Нийгмийн

“22 цагаас хойш хүүхэд үймүүлж байна гэсэн дуудлага ирж байсан ч нэг ч удаа торгоогүй”

22 цагаас хойш хүүхэд үймүүлбэл 100 мянгаар торгоно гэсэн мэдээлэл цахим сүлжээнд түгсэн.

Уг асуудалд НЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр “Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Энэ тухай дуудлага мэдээлэл ч иргэдээс цөөнгүй ирдэг. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш гэхэд 334 хүнийг 33 сая төгрөгөөр торгосон. Архидан согтуурч, бөөгнөрөл үүсгэж, барилгын ажил хийж, зодолддог тохиолдолд торгоно. Харин хүүхэд дээр арга хэмжээ авч, торгож байсан тохиолдол байхгүй ээ. Хүүхдүүд тоглож байгаа бужигнаж байгаа тул дээд болон доод айлаас дуудлага ирсэн тохиолдолд эцэг эхэд нь анхааруулж, сануулдаг. Сануулахгүйгээр торгож байсан тохиолдол бол байхгүй” гэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
1 сар 15, 2021 11:36

ER huuhdiin ert untuulah heregtei 02 tsag hurtel orilodoj togloh guij devhtseed. hurshuudee untuuldaggyi ailuudad surgamjtai l yum

Зочин
Зочин
1 сар 15, 2021 12:36

ХҮҮХЭД БОЛ ХҮҮХЭД ЮУГАА Ч МЭДЭХГҮИ , ХАРИН ЭЦЭГ , ЭХ Л МУУ ХҮМҮҮЖҮҮЛЖ БАИНА ЭРТ УНТУУЛАХ ХЭРЭГТЭИ ... БАИНГА ДАВТАГДВАЛ ТОРГОХОД БУРУУ ЮМ БАИХГҮИ ...

Зочин
Зочин
1 сар 15, 2021 14:05

Хүүхдээ эрт унтуулах хэрэгтэй хүүхдүүд 22 цагаас хойш үймүүлэх нь үнэн тээртэй.ӨВЧТЭЙ ЗОВЛОНТОЙ ХҮН АМРААХГҮЙ,АЖИЛТАЙ ХҮМҮҮСИЙГ Ч АМРААХГҮЙ,ХҮҮХДҮҮДИЙГ УНТУУЛЖ АМРААХГҮЙ,НЯЛХ НЯРАЙ ХҮҮХЭД ЧОЧООД,НЯЛХ БИЕТЭЙ ЭЭЖҮҮД Ч АМРАХГҮЙ ҮНЭН ХЭЦҮҮ БАЙДАГ УЧРААС 22 ЦАГААС ХОЙШ ХҮҮХЭД ҮЙМҮҮЛЭХЭД 100,000 мянгаар торгох хууль гаргасан нь зөв эцэг эхчүүдийн хариуцлага өндөрсөнө.

Зочин
Зочин
1 сар 15, 2021 14:40

1 удаа сануулаад 2 дахь удаад шууд тэр айлд торгууль ногдуул. 3 дахь удаад аяндаа тэр айл хүүхдээ эрт унтуулах ч юмуу ямар нэг байдлаар асуудлаа шийдэж, доод айлдаа хүндрэл учруулахаа болино. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана.

Холбоотой мэдээ

Back to top button