Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

“ОЙМСНЫ ҮЛГЭР” захиалж, улс төрийн тэмцэлд бэлтгэв үү

-СЭТГҮҮЛЧДИЙГ БАЙЦААГЧДЫН АСУУДЛЫГ СӨХӨХ ҮЕЭР ХУУЛИЙНХАН НАМ ЖИМ БАЙВ-

АТГ-аас явуулсан гүйцэтгэх ажиллагааны үеэр МХЕГ-ын байцаагч Э.Аззаяа, Б.Баярсайхан нарын гэр, албан тасалгаанаас их хэмжээний мөнгө олдсон талаарх мэдээлэл бүр 2017.12 сарын эхээр цацагдаж байв. Түүнээс хойш бүтэн жил гаруй хугацаанд уг хэрэг хөшигний ард яригдсаар ирсэн. Энэ хооронд Засгийн газар солигдож, байнгын хороодын дарга хүртэл шинээр сонгогдож амжсан юм.

Тухайн үед хөшигний ард “МХЕГ-ын байцаагчдын асуудалд Ш.Раднаасэд гишүүн холбоотой. Мэдүүлгийн үеэр нэг удаа нэрлэсэн хэдий ч түүнээсээ буцсан. Байцаагчид маш их айдастай байгаа. Ш.Раднаасэдийн нэрийг хэлвэл ар гэртэй тань ярина гэх дарамт ирдэг” гэх зэргээр яригдаж байв.

Гэхдээ үүнийг ил гаргаж мэдээлээгүй. Яагаад ч юм “Ш.Раднаасэд хийх юмаа хийдэг” гэх битүү айдас мэдээлэлтэй хүрээнд ч яригддаг байв. Яг энэ энэ үеэр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хөөн хэлэлцэх хугацааны “асуудалтай” заалт суусан байдаг. Хаваржингаа хурлын протокол нь явсан учир энд нуршилгүй орхив.

Товчхондоо, бидний хардаж буй Ш.Раднаасэд гишүүн хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхөд хүчтэй ажиллаж, ганц дайсан О.Баасанхүү тас эсэргүүцсэн байдаг. За, ингээд хуулинд нь өөрчлөлт орсон хэдий ч анзааралгүй өнгөрсөн.  Нэг мэдсэн өнгөрсөн хавар Э.Аззаяа, Б.Баярсайхан нарын хэрэг шүүх дээр ХЭРЭГСЭХГҮЙ болон шийдэгдэв. Ингэж нэг юм гэнэт сэрч, “Юу болов, яав ийв” гэж бужигнацгаав.

Хариулт нь, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн явдал. Сэтгүүлчид бөөнөөрөө Ш.Раднаасэд гишүүнээс тодруулга аван, бүлтэгнүүлж, хөөн хэлэлцэх хугацааг хэлэлцсэн байнгын хорооны тогтоолыг эргэн сөхсөн. Хэвлэлүүд үүн дээр харин ч амь нэгтэй, итгэл үнэмшилтэй ажиллацгаасан билээ. Тэр үед энэ бичлэг гарч ирсэн бол жинхэнэ “будаа” болгох байлаа.

Гэвч хуулийн бүлх залгисан мэт нам жим, ажин түжин л байсан билээ.

-ХЭРЭГ ШИЙДЭГДСЭНЭЭС ГУРВАН САРЫН ОЙМСНЫ БИЧЛЭГИЙГ  ЗАДЛАЖ, ШУУГИАН ДЭГДЭЭСЭН НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ-

Зарчим нь буруу зүйл дээр сэтгүүлчид баримт олдохгүй байсан ч ажаад л, чагнаад л, хэл чимээ тавиад л явдаг. Энэ бол тийм сэдэв. Бүтэн жил мэдээлэхгүй дүлэгнэж байсан ч  1.6 тэрбумын авлига авсан МХЕГ-ын байцаагчдын хэрэг шүүхээр хөнгөн суларна гэдгийг битүүхэндээ мэдэж байсан. Миний хувьд лав улс төрийн ерөнхий процессыг хараад яг тэгж дүгнэж байсан.

Тиймээс ч шүүхээр шийдэгдэнгүүт нь идэвхтэй барьж авсан. Гэхдээ бидэнд тэр үед хуулийнхан ч АТГ ч хань болоогүй. Дуугүй өнгөрсөн юм. Тэгснээ шүүхээр шийдэгдсэнээс хойш гурван сарын дараа гэнэт Б.Баярсайханы оймстой бичлэгийг задлав. Олон нийтэд дэлгэгдээгүй баримт тул сайн ч явлаа.

Гэхдээ яагаад үүнийг зуны амралт эхэлж, “назгайрсан” үеэр задалж, шуугиан дэгдээх болов. Нэгт, АТГ-ын шинэ удирдлага “Чадах зүйлээ чадна шүү. Энэ байтугай баримт байгаа” гэх мессжийг улс төрчдөд хаях зорилго.  Хоёрт, дээгүүрээ улс төрийн тохироо хийж, хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхөөр шийдсэн тул “хөрс бэлдсэн”. Гуравт, үүгээр дамжуулж асуудалтай гишүүдийг айлгах замаар тохироонд орох томчуудын шийдэл гэж харж болох.

Ямар ч байлаа гэсэн, бичлэг зорилгоо бүрэн биелүүлэхүйц хүчийг нийгэмд үзүүллээ. Тодорхой байгаа нь зүйл нь, АТГ-ын шар нь хөдлөөд, бичлэгийг гэнэт гаргаад цацчихсан үйлдэл огтоос биш юм.

Магад намрын халуун өдрүүдэд улс төрийн хүрээнд өрнөх их дайны эхлэл нь биз ээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 1, 2019 14:39

Авилгачидыг өршөөсөн шүүгчидийг болон авилгачидтай хуйв�##�даж тэднийг ял завшуулсан УИХ-ын гишүүн Раднаасэд, Нямбаатар нарыг ш�##�гах цаг болжээ.

StevSlarie
StevSlarie
11 сар 15, 2019 19:01

Viagra For Sale In 3 Days Generique Viagra Maroc [url=http://drugsed.com][/url] Vente Kamagra En Ligne

Холбоотой мэдээ

Back to top button