Нийгмийн

ОХУ-аас импортлох эрчим хүчийг бууруулж, 98 хувийг дотоодоос хангаж эхэллээ

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 93 сая ам.доллараар “ДЦС-IV” төрийн өмчит хувьцаат компанийн дөрвөн турбингенераторыг өргөтгөж Төвийн бүсийн эрчим хүчний системд холболоо. Ингэснээр манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчний импортыг хоёр дахин бууруулж, хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна.

89 МВт-аар өргөтгөсөн нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадалтай гэсэн үг юм. Өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Засгийн газрын тогтоолын дагуу айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл төр хариуцах болсон. Цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг найдвартай хангах, өвлийн оргил ачааллыг даван гарахад энэ өргөтгөл чухал хувь нэмэр оруулна гэдгийг тэрээр тэмдэглэж, гүйцэтгэгч компаниудад талархал илэрхийлэв.

Мөн ойрын гурван жилд Тавантолгой, Чойбалсан, Амгалангийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барьж, өргөтгөхөөр зорьж байгааг хэлэв. Цахилгаан станцын өргөтгөлийг “ДЦС-IV” болон ОХУ-ын “Уралын турбин завод” компанийн инженер, техникийн ажилчид хамтран хийлээ. Туслан гүйцэтгэгчээр “Ган цагаан өргөө”, “Морьтон”, “ББЗБ”, “Эрчим сервис”, “СММ”, “Монкран консалтинг”, “Бестпрайс”, “Ханжинбулаг”, “Шинэ эхлэл төсөөлөл”, “Ди Ти Юу” компани ажиллажээ. “ДЦС-IV” компани Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг хангаж байна гэв.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-11 16:35

Өргөтгөлөөр нээх хол явахгүй дэ. Шинэ томоохон эх үүсвэр яар�##�тай барих хэрэгтэй.

Хөхчир
Хөхчир
2021-01-11 17:48

Wow! Ёстой энэ олон жил замаас өөр бүтээн байгуул�##�т хийхгүй зогсонги байсан улсыг Энэ засаг ёстой ажиллуулж чадаж байна аа.Амжилт! Дээд тэнгэрээс яг цагт нь эзнийг нь олж томтлж өглөө гэж харж байна.Мөнх Хөх тэнгэр минь үргэлжид сайн мууг нь шүүж байдагт гялайлаа Монгол түмний минь буян зача ихээ! Төрийн сүлд минь өршөө!

Avilgagch
Avilgagch
2021-01-11 20:21

Zugeer l chono shig amidar. es bol bol boljimor met amidrach bas bolnoo

Холбоотой мэдээ

Back to top button