Туркэд 6.7 магнитуд газар хөдлөлтөөр 41 хүн нас барсан. Харин Монголд “дуут дохио” ч дуугаргасангүй

Хөвсгөл аймгийн Ханх сумд өнөө өглөө 6.5 магнитуд газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатар хот болон цөөнгүй аймагт мэдрэгдсэн. Одоо ч тэнд газар хөдлөлт мэдрэгдэн, иргэд айдастай байна.
Монголд өмнө нь ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт 30 жилийн өмнө, ганцхан удаа болж байсан гэхээр хэр хүчтэй, аюултай байсан нь тодорхой. Гэтэл Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах дохио ч дуугарсангүй. Ямар сайндаа гайхсан иргэд “Жирийн иргэд байтугай онцгойгийнхон, мэргэжлийн хүмүүс унтаж байгаад мэдээгүй юм биш үү” гэж шоглож сууна.

Өнгөрсөн жил Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах сургуулилалт хийн, бөөн юм болсон. Газар хөдлөлтийн үед дуут дохиог хэрхэн дуугаргах, иргэд аюулгүй байдлаа ингэж хамгаална гээд гурван ч өдөр баахан сүржигнэсэн. Уг нь тэгж сургуулилалт хийснийх нь үр дүн өнөөдөр гарах байлаа. Гэтэл “Дуут дохио дуугаргах хэмжээнд чичирхийлэл мэдрэгдээгүй” гээд хээвнэг сууж байна.


Газар хөдлөлт болох эсэхийг урьдчилан мэдэх аргагүй. Харин газар хөдлөлд болоход шуурхай арга хэмжээ авах нь мэргэжлийн байгууллагынхны үүрэг. Дуут дохио дуугаргахгүй юм гэхэд иргэдэд шуурхай мэдээлэл хүргэн, сандарч, тэвдэхгүй байхыг зөвлөж болно доо, сэтгэл байвал. Гэтэл өнөөдөр ер тэгсэнгүй.


Тэгэхээр 6.5 магнитуд үнэхээр тоохгүй өнгөрөх хэмжээний газар хөдлөлт мөн үү. Одоогоос жилийн өмнө буюу 2020 оны нэгдүгээр сард Туркийн Эляз мужид 6.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болж, 41 хүн амь үрэгдэн, 1600 гаруй иргэн бэртэж, гэмтсэн. Өнөө өглөө Ханхад болсон газар хөдлөлтөөс 0.2 магнитудын л илүү хүчтэй гэсэн үг.
Хэрвээ энэ газар хөдлөлт алслагдсан Ханхад бус аль нэг аймгийн төвд, бүр нийслэл хотод болсон бол юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх. Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 2730 барилга бий гэх судалгаа бий. Энэ хэрээр иргэдийн амь нас эрсдэлд орох байв. Харин ийм аюулыг тэд юман чинээ тоосонгүй. Унтаж байгаад ичсэн нүүрэндээ ингэж мэлзэж байгаа ч юм бил үү. Хэн мэдлээ. Ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт Улаанбаатарт болохгүй гэх баталгаа байхгүй. Харин тэр үед ийм алдаагаа дахиж битгий давтаасай.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаг үнэн энэ бол маш ноцтой зүйл харин ард иргэд биднийг аварч хамга�##�ах ёстой �##�баны хүмүүс ингэж ярьж байгаа нь тун харамс�##�тай!
Манай орны нэг онцлог давуу т�##� гэх үү дээ. Хүн ам цөөн таруу байрл�##�тай байдаг .Корона ч тэр
Эргүү м�##�нуудаа... б�##�л магнитаа ялгаж чадахгүй байж юу хуцаад байна даа
Улаанбаатарт өндөр хэмжээгээр хор хохирол учруулах түвшинд газар хөдлөөгүй учраас дуут дохио дуугарахгүй ш дээ. Учраа мэдэж их мэдэгч царай л даа
Газар хөдөлсөн үү хөдөлсөн. Хүчтэй байсан уу хүчтэй байсан. Бүгд мэдэж амжсан уу тоотой хэд нь мэдсэн. Ихэнх нь унтаж байсан. Хэрэв байг�##�ь дэлхий нөгөө аашаа харуулж дахин хүчтэй хөдөлсөн бол хуугаараа дуусах байлаа. Энэ үед бидэнд аваарын дуут дохио, олон нийтийн сүлжээ, ТВ радиогоор дор нь дамжуулах мэдээ мэдээлэл дутмаг байж мэдсэн хүмүүс нь айдаст орон даяараа авт�##�аа. Өндөр хэмжээгээр хор хохирол учруулсаны дараа дуут дохио дуугаргах ёстой байдаг гэж үү. Учраа их мэддэг царай байх нь та.
Өглөө 6 цаг өнгөрч байхад Америкт амьдардаг охин маань ута�####�ад Монголд газар хөдөлсөн гэнэ та нар зүгээр үү гэж асуухаар нь мэдлээ шдээ. Гэтэл манай мэдээллийнхэн 8 өнгөрч байхад үндэсний ТВ нь 11 цагт мэдээлж байх юм. Тэгээд бас ямар хохирол учирсан бэ бүү мэд гэх маягийн юм ярьж байх юм аа. Мэдээллийн эрин зуунд Монгол улс маань нэг иймэрхүү.
УОК ажлаа хийлдээьядаж дуут дохио ийм давтамжаар хөдлөх магадл�##�тай байна гээд мэдээлэлдээ арай дүнкүү юмаа. Үнэхээр гамшигт тулв�##� хохь чинь юм байн�##�дах
Магнитуд б�##�л хоёр юугаараа ялгаатай вэ?
Ер нь бол хөдөлсөн дор нь харахад 6,8 магнитуд гэж байсан.
Тэгээд Түркэд дуугарсан юм уу?
Тэрийг нь сонсоод олон хүн аврагдсан юм уу?
Дуут дохиотой дохиогүй хүмүүст мэдрэгдэнэ биздээ. Урьдчилаад мэдэж анхааруулдаг л юм биш бол.
Улаанбаатар хотыг Багахангай дүүрэг тийш өргөтгөх хэрэгтэй. Арай т�##�архуу. Тэгээд ч сийрэг.багширсан байд�##�д ийм арга хэрэгтэй.