"Зам тээврийн ослоос амьд үлсэн 7-14 насны хоёр хүүхдийн биеийн байдал дээрдээгүй байна"

Төв аймгийн нутаг дэвсгэрт /2025-03-11/-ны өдөр хот хоорондын автобус түргэний машин хоёр мөргөлдөж, түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан. Тус ослын улмаас хоёр хүүхэд бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, зам тээврийн ослын улмаас биедээ хүнд бэртэл авсан 7-14 насны хоёр хүүхэд ГССҮТ-д тус өдрөө хүргэгдсэн ч биеийн байдал дээрдээгүй хэвээр байна.
Хоёр хүүхдийн биеийн байдал, гэмтлийн талаар ГССҮТ-өөс тодруулахад "Долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтэл авч ирсэн. Харин 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, дунд чөмөг, шилбэний хугаралтай. Одоогоор манай эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна" хэмээсэн юм.
Бид эл хэргийн талаар эргэн мэдээлэх болно...
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харамс�##�тай гэхэд дэндүү харамс�##�тай байна. Зөвөн жолоочийн буруугаас болж эрдэнэ хүний амь нас бөөн бөөнөөрөө сүйдэж байна. Монголд дайны ч хэрэг �##�га хэдэн жолоочид нь ард түмнээ �##�аад дуусгах юм байна. Хурд хэтрүүлсэн бол хүнийг санаатай �##�хыг завдсан гэдэг хуулийн за�##�таар хүнд ял өг.