Нийгмийн

Ерөнхийлөгчийн тоглолт: Оффшороос мөнгө ОРЖ ИРСЭН, ИРЭЭГҮЙ

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮГ ТОГТООЛЫН ТӨСЛӨӨСӨӨ ЗӨРӨВ-

“Өрх бүрд олгох нэг сая төгрөгийн санхүүжилтийг хуулийн байгууллагын шалгалт, холбогдох бусад арга хэмжээний хүрээнд оффшор бүсээс татагдан УЛСЫН ОРЛОГОД ШИЛЖСЭН хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэсүгэй”. Энэ бол Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл. Эндээс “Улсын орлогод шилжсэн мөнгө байгаа. Тэр мөнгөө өрхүүдэд тараая” гэдэг агуулга уншигдаж байгаа юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Оффшороос ямар ч мөнгө орж ирээгүй” гэж жиргэсэн. Тэд хоорондоо байнгын толхилцдог,субьектив хандлагатай улс. Тиймээс ч Ерөнхийлөгч Х.Баттулгыг өчигдрийн /2021.01.10/ярилцлагаараа тогтоолын төсөлдөө тусгасанчлан “Орж ирсэн мөнгө байгаа” гэх агуулгаар мөс хагална гэх хүлээлт үүсэв.

Гэвч тэгсэнгүй. “Оффшороос орж ирэх мөнгийг төсөв рүү оруулахгүйгээр тусдаа данс нээе гэсэн санаа” гэх агуулга ярив. Ингэж анхлан суралцагчтай хийсэн Ерөнхийлөгчийн яриа “авах юмгүй” болж өнгөрөв. Энд Ерөнхийлөгч рүү ирэх шүүмжлэлийг МАН-ын пиарчин Н.Дэмбэрэл рүү хөрвүүлж сошиал хөөс үүсгэх Херо Б.Баатарын санаа явж байж болох. Нөгөө талд Ерөнхийлөгч тогтоолын төсөл санаачлах нь Үндсэн хуулийн зөрчил гэх том маргааныг ч орхиё.

-С.БАЯР, Ч.ДАВААНЯМ, С.БАЯРЦОГТ НАРААС ХУРААХ МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭ 12.8 ТЭРБУМ-

Гол нь, оффшороос орж ирсэн мөнгө байгаа юу? Зарим эх сурвалжууд “Өрхүүдэд 1 саяар тараачих хангалттай мөнгө нууцлалын зэрэгтэй орж ирсэн” гэж буй нь ямар учиртай вэ. Гэх зэрэг хачирхалтай асуулт үүсэв.

Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан “Гурван оффшорчныг шоронд хийчихсэн байгааг мартав даа. С.Баяр, Ч.Давааням,С.Баярцогт” гэж жиргэсэн. Шүүхээс С.Баярыг 5.5 тэрбум, Ч.Даваанямыг 5.7 тэрбум, С.Баярцогтыг 1.6 тэрбум төгрөг улсын орлого болгох шийдвэр гаргасан. Нийтдээ ердөө л 12.8 тэрбум төгрөг. Хураан авах процесс нь асар их. Дээд шүүхээс шийдвэр гарсны дараа гадагшаа хөрөнгүүдийг зарж, улсын орлого болгох ажлууд эхэлнэ. Америкчууд энэ асуудал дээр нухацтай, хувийн өмчийг дээдэлдэг зарчмаараа хандаж, асар их цаг орно. Өнөөгийн коронатай зүтгүү цаг үед С.Баяр, Ч.Давааням нарын мөнгө ороод ирнэ гэвэл түүн шиг худлаа юм гэж үгүй.

Тэгээд ч өрхүүдэд 1 сая төгрөгийн дэмжлэг олгоход 900 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Гурван “оффшорчин”-ы мөнгө 900 тэрбумд бараадах ч үгүй дүн юм. Энэ бол өнгөрөгч оны олон нийтийн дүнд ил өрнөсөн тоон агуулгууд билээ.

-ӨӨР ЯМАР МӨНГӨ БАЙЖ БОЛОХ ВЭ, 87.2 САЯ АМ.ДОЛЛАРЫН МЭДЭЭЛЭЛ...?-

Дээхэндээ буюу  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэснийхээ дараа оффшор бүсэд байгаа хууль бус хөрөнгийг Монгол руу татаж авчрах 49 хоногийн хугацааг хуулийнханд өгсөн удаатай. Улмаар 2020 оны хавар оффшор бүсээс 87.2 сая ам.доллар орж ирсэн гэх мэдээлэл цацагдаж байв. Энэ нь, өнөөгийн ханшаар 248 тэрбумтай тэнцэх мөнгө юм.  Бас чиг бага мөнгө биш. Тэрбээр АНУ-д ажиллахдаа Ерөнхий прокуророо дагуулж очиж, оффшор бүсийн асуудлаар холбоо тогтоох зэргээр идэвхтэй ажилласан.

