Нийгмийн

Ханх сумын нутагт өнгөрсөн шөнө гурван удаа газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газарт нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05.32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

Тус сумын Ходон багийн Нуурт гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т нэгдүгээр сарын 17-ны өдрийн 08:56 цагт 4.4 магнитуд болсон.

Тэгвэл нэгдүгээр сарын 18-ны 01:39 цагт 3.8 магнитуд, 02:54 цагт 4.0 магнитуд, 05:52 цагт 4.7 магнитуд, 4.4 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болжээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-18 12:51

сүүлийн жилүүдэд д�##�ай ээжийг маш их бохирдуулсан ,лус хилэгнэж бна ,д�##�айгаас ядаж 1 км-т байшин саваа барь

Холбоотой мэдээ

Back to top button