Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийн тоо нэмэгдэж байна

Монгол Улсад төрөлхийн зүрхний гажигтай оношлогдох хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, энэ төрлийн эмгэг хүүхдийн эрүүл мэндийн анхаарах асуудлын нэг болж байна. 2013-2016 онд ЭХЭМҮТ-д төрсөн 10 мянган нярайд төрөлхийн гажиг илрүүлэхэд 2.4 хувьд нь зүрхний төрөлхийн гажиг оношлогдсон нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт байжээ.
УГТЭ-ийн Зүрхний мэс заслын тасгийн их эмч Н.Баярмаагийн мэдээлснээр хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр зүрхний төрөлхийн гажгийн тохиолдол мөн өсөх хандлагатай байна. Одоогоор нийт төрөлтийн 1.5 орчим хувь нь төрөлхийн гажгаар оношлогдож байгаа аж. Үүний 40 орчим хувийг хүүхдийн зүрхний эмгэг эзэлж байна.
Төрөлхийн зүрхний гажиг нь зүрхний таславчийн цоорол зэрэг харьцангуй хөнгөн хэлбэрээс эхлээд нярай үеэсээ яаралтай мэс засал шаарддаг хүнд хэлбэр хүртэл олон янз. Зарим хүүхдийн зүрхний цоорол өсөж томрох явцад өөрөө битүүрэх боломжтой байдаг бол заримд нь эмчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг аж.
Удамшил, эхийн жирэмсний үеийн эрүүл мэнд, халдвар, зарим өвчин эмгэг, эмийн хэрэглээ зэрэг олон хүчин зүйл төрөлхийн зүрхний гажигд нөлөөлдөг. Монгол Улс хүүхдийн зүрхний хүнд гажгийн эмчилгээг эх орондоо хийх боломжоо нэмэгдүүлж байна. Өмнө нь Монголд эмчлэх боломжгүй байсан нярайн зүрхний хүнд гажгийн мэс заслын аргыг ЭХЭМҮТ-д нэвтрүүлж, анх удаа 14 хоногтой нярайд зүрхний нээлттэй хагалгаа хийсэн байна.
Мөн УГТЭ-д зүрхний гажгийн мэс заслыг тогтмол хийж, долоо хоногт дунджаар 7-12 хүүхдэд хагалгаа хийдэг байна.

Хүүхэд зүрхний гажигтай төрсний дараа мэс засал хийхээс гадна ийм эрсдэлийг бууруулахын тулд жирэмслэхээс өмнө болон жирэмсний хугацаанд эх, ургийг хамгаалах бодлого шаардлагатай. Төрөлхийн зүрхний гажиг нэмэгдэж байгаа эсэхийг зөвхөн эмнэлгийн ачааллаар бус, шалтгаан, урьдчилан сэргийлэлт, эрт оношилгоо гэсэн гурван түвшинд авч үзэх цаг болжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
eene airyn bohirdol uurag tarhiid n hurts absolute ur nuluu uzuulj bgaa n unen shd, tur zasag yu ch hiihgui ym
Жирэмсэн эхчүүдийн агаарын бохирдол, утаа, хоол хүнсний аюулгүй байдалд эрүүл мэндээрээ хохирч байгаагийн тод илрэл
emch nar n ch gsen huchreelehgui emnelegvvdiin achaalal hetreh n ee, zailuul emch nart lav bayarlaidaa
eh erul baibal huuhid erul turna shd, emegteichuudiin erul mendiig hamgaalah bodlogo alga
14 honogtoi nyaraid hagalgaa hiij bgaa n sain ch gsen, uursduu uutsaas sersiilj chadahgui baigaa n эмгэнэл
Эмнэлгүүдэд тоног төхөөрөмж нь хүрэлцэхгүй, долоо хоногт ердөө 7-хон хүүхдэд мэс засал хийж чадаж байхад цаана нь хэдэн хүүхэд очерлож байгаа бол
huuhdiin erul mendid hor hohirol uchruulj bgaa orchinii bohirdliig nemegduulj bgaa nuhduuded hariutslaga toots
ehudediin emch nar mini zutgeed l bgaa hym da, emnelegiin hangamjiig n saijruulaach
nyarain zurchid bol hamgiin hetsuu n, tur zasag eend tusand n mungu tusvus tutsaasaa garmaaar ymaa
Хүүхдийн өвчлөл өссөөр байхад төсвийн мөнгийг хэрэггүй усан оргилуур, барилгад үрээд суудаг арчаагүй төр
Утгаараа геноцид болж байна шүү дээ, ирээдүй болсон нярай хүүхдүүд маань зүрхний гажигтай төрөөд байхад
chag uneheer hetsuu boljee, ur hugshingee iim ayultai orteid usguh gej
Жирэмсний үеийн витамин, амин дэмийг ядаж төрөөс хөнгөлөлттэй үнээр олгодог болооч
emch nariin urgeljlsen ajild bayarlalaa, getel togtoltsoo n uuruu dampuurchihjee
Улаанбаатарын утаа, хөрсний охирдол яг энэ нялх цонхон дээр тусгалаа олж байна шүү дээ
turd anhaarah ym gej neg ch alga, darga nar n uursdiinhuu huuhduudiig qadaad ruu emchluulchiih yum chin