэлд шинэчлэгдээгүй байгаа мэт дүр зурагтай.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Тус “Чандмань-Илч” ХХК-ийг ажилчдадаа хамгаалалтын хувцас тараахдаа хүртэл гар татдаг гэх мэдээллийг аймгийн иргэд өгч байгаа юм. Нөгөөтээгүүр аймгийн орон нутгийн удирдах байгууллагад өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээр “овоглосон” энэ компани нэг ширхэг “Land Cruiser-200” маркийн автомашин худалдаж авахаар тендер зарласан нь эрхгүй анхаарал татна. Ер орон нутгийн өмчит компаниудын ийм тогтолцоог халах хэрэгтэй гэж ярьдаг ч шийдвэр гаргах түвшинд очиж байсан нь үгүй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-09 10:02

ХҮРЛЭЭ АХ ЗАГНАХ БАЙХДАА 1 ШИРХЭГ МАШИН ГЭНЭ ҮҮ

Зочин
Зочин
2021-01-09 10:49

ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ НЬ УЛСЫН ЯЗГУУР АШИГТ ХОРТОЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ЯАЛТАЙ ВЭ

зочин
зочин
2021-01-09 11:33

Заав�##� Ланд 200 юмуу.Хүн унаж л ажил хийх гэж байгаа бол Прадо, Клугер гээд л зөндөө машин тэрэг байна шүү хө

BGYUJKH,KNG
BGYUJKH,KNG
2021-01-09 13:39

Яасан ч тансаг юм дээ

Малнууд зориулав
Малнууд зориулав
2021-01-09 14:26

Тэгэж их улсын мөнгийг идэж байхаар м�##�нуудаа чөтгөрүүдээ ланд унамаар байгаа бол Land 80 , 100 proda чин хамаагүй хямдхан байж л байнашдэ тэр ланд 200 авж унах гэж байгаа хүнд хэлэхэд чамайг 200 авлаа гээд Дорноговь аймаг руу явах хүмүүс олширохгүй шдээ м�##�аа харин хотоо гоё өнгөтэй аял�##�ын бүс болохын төлөө наад мөнгө үрээч м�##�аа

zochin
zochin
2021-01-09 16:00

Yamar tansag gazar ve Uilchilgeendee Land-200 xeregledeg Tegexeer darga nar ni Land-300 unadag yum uu Goyo bayan tansag gazar bna tiimee

Иргэн
Иргэн
2021-01-09 16:45

Ард түмэн ийм ядуу байхад дарга нарын ландуудыг зарж улсад мөнгө орууля.Дарга наруудад бараг ланд машины хэрэггүй,явах газаргүй,хямдхан авах гээд хугацаагаа хүлээгээд сууж байдаг .

хүннү
хүннү
2021-01-09 17:40

За тэр ширэн нүүрэлсэн сангийн сайд “мөнгө байхгүй” гээд байсан гэтэл түрүүч нь мөнгөөр бялхаж эхэллээ. Шуурхай удирдлагад пургон байхад болно. Хоёр пургон авч өгөөд явуул түүгээрээ тэр шуурхай ажилдаа явцгаана биз.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-01-09 19:00

ЭНЭ БУРУУ УЛС ОРОН АСУУДАЛТАЙ БАЙХАД ДАРГА НАР НЬ ТОМ МАШИН УНАХ ХЭРЭГГҮЙ
БИДНИЙ ҮЕД ТӨРӨӨС ӨГСӨН ДААЛГАВРЫН ДАГУУ 69 ФУРГОН ГЭЭД АЛЬ ОЛДСОНООР НЬ ХӨДӨӨ СУМДУУДАД АЖИЛ ХИЙГЭЭД ЯВЖ Л БЛАА МУУДСАН ЮМ АЛГА

Зочин
Зочин
2021-01-09 19:25

хэдхэн мянган хүнтэй сум

Солиот
Солиот
2021-01-09 19:49

Шинэ дарга нь 195 сая төгрөг дээр өгзгөө тавихгүй бол даараад байгаан байлгүй дээ

Haha
Haha
2021-01-09 20:04

Haha

Зочин
Зочин
2021-01-09 21:00

Яасан их тансагл�##� вэ. Намын нэрээр компанийн захир�##� болоод хэдхэн сар болж байж эхлээд ажлаа сайжруулахаа бодвол дээргүй юу

Зочин
Зочин
2021-01-09 21:28

Энэ зүйлийг бичиж бгаа хүн бичиж бгаа бол сайн суд�##�
1рт компани нь орон нутгийн өмчит боловч төрөөс нэг ч төгрөгийн татаас аьдаггүй өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг компани бгаа
2рт шуурхай үйлчилгээ гэхээр энэ компани аймгийн төвийн сумаас гадна 7сумын ус дулааныг хариуцаж ажилладаг 7 сумын хамгийн хол нь аймгийн төвөөс 280 км газар байрладаг хөдөө орон нутагт суманд бүү хэл аймгийн төвд мэргэжлийн инженер ажилчид хомс учир төвөөс шаардлагатай тохиолдол очиж ажилладаг энэ тохиолдолд шуурхай үйлчилгээнд зориулан нэг парк шинэчлэлт хийж болох л асууд�##�

Сайхнаа
Сайхнаа
2021-01-10 09:09

Хамгийн хол сум нь Хатан булаг сум аймгаасаа 240км зайтай байдаг шинээр сум байгуулсан юм болов уудаа орон нутгийн өмчит ХХК төсвөөс мөнгө авдагүй орлогоороо санхүүждэг гээд ингэж дураараа байж болохгүй л дээ захир�##� нь Ланд Круйзер 100 унадаг шиг санагдах юм тэрнийгээ голж байгаа юм байна л даа Аймгийн төвийнх нь айлууд дулааны доголдолтой байна гээд байнга хэрүүл хийж байхад тэрийгээ засах хөрөнгө зарахын оронд дарга нь тансаг хэрэглээ яриад яахав дээ

unshigch
unshigch
2021-01-10 10:53

alban heregtseend standart package tai mashin l avah heregtei, eniig barag huulichlah yostoi , tansaglal heregtei bol huviin munguuruu nemj avah heregtei, busad ornuud tiim bdag, uildverlegch nar ch iim zoriulaltaar hyamd standart gargaj bgaa

Зочин
Зочин
2021-01-10 17:06

Ядаг муу шавж вээ

Иргэн
Иргэн
2021-01-11 16:00

Эргүү орк Ланд 200-д �######�өө тавьж үзэх гэж л дээ. Хичнээн удаан унана гэж бодсон юм бол чааваас гэж

Эрдэнэбаяр
Эрдэнэбаяр
2021-01-19 19:20

МАН-н ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясг�##�ангийн үел Д.Эрдэнэбаяр Ланд-200 аваад унахад яадаг юм. Ямар 570, Жи класс 660 саяар аваа юу. Яажич чадахгүй байж чацга царайлаад амаа хамхиад сууцгаа

Холбоотой мэдээ

Back to top button