Нийгмийн

Нэгдүгээр ангид элсэгчид өнгөрсөн оныхоос 2351-ээр буурч 75 мянга болжээ

Монгол Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд 75 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах урьдчилсан тооцоо гарсан байна. Үүнээс 38 мянган орчим нь нийслэлд, 37 нь орон нутагт суралцахаар байгаа юм. Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-28-ны хооронд явагдсан. 

Энэ тоог өмнөх жилүүдтэй харьцуулбал нэгдүгээр ангид элсэгчдийн тоо бага зэрэг буурчээ. Тухайлбал, 2024-2025 оны хичээлийн жилд 78 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсон бол 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан тооцоогоор 77 орчим хүүхэд элсэхээр байжээ. Харин энэ жил 75,838 болж, өнгөрсөн оны урьдчилсан тооноос 2,351 хүүхдээр буюу ойролцоогоор гурван хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Гэхдээ нийт элсэгчдийн тоо буурсан ч нийслэлийн сургуулиудын ачаалал буурах эсэх нь тусдаа асуудал. Энэ жил Улаанбаатарын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд 38 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэхээр байгаа бөгөөд зарим сургуулийн хамран сургах тойрогт хүүхдийн төвлөрөл өндөр хэвээр байна.

Өмнөх жилүүдэд ч хүн амын нягтаршил ихтэй бүсийн сургуулиудын нэгдүгээр ангийн элсэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, зарим сургууль гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсэж байсан юм. 

Энэ жил боловсролын салбарт зөвхөн шинэ сурагчдыг хүлээн авах бус, сургалтын зохион байгуулалтад өөрчлөлт оруулах асуудалд анхаарч байна. Боловсролын сайдын 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр болсон.

Шинэ бүтцийг боловсруулахдаа багш, сурагч, эцэг эхийн санал, цаг уур, хичээлийн агуулгын багтаамж, нийслэлийн агаарын бохирдол, томуу томуу төст өвчний үе зэрэг олон хүчин зүйлийг харгалзжээ. 

Мөн энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээхажилд онцгой анхаарч байгаа талаар Боловсролын яам мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, сургуулийн босгыг анх удаа алхаж буй хүүхдүүдийн хувьд зөвхөн хичээлийн байр, багш, ширээ сандал төдийгүй сурах бичиг, сургалтын агуулга ямар байх вэ гэдэг нь энэ жилийн чухал асуудлын нэг. 

Боловсролын салбарын энэ жилийн зорилт үүгээр дуусахгүй. Мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр суралцагчдын тоог 40 хувиар нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрийн 80 хувийг ажил мэргэжлийн стандарттай уялдуулах зэрэг зорилтыг салбарын хэмжээнд тавьжээ. 

Ийнхүү 2026-2027 оны хичээлийн жилд 75 мянга гаруй хүүхэд сургуулийн босгыг анх удаа алхаж орохоор байна. Харин эцэг эхчүүдийн хувьд шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн “хүүхэд маань ямар орчинд, ямар агуулгаар, хэр чанартай боловсрол эзэмших вэ?” гэсэн асуулт хамгийн чухал хэвээр.

Тоон үзүүлэлтээр нэгдүгээр ангид элсэгчдийн тоо өмнөх оноос буурсан ч хүүхэд бүрд хүрэх боловсролын чанар, сургалтын орчин, багшийн ачаалал, сурах бичгийн хүртээмж зэрэг асуудал шийдэгдсэн эсэх нь энэ хичээлийн жилийн бодит шалгуур болох юм. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдийн тоо буурч байгаа нь сайн мэдээ мэт боловч сургуулийн ачаалал буурахгүй байгаа нь хот төлөвлөлт, сургууль барилгын асуудал ямар замбараагүй явсныг харуулж байна

Зочин
Зочин

75 мянга гэдэг өөрөө маш их тоо. Хүүхдийн тоо хэдэн мянгаар буурлаа гээд боловсролын чанар автоматаар сайжрахгүй шүү дээ

Зочин
Зочин

Сурах бичиг нь хүрэлцдэггүй, анги дүүргэлт ихтэй, багш нарын ачаалал өндөр хэвээр байвал элсэгчдийн тоо буурсныг юунд ашиглах вэ

Зочин
Зочин

75 myangan huuhed surguuliin bosgo alhaj bn gedeg bol zugeer neg too bish shuu, ter huuhduud bugd chanartai bolovsrol avah orchin heregtei

Зочин
Зочин

Нийслэлд 38 мянган хүүхэд шинээр орж байхад зарим сургууль гурван ээлжтэй хэвээр байгаа нь тооны асуудал биш зохион байгуулалтын асуудал гэдгийг харуулж байна

Зочин
Зочин

Huuhediin too buursan ued surguuliin orchin, angi tanhim, bagshiin hureltseegee saijruulahad yag ashiglah heregtei bolhoos zugeer medee bolgood unguruuj bolohgui

Зочин
Зочин

Шинэ сурах бичиг гаргана гэдэг сайхан сонсогдож байна. Гол нь чанартай агуулгатай, алдаа мадаггүй, хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон байгаасай

Зочин
Зочин

Ene jil 2351 huuhdeer buursan ni bolovsroliin salbart jaahan ch gesen ams hiih bolomj yum bish uu, gehdee teriig boditoor ashiglah heregtei

Зочин
Зочин

Ene jil 2351 huuhdeer buursan ni bolovsroliin salbart jaahan ch gesen ams hiih bolomj yum bish uu, gehdee teriig boditoor ashiglah heregtei

Зочин
Зочин

Эцэг эхчүүдийн хамгийн их санаа зовж байгаа зүйл нь хүүхдээ сургуульд оруулж чадсан эсэх биш, орсон хойноо ямар боловсрол авах вэ гэдэг болсон

Зочин
Зочин

Manai surguuliud huuhdiin too ihdeed l achaallaa daahgui bgaa, odoo too ni baga zereg buursan deer ni shinechlel hiij chadah eseh ni l chuhal

Зочин
Зочин

Багшийн хүрэлцээ, анги дүүргэлт, сурах бичиг гурав шийдэгдээгүй цагт боловсролын шинэчлэл ярьсан ч эцэг эхэд бодит өөрчлөлт мэдрэгдэхгүй

Зочин
Зочин

75,838 хүүхэд гэдэг тоог харахаас илүү хүүхэд бүрд адилхан боломж олгож чадах уу гэдэг дээр анхаарах ёстой

Зочин
Зочин

Мэргэжлийн техникийн боловсролыг нэмэгдүүлэх зорилт зөв. Гэхдээ эхлээд ерөнхий боловсролын суурь чанараа жигд болгох хэрэгтэй санагддаг

Зочин
Зочин

Ets eg ehchuud huuhdee surguulid oruulahdaa bagsh sain uu, nom hureltseh uu, angi ni hed ve gej l sanaa zovj bn, ene bol bodit shalgalt

Зочин
Зочин

Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдэд багшийн харилцаа, сургуулийн орчин маш чухал. Анхны жилээс нь сурах хүсэл сонирхлыг нь дарахгүй байх хэрэгтэй

Зочин
Зочин

Huuhdiin too 3 huviar buursan ni sain ch Ulaanbaatart 38 myanga geheer l surguuliin achaalal yagaad buurahgui baigaag oilgoj bolno

Холбоотой мэдээ

Back to top button