Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

Уугуул индианчууд Рио Тинтог “хөөж гарга” гэж Засгийн газраа шүүхэд өгчээ

Австралийн уул уурхайн тэргүүлэгч компани болох  Рио Тинто, BHP нар хамтарч, АНУ-ын Аризона мужид томоохон зэсийн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Уурхайн бүтээн байгуулалт энэ нэгдүгээр сараас хийгдэж эхлэх төлөвлөгөөтэй.

Харин уугуул индианчуудын үүсгэн байгуулсан “Апаше Стронгхолд” ашгийн бус байгууллага угш төслийг зогсоохыг шаардаж, Засгийн газраа Феникс дэх дүүргийн шүүхэд өгчээ. Төслийн хүрээнд Аризона дахь Оакын талд 850 га талбай бүхий зэсийн уурхай байгуулагдах юм. Энэ нутагт индианчууд олон зуун жилийн турш шашны зан үйл хийж иржээ.

Төслийг “Resolution” компанийн нэр дээр хэрэгжүүлнэ. 55 хувийг нь Рио Тинто, үлдсэн 45 хувийг нь BHP эзэмшдэг. Тэдний мэдээлж буйгаар, энэ уурхай олборлолт явуулж эхэлбэл АНУ-ын нийт зэсийн хэрэглээний 25 хувийг 40 жилийн турш дангаараа хангах юм.

 “Апаше Стронгхолд”-ын тэргүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ талбай бол манай уламжлалт шашны зан үйлээ хийдэг гол газар нутаг. Үүнийг Засгийн газар гаднын компаниудад устга, үгүй хий гэж өгч буй нь бидний олон зуун жил хийж ирсэн зан зүйлээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болгож байна” гэж ярьжээ.

Рио Тинто компани үүний өмнө Австралийн 46 мянган жилийн настай аборигенчуудын сууцыг хайгуулын явцад дэлбэлж, үгүй хийсэн хар түүхтэй. Энэ ч үүднээс уугуул индианчууд шашны өнө удаан жилийн түүхт газар нутгаа тэдэнд өгөхийг хүсэхгүй байна.

Австралид болсон асуудалд хариуцлага хүлээж, Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Ян Себастиан Жак ажлаа өгсөн. Оронд нь 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Якоб Стаусхолм, СЕО болоод буй.

Тэр индианчуудын эсэргүүцэлд хариу өгөхдөө “Бидэнд уугуул иргэдийн тээж ирсэн соёлын өв уламжлалыг таслан зогсоох өчүүхэн ч бодол байхгүй. Үүнд онцгойлон анхаарч, зан үйл хийгддэг байсан газрыг өөр тохиромжтой нутаг рүү шилжүүлж, нөхөн сэргээж, илүү сайхан болгоно” гэж тайлбарлаад байна.

“Апаше Стронгхолд”-д 17 мянган хүн гишүүнчлэлтэй. Байгаль орчны ийм асуудалд Рио Тинто, BHP нар бус АНУ-ын үндэсний хүрээлэн буй орчныг хамгаалах байгууллагуудын холбогдох эрх мэдэлтнүүд хариуцлага хүлээх ёстойг дэлхийн хэвлэлүүд онцолжээ.

Эх сурвалж: Sydney Morning Herald

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-14 10:20

манайх ялгаагүй 3 сая хүний эрх амшиг уу 10 мянган хүний эрх ашиг уу Рио Тинтоог �######�уул

Зочин
Зочин
2021-01-14 11:46

Бид ямар үхээнц юм бэ? Газар нутгийг минь өөрсдийн дураар зарж идэж байгаа ЗГ аа шүүхэд өгч чаддаггүй.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-01-14 11:49

РИО ТИНТОГ МОНГОЛ ХАМСААТНУУДТАЙ НЬ ХАМТ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ӨГӨӨ АРД ТАЛД НЬ АНГЛИЙН ХАТАН ХААНЫ ХҮҮХДҮҮД БАЙГАА ТИЙМЭЭС ГЕРМАНЫ ШҮҮХЭД ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХАА

шударга иргэн
шударга иргэн
2021-01-14 13:29

Рио Тинтод газраа өгвөл дээрээс нь бас нэмэлт өрөнд унана шүү индианчуудаа. Бүр зүгээр ч нэг өр биш хэдэн тэрбум долларын өрөнд унагаана шүү наадуул чинь. Индианчууд дотор харин Баярцогт байгаагүй нь яамай. Гайхамшигтай сайхан гэрээ хийчлээ хэдэн үеээр нь жаргаанаа долларанд умбуулнаа л гээд байсан хэдэн үеээр нь долларын өрөнд шумбуулсаныгаа л тэгж хэлээд мануусыг доромжлоод хувьсагч энэ тэр гэж тархи эргүүлээд байсан дурак.

Холбоотой мэдээ

Back to top button