НИЙГЭМ

Ш.Идэрбаясгалан: Ханх сумын иргэд айдастай байгаа тул өнөөдөр ажиллуулахгүй, амраана

Хөвсгөл аймгийн Ханх сумд өнөө өглөө 6.5 магнитудын газар хөдлөлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр 05:32 цагт Ханх сумаас баруун урагш 26 км-т төвтэй 6.5 магнитудын газар хөдлөлт болж, Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Төв, Завхан аймагт болон ОХУ-ын хил залгаа хотуудад мэдрэгджээ. Одоогоор хүний амь нас хохироогүй. Ханд суманд хамгийн хүчтэй мэдрэгдсэн. Засаг даргийнх нь хэлж буйгаар Ханх суманд 30 гаруй удаагийн чичирхийлэл нэг цаг орчим мэдрэгдсэн гэнэ.

10-аад нь илүү хүчтэй мэдрэгдэж. Байшингийн хана цуурсан гэсэн мэдээлэл  ирсэн. Ханх сумын иргэд айдаст автсан тул тус сумын иргэдийг өнөөдөр амраасан.

Хөвсгөл аймгийн онцгой комиссын дүн шинжилгээ 11:00 цагт бэлэн болно. Ард иргэдийг тайван байхыг хүсэж байна” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button