Нийгмийн

Зургаан настай Х.Ивээл харахгүйгээр шоо эвлүүлж сурчээ

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарын зургаан настай охин Х.Ивээл 17 хоногт нүдээ боолттой хэвээр шоо эвлүүлж суржээ. Энэ тухай охины аав Х.Хатанбаатар өөрийн фэйсбүүк хуудастаа ийн бичсэн байна. Тэрбээр:

"Бахархал, 17 хоногийн дотор Ивээл харахгүйгээр шоогоо эвлүүлж сурлаа. Одоо хэд хоног давтахад төсөөллөө чөлөөтэй санаж эвлүүлдэг болно. Харахгүйгээр эвлүүлэхдээ 120-190 үйлдэл хийж байгаа юм. Шоог харахгүйгээр эвлүүлж буй Дэлхийн хамгийн бага насны хүүхэд боллоо доо. Одоо үүнийг Гиннест албан ёсоор баталгаажуулах л үлдлээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button