НИЙГЭМ
135 хүн эрүүлжүүлэгдэн, 47 иргэн согтуудаа жолоо барьжээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр (2020.01.09) нийт 972 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн 855, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 82, гэмт хэргийн шинжтэй 34 дуудлага бүртгэгдсэн байна. Мөн 47 иргэн согтуугаар жолоо барин, 135 хүн эрүүлжүүлэгджээ.

Г.ЖАРГАЛ