Долоо хоногийн үечлэлтэй, бүх юмс мартагддаг хөөстэй орчныг Ерөнхийлөгч хамгийн сайн мэдрэх хүн мөртлөө энэ ажлуудаа ч ярилцлагадаа дурдаагүй нь хачирхалтай. Сошиал хариуцсан агуу цэргүүд нь хүртэл Ч.Хүрэлбаатарыг муучлах, ойрмогхоны кэйс болох С.Баяр, Ч.Давааням, С.Баярцогт нарыг дурдах төдийд л ажиллацгаав. Уг нь, оффшор бүсэд Монголын гаралтай 17.3 тэрбум ам.доллар байгаа гэж АТОЗ-ынхон ярьж байв. Тэд ч Ерөнхийлөгчид гүн хамааралтай улс.

Энд бас л тодорхойгүй асуултууд үүсч буй. АТГ-ынхан өнгөрсөн хугацаанд оффшорын араас нууцын зэрэглэлтэйгээр идэвхтэй ажилласан гэгддэг. Гэвч 87.2 сая ам.доллар гэх тооноос хойш хагас жил өнгөрчихөөд байхад огт дуугараагүй. Ерөнхийлөгчийн зүгээс ч “Удахгүй сайхан мэдээ дуулгана”  гэх үгтэйгээр нам дарчихсан. Түүнээс хойш сонгуулийн хугацаа дамнан мөнгө орж ирсэн үү. Тэр 87.2 сая ам.доллар хэр үнэмшилтэй тоо вэ зэрэг асуултууд бас л хариултгүй гацжээ.  

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: За, оффшороос мөнгө ороод ирсэн байлаа гэхэд тэдгээр ам.доллар эдүгээ хаана байршиж байгаа вэ. Аргал хормойлж ирээд, шуудхан дөрвөлжиндөө асгачих хэмжээний үйлдэл энэ биш. Улсын мөнгөний авдрын түлхүүр атгагч Ч.Хүрэлбаатар огт мөнгө орж ирээгүй гэж итгэлтэйгээр дуугарав. Эсрэгцүүлж, Ерөнхийлөгчийн багийнхан тийм итгэлтэйгээр тэнэг ч юм шиг тоглолт хийв. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тэд хормойлж ирсэн аргал шиг зүйлээ ил асгах юм уу.

Энэ мэт олон асуултад Ерөнхийлөгч огт хариулт өгөлгүй, хэдэн шар мэдээний асуултад хариулт өгчхөөд индрээс буугаад явчихлаа. МАН тогтоолын төслийг нь дэмжихгүй бол оффшорчдыг өмөөрсөн муу нэрд орно. Нөгөөтэйгүүр хэдий оффшор бүсийн мөнгө байлаа ч шуудхан хувийн өмчийг халамжийн бодлогоор тараачхаж болохгүй. Эрхбиш ардчилсан улсад бид амьдарч байна. Тэгэхээр яаж логик хөөсөн ч Ерөнхийлөгчийн 1 сая төгрөг өрх бүрд олгох асуудал хэзээд бүтэхгүй. Түүний супер улс төрд МАН дандаа ялагдаж буй нь инээдэмтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-01-11 09:44

87.2 сая гэж хавар яригдаж байлуу тэр нь байгаад тарөах гээд онгироод явсан юм уу женко

гэр хорооллын Ми
гэр хорооллын Ми
2021-01-11 09:50

Мөнгөө авмаар байна аа. Дээгүүрээ л идэж уугаад дуу�####�г юмыг ард түмэндээ тараах нь зөв. МАНгарууд Еөрөнхийлөгчийнхөө үгэнд ор

shnaa
shnaa
2021-01-11 11:35

chi durara bitgi yri!!..Ulsad mung n orj irehgvi bn !! haanas ughin?!.dahiad hujagas zeeled bidend 7ghv?!tegvel bid hujagin baritsand orod Eh Orongvi bolno!!!!!!!!..shnaa

ulsiin ih hural gishuun
ulsiin ih hural gishuun
2021-01-11 10:48

delgersaikhand aas avaachee 1 terbum usd bga shde

nyadagaa
nyadagaa
2021-01-11 10:50

eronhiilogchiig ingej asuuj bhar, sitiinhaa ezen Delgersaikhan ulsiin ih hural gishuun chin 1 terbum usd offshore toi shde, ezeneesee asuugaachee, 1 luivarchibg barihad l bga mngo l doo 1 teebum usd bl

