НИЙГЭМ

Хөвсгөл далайн мөсний хар, цагаан хилд өөрчлөлт оржээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун өмнө зүгт 26 км-т 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, одоо чичирхийлсээр байгаа билээ. Өнөөдөр тус аймагт нийт газар хөдлөлтийн давтамж 200 гаруй удаа бүртгэгдсэнийг албаныхан хэлсэн. Үүний улмаас Хөвсгөл далайн мөсний хар, цагаан хилд хөдөлгөөн орж, өөрчлөгдсөн тул далайн мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас онцгойлон анхааруулж байна. 

Өнөөдрийн байдлаар иргэдийн ихээхэн зорчдог Ханхын замын чиглэлд  Хадан хүй орчимд  хар, цагаан хил гарсан байна. Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг гэнэ.

Хар хилний хэмжээ бүр өөр өөр байдаг бөгөөд гарсан хилний нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явж байхыг Мэргэжлийн хяналтын газраас  анхааруулан сэрэмжлүүлж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button