Нийгмийн

“Агааржуулалтын хоолойгоор халдварлах эрсдлээс сэргийлж, битүүмжлэхийг зөвлөж байгаа”

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр коронавирусийн халдвар агааржуулалтын хоолойгоор дамжих магадлалтай эсэх асуудлаар албаныхан сэтгүүлчийн асуултад хариуллаа. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"Баянгол дүүрэгт дөрвөн орон сууцанд гэр бүлийн халдвар бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлын зэргэлдээ хаалга болон дээд, доод давхрын хүмүүс халдвар авсан байсан. Иргэд үйлчлүүлдэг хүнсний дэлгүүр, СӨХ нэг орцонд тааралддаг бөгөөд одоогоор агааржуулалтын эсвэл усны хоолойгоор халдвар дамжаагүй, бие биетэйгээ хавьтал болж халдвар тархсан гэж үзэж байгаа” гэсэн бол ЭМЯ-ын Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

"Дэлхийн олон оронд коронавирусийн халдвар агааржуулалтын хоолойгоор дамжсан байж болзошгүй тухай судалгаанууд хийгдсэн. Тухайлбал, 2020 онд Сингарпурт гадаад ажилчдын байран, мөн Хонг Конгт нийтийн байрны агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан гэх мэдээлэл судалгаанууд байгаа. Дэлхий дахинд агааржуулалтын хоолойгоор халдвар тархах өндөр магадлалтай гэж үзэж байгаа. Манай орны хувьд халдварын тохиолдлын тандалт судалгаа үргэлжилж байна. Хэрэв иргэд агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих эрсдэлтэй гэж үзвэл мэргэжлийн хүнээр шалгуулах, гэрийн нөхцөлд наалддаг туузаар битүүлэх арга хэмжээ авахыг зөвлөж байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button