НИЙГЭМ

Газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл далайн мөс цуурч, ан цав үүсжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун өмнө зүгт 26 км-т 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Улаанбаатар хот төдийгүй хэд хэдэн аймагт мэдрэгдсэн билээ. Ханхад одоо ч чичирхийлэн, иргэд айдастай байгаа билээ.

Газар хөдлөлттэй холбоотой асуудлаар Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдан, гаргасан шийдвэрээ танилцуулав.

Хурлын эхэнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан “Өнөөдөр Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт газар хөдлөлтийн давтамж нийт 200 гаруй бүртгэгдсэн. 17.00 цагийн орчимд дахин хүчтэй газар хөдөллөө” гэв.

Мөн энэ үеэр газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл далайн мөс цуурч, ан цав үүсжээ. Улмаар Хөвсгөл далайгаар зорчихгүй байхыг иргэдэд анхааруулав.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кор
Кор
2021-01-12 22:35

Хөвсгөл д�##�ай газрын гүнрүү орчихвол сүйдлээ.

зочин
зочин
2021-01-13 01:49

Нуур дор газар хөдөлж Хөвсгөл нуурын цунами үүсвэл яахуу

Зочин
Зочин
2021-01-13 07:14

Байх боломжтой

Зочин
Зочин
2021-01-16 00:59

Svrtei shd yawal gej

Холбоотой мэдээ

Back to top button