Нийгэм мэдээ

Нэгнээ харж гэртээ үлдсэн хоёр хүүхдийн нэг нь ааруулд хахаж амь эрсэдсэн байна

Орон нутагт энэ сарын 07-ны өдөр бага насны хүүхдүүд харгалзах хүнгүй гэртээ байхдаа ааруулд хахаж амиа алдсан хэрэг гарсан байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ оны 03 дугаар сарын 07-ны өдөр бага насны хүүхэд хахаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар ааруул идэж байгаад хахаж нас барсан байж болзошгүй байна.

Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, ганцааранг нь үлдээхгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 11, 2025 21:58

Б�##�ай юмаа. М�##�чдын хатуу гипс идэж хахжээ. Хамаг шим шүүсийг нь аваад хатуу тоосго шиг юмаа ааруул гээд нэрлээд бдаг. Чанартай ааруул бол зөөлөн хүн хахаад байхаар ч биш бдаг шүү.

Зочин
Зочин
3 сар 12, 2025 01:52

Шагайны хэлбэртэй ааруул хийдэг хүмүүс түүнийгээ хийхээ болимоор юм билээ.
Жинхэнэ шагайг ааруул хэмээн мэрж бгаад хахах аюултай шүү...

Холбоотой мэдээ

Back to top button