НИЙГЭМ

Өнөөдөр мэс засал хийлгэх, мал худалдан авахад сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 28

2021.01.11 / ДАВАА ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 08.39-17.21

Суудал: Огторгуй

Аргын тооллын 1 сарын 11, Сумъяа гараг. Билгийн тооллын 28, Гар одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button