Нийгмийн

Д.Анхтуяа: Өглөөнөөс хойш ХАНХЫН эмнэлэгт 36 дуудлага ирж, 42 хүн эмнэлэгт үзүүллээ

Өнөөдөр 05.32 минутын орчимд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитуд хүчтэй, газар хөдөлж, сургуулийн болон ЗДТГ-ын байрны хана8 малчдын хаалга цуурч, аяга, таваг хагарсан талаар мэдээлсэн. Сумын Засаг дарга Л.Даваабаяр хэдий хэр хэмжээний хохирол учирсныг тооцоолоогүй, хүний амь эрстээгүй гэсэн мэдээллийг бидэнд өгөөд буй. Харин айж түгшсэн иргэд дуулга их өгч, сумын эмнэлэг ачаалал ихтэй байгаа аж.

Иймд бид тус сумын эрүүл мэндийн төвийн дарга Д.Анхтуяатай холбогдлоо.

Тэрбээр “Дуудлага маш их ирж байна. Өглөөнөөс хойш эрүүл мэндийн төвд 36 дуудлага ирлээ. Дуудлагын эмч маань дуудлагад гарсан байна. Мөн одоогийн байдлаар амбулаториор 42 хүн үйлчлүүлсэн байна. Дуудлага өгч, эмнэлэг дээр ирж байгаа иргэдийн ихэнх нь зүрх судасны өвчтэй, архаг хууч өвтэй хүмүүс байна. Мөн хүүхдүүд ч байна. Сая л гэхэд дөрвөн минутын өмнө далай чичирхийллээ. Иргэд их айж түгшсэн байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button