НИЙГЭМ

“Ханхад газар хөдлөлт одоо ч мэдрэгдэж байгаа тул айсан иргэд нэгнийдээ олноороо бөөгнөрсөн”

-Ханх сумын ЗДТГ-ын байранд 17 цууралт үүсжээ-

Өнөө өглөө Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт болж, Улаанбаатарт төдийгүй цөөнгүй аймагт мэдрэгдсэн билээ.

Нөхцөл байдлын талаар Ханх сумын Шуурхай штабын дарга Б.Баасансүрэнгээс тодруулахад “Сумын Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Сумын ЗДТГ, Онцгой байдлын газар, Шуурхай штаб төрийн нөхцөл байдалтай танилцлаа.  Төрийн байгууллагуудын байрны хана цуурсан. Багадаа зургаан газар цуурсан байна лээ. Зарим байранд бүр 10 гаруй цууралт үүссэн байна. Эрүүл мэндийн төвийн дээвэр нурсан.

Газар хөдлөлт эхлэнгүүт үхэр мал мөөрөлдөн, хүүхэд уйлсан гэх мэдээлэл өгсөн.

 08.45 минутийн орчимд Сумын ЗДТГ-ын байранд хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн, цонх цуурч, тавилгууд нь хөдөлсөн. Тиймээс бид Соёлын төвийн нэг өрөөнд ажиллаж байна. Төрийн албан хаагчдыг өнөөдөр амраасан.

Газар хөдлөлт хүчтэй, аймшигтай байсан. Одоо ч мэдрэгдэж байгаа тул иргэд нэгнийдээ олноороо бөөгнөрөн, айдастай байна. Газар хөдлөлт мэдрэгдлээ гэж хүмүүс мэдээлсээр байгаа. Тиймээс гэрээс шуурхай гарах, аюулгүй газарт очих заавар, зөвлөмж иргэдэд өгсөн” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-12 12:57

Олон давхар барилгагуй газар гайгуй байхаа, Ханхынхан минь тайван байцгаа, Гай хажуугаар чинь явчина. Зуны сайхан цагт монголчууд бидний очиж амардаг сайхан газрыг лус хамга�##�ж хайрлах бизээ

Cvhee
Cvhee
2021-01-12 13:33

тайван байгаарай монголчуудаа цар тахлын хажууд газар хөдлөл харин ч гайгүй

Холбоотой мэдээ

Back to top button