Zochin
Zochin
2021-01-11 11:21

MAN-nhan uguh mash durgui bna shuu uguhgui l gej bh daa yaj iigeed uguh ystoi udaan meden budilna hob huutsuldsuur bgaad udaah bh shuu irgedee geh setgelgui nam shuu dee

зочин
зочин
2021-01-11 14:34

Оффшор гэдэг нэг их мөнгө байгаа газраас сая сая төгрөг авч идэж ууна гээд ойлгочихсон хүмүүс, тэгж ойлгуулчихсан ерөнхийлөгч Энэ бол маш гунигтай түгшүүртэй хэрэг

#
#
2021-01-11 20:20

Танай Э.Булган сэтгүүлчийн бичсэн "Өдрийн орлогоороо амьдардаг 5 хүүхэдтэй айлын хөргөгч хоосон байна" гэх нийтлэлийн дор сэтгэгдэл бичих боломжгүй байх юм. 1.Чухам ямар нийтлэл сэтгэгдэл бичиж болоод ямар нь болдоггүй юм ойлгохгүй байна. 2. Төрөөс хүүхэд болгонд 100 мянган төгрөг өгч байна,нийлээд 500 мянган төгрөг болно эцэг эх нь өдрийн 30 мянга төгрөг олдог олдгүй тэр ч яахав,гэр хороололд байгаа улсуудын ус дулааны төлбөр төрөөс төлөхгүй гэх хандлагыг хүүхдийн ходоод хөргөгч хоосон мэтээр бичихээ боливол яасан юм.Төрөөс хүүхдийн сар идэх хоолыг дааж байна яахаараа хоосон байдаг юм тэр айл? Энэ мэт төр засагтаа баярлаж чададгүй юм болгонг харлуулахад бэлэн суудаг сэтгүүлч нар их юм маш харамс�##�тай!

Зочин
Зочин
2021-01-11 21:09

Jenko ch ard tumeniig hagralduulj bna daa ungursun 4 jild uuruu er yu hiisen ym be hudalaa yrij garch irchiheed odoo hurtel ulig bolson ymaa yrisaar bgaad duusch bnaduu odoo bolij uz!

зочин
зочин
2021-01-11 22:58

. . battulgiig shoron ruu n yavuul

тт
тт
2021-01-11 23:13

мулгуу з�##�хуучууд л женко д итгэж горьдож байгаа хошгоруулна гэдэг болно

Зочин
Зочин
2021-01-11 23:43

Хахаха Женко хулгайч зангаа л гаргачлаа шд

эгэл
эгэл
2021-01-12 06:42

яаж ч бодсон бэлэн мөнгө амласаар эх орноо байхгүй болгож буйгаа анзаарч хайрла дээдсүүд ээ Тэгэж байхын оронд яагаад монгол хүн эх орондоо хөдөлмөрлөөд байхад амьдр�##� нь уруудаад байгааг хэлж хайрла. З.энхболд та 2-ийн нүүрсээ машинаар зөөхөд олон монгол хүн ажилтай байгаа юм гэж тавласаныг чинь монголчууд мөддөө мартахгүй биз

эгэл
эгэл
2021-01-12 07:00

Яагаад үүнийг бичив гэхээр үүрээр 05цаг 36минутад Улаанбаатар хотод газар хөдлөлт мэдрэгдэж намайг сэртэл бүүвэйллээ,бас ха�##�га савчив. Ядуур�##�,ковид бас газар хөдлөлт гай ганцаараа ирдэггүй ээ гэж Ковид хойноос улам ихсээд байдаг

зочин
зочин
2021-01-12 11:58

дайны хажуугаар дажин гэж хүмүүсийг төөргөдүүлэх ажил улс төрчид хиймээргүй л байна даа үлгэрт итгэдэг хүн одоо бий юу тэр цаг өнгөрөөд 30 жил болж байна

САНАЛ
САНАЛ
2021-01-13 16:34

Бэлэн мөнгө тарааж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаад байна шүү дээ. Хүн хөлсөө гаргаж олоогүй мөнгийг хайрладаггүй юм. Тэр мөнгөрөө үйлдвэр барьж , хүмүүсээ ажиллтай орлоготой болгож байж л УЛС хөгжинө шүү. Бэлэн мөнгийг 7 хонохгүй л архидаад дуусгана шүү дээ. Одоо ч хүмүүс мөнгөтэй байгаа болоод л өдөрт 200-300-раа эрүүлжүүлэгдэж байна....

Холбоотой мэдээ

Back to top button