НИЙГЭМ

ХӨВСГӨЛ: Өнөөдөр энд газар хөдлөлтийн дамтамж 200 гаруй удаа бүртгэгдээд байна

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлж, одоо ч чичирхийлсээр буйтай холбогдуулан Аймгийн Онцгой комисс хуралдаж байна.

 Улаанбаатарын цагаар 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05 цаг 32 минут 55 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 26 километрын зайнд магнитуд нь 6.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 1 хүн, сууж байна

Энэхүү газар хөдлөлттэй холбоотой аймгийн Засаг даргын шийдвэрээр холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж тус газар хөдлөлтөөс үүссэн хор уршиг, эрсдэлийг тодорхойлж дүнг танилцуулав.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 4 хүн, сууж буй хүмүүс

Хөвсгөл аймгийн хэмжээнд өглөөнөөс хойш, 15.00 цагийн байдлаар газар хөдлөлт 200 гаруй удаа бүртгэгдсэнийг хэлэв.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: байгаль болон гадаа

Мөн аймгийн Засаг даргын урилгаар Монголын ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгийн захирал Доктор С.Дэмбэрэл цахимаар холбогдож Онцгой комиссын гишүүдэд мэдээлэл өглөө.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button