СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭДИЙН ЗАСАГ

РОЙТЕРС: Монголыг “тайвшруулах”-ын тулд Рио Тинтогийн хийж болох “ХАМГИЙН МУУ” хоёр стратеги

Засгийн газраас Оюу толгойн хөрөнгө оруулагч талд Дубайн гэрээг бүрэн эрхийнхээ хүрээнд цуцалж болно гэдэг мэдэгдлийг хийсэн. Үүний дараа Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “Монголын талын Оюу толгой төслөөс хүртэх ашгийг нэмэгдүүлэх, гэрээний нөхцөлөө эргэж харах чиглэлд ажиллана” гэж хоёр ч хэвлэлд тодруулга өгсөн.

ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Солонгоогийн мэдээлснээр, Оюу толгой төслөөс монголчууд 2051 он хүртэл ноогдол ашиг авахгүй мөртлөө 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол гарсан. Харин Дубайн гэрээг Ерөнхий сайд байхдаа үзэглэсэн Ч.Сайханбилэг өчигдөр /2021.01.18/ хилийн чанадаас захидал бичихдээ “34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг хоёр дахин их буюу 44 тэрбумын өрөнд орох нь. 66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх үү. Нэмж санхүүжүүлэх нь байтугай, оруулсан хөрөнгөө нэн яаралтай татаж авна гээд бөөн юм болно биз дээ” гэж дурдаад буй.

Ямартай ч гэрээний нөхцөлийг сайжруулах эсвэл бүр цуцлах хатуу байр суурийг Засгийн газар хөрөнгө оруулагчдад үзүүлээд байна. Харин Рио Тинто компани үүнд ямар нүүдэл хийх нь сонирхол татаж байгаа юм.

Нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэгдэл санхүүжилтийг хэрхэн босгох тухай асуудал. Өмнө нь Туркоиз Хилл Ресурс компанийн жижиг хувьцааг худалдах замаар мөнгө босгоё гэснийг нь хувьцаа эзэмшигчид эсэргүүцсэн. Ер нь бол урьдчилан алт худалдах хэлбэрээр санхүүжилт босгох хувилбар голчлон яригдаж буй.

Эдгээр сэдвүүдэд Ройтерс агентлагийн Эдийн засгийн тоймч Жорж Хэй хэд хэдэн дүгнэлтийг хийжээ. Тэрбээр Лондонгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, хэвлэлийн салбарт тасралтгүй ажилласан нэгэн бөгөөд Их Британийн оны шилдэг Бизнес сэтгүүл зүйн бүтээлийн эзэн болж байжээ.

Жорж далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийг босгох хувилбарын талаар: “Стаусхолм урт хугацаандаа ашигтай эсвэл хэт радикал хоёр шийдвэрийн өмнө ирэх болов уу. Эхнийх нь, 2015 онд Оюу толгой компанийн олон улсын зээлдэгчдээс авсан 4.4 тэрбум ам.долларын гуравны нэгийн эргэн төлөгдөх хугацааг хойшлуулах. Ингэвэл Туркоиз Хилл Ресурсийн жижиг хувьцаа эзэмшигчид дургүйцэхгүй. Удаах нь, металаа урьдчилж худалдах. Энэ нь ирээдүйд металын ханш хэрхэн өсөж, буурахад бүхнийг даатгаад орхиж буй хэрэг” гэж бичжээ.

Их Британийн нэртэй хөрөнгө оруулагч Робин Одэй өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Рио Тинто компанид зарим асуудлаар зөвлөгөө өгсөн талаар мэдээлэгдэж байв. Түүнийхээр дээрх байдлаар Туркоиз Хилл Ресурсийн өрийг улам нэмэгдүүлэхийн оронд Rights Issue гэгддэг, сүүлийн үед компаниуд нэмэгдэл хөрөнгө босгохдоо ихээр ашиглах болсон арга замыг санал болгож буй аж.

Энэ нь одоо байгаа хувьцаа эзэмшигчид нь хувьцааныхаа эзэмшилд тааруулаад компанийн нэмж гаргах хувьцаанаас худалдан авахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, шинэ хувьцаа эзэмшигч оруулахгүйгээр 10 хувьцаа эзэмшдэг хүнд нэг хувьцаа нэмж худалдаж авах эрх олгох гэх мэт.

Цаашлаад Жорж “Одоогоор Хятадаас нийлүүлж байгаа уурхайн эрчим хүчний цахилгаан станцын төлбөрийг Рио Тинто төлөхөд хүрвэл 3 тэрбум ам.долларын санхүүжилтийн зөрүү үүсэж болзошгүй. Ингэвэл Туркоиз Хилл Ресурсийн зах зээлийн үнэлгээ 2.5 тэрбум ам.доллараас бага байгаа энэ нөхцөлд хөрөнгө босгоход оролцоогүй хөрөнгө оруулагчдын хувь эзэмшил буурна” хэмээжээ.

-МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ГЭРЭЭГ НУРААЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАА ҮРГЭЭХ ВИЙ-

Ройтерсийн тоймчийн үзэж буйгаар Я.Стаусхолм Туркойзын жижиг хувьцаа эзэмшигчдийг сөргөлдөөнд оруулахыг хүсэхгүй. Байж болох хамгийн бага өртэй байгаа энэ үед нь Рио хамгийн тогтвортой, урт хугацааны шийдлийг эрэлхийлэх байр суурьтай байгаа аж. Одоогийн байдлаар Рио Тинто 4.4 тэрбум долларын төслийн санхүүжилт бүхий барилга байгууламжийг нэгэнт босгож, 8.3 тэрбум ам.долларын зээлийг нэгтгэжээ.

Тэрбээр “Монголын Засгийн газрын хийж буй сонголт бол 140 тэрбум ам.долларын “Олборлогч”-ийг төслөөс халж, оронд нь өрсөлдөгчдийнхөө нэгийг оруулж ирэх. Ийм олны анхаарлыг татсан гэрээг нураах нь тус улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын урсгалд сөргөөр нөлөөлж болзошгүй ч Оюутолгойн ач холбогдол нь энэ эрсдэлийг эерүүлж өгч байгаа юм. Тэд нэмэгдэл санхүүжилтийг хохиролгүй замаар босгохоос гадна төслөөс гэрээний хүрээнд хүлээж авахаасаа хэтийдсэн мөнгө авахыг хүсэж байна” гэж бичжээ.

Ингээд Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Я.Стаусхолмд “хамгийн муу” хоёр стратеги байж болно гээд:

  • Хувьцааныхаа үнийг өсгөж, дээр дурдсан Rights Issue гэгддэг хувилбарыг ашиглах
  • Монголын Засгийн газрыг “тайвшруулахын” тулд зээлийн бүтцийг дахин боловсруулах. Ингэхдээ Оюу толгой төслөөс гарч буй бэлэн мөнгөний 75% -ийг өрөө бууруулахад чиглүүлж, үлдсэнийг нь Монголын Засгийн газарт төлөх. Энэ бол улс болон хөрөнгө оруулагч талын харилцааг сайжруулах тавь, тавийн хэлцэл болох бөгөөд оронд нь Рио Тинто санхүүгийн хүнд цохилтод орох юм гэжээ.

Эцэст нь “Стаусхолмд хүн бүрийг баярлуулах боломж байхгүй. Харин ч тэр шинэ Гүйцэтгэх захирлын хувьд төсөлтэй ойр ажиллаж байна. Тэр энэ давуу талаа ашиглах хэрэгтэй” хэмээсэн байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Монголын т####ын хөрөнгө оруулагчаас зээлсэн мөнгөний эх үүсвэрийг тогтоох нь нэн тэргүүнд яригдах асууд####, хэрэв тэд Оюу толгой төслийн нэрийг барьж хөрөнгийн бирж дээр босгосон мөнгөө 34%д хөрөнгийн зээл болгож өгсөн бол нөгөө еэвэнгийг хоёр т#### гэдэг шиг болж бнс

  2. Оюутолгой төсөл бол эхлээд 10 жил болоход 14 тэрбумын ####т мөнгө зэс ####ь хэдийн олборлосон … өөр баяжм#### байдаг шүү дээ . Сансар огторгуй цэрэг иргэний онгоц бат бөх мет####л ….харамс####тай н сохор зоосны ашиг 10- н жилд өгөөгүй цаашид ч өгөхгүйгээр луйвардах төсөл баяр баярцогт сайханбилэг элбэгдорж мөн түүний эхнэрт хахууль өгсөн …. харийн эзлэн түрэмгийлэн булаагчид тэдэнтэй н дайны үеийн хууль тактикаар үзэхээс өөр юу ч хэрэгүй яагаад гэвэл тэд биднийг хэзээ ч өрөвдөхгүй хайрлахгүй

  3. Saihan#####oo ene company Mongoloos oor huvitsaa ezemshigchtei company tedendee jild 7,2 terbum dollariin noogdol aahig taraajee. Mongoliin tal bas l huvitsaa ezemshigch yagaad bid ashig hurtdeggui ym. Iim ashiggui ym bol yagaad uhaad bga ym orhichiholdoo. Saihanbileg chinii aaw eej gej ymar archaagui humuus bnaa ingej hun gargachihaad harh boltol ni oagoh gejdee

  4. Монголчууд Оюутолгойгоос ашиг авах юм яриад байгаа харин монголчууд тэр ашиг авах тухай тухай бодлоо авч хаясан дээр байлгүй үүнээс хойш оюутолгой 40 жил үйлдвэрлэл явууллаа гэхэд аж ахуйн нэгжийн орлогын ####бан татварыг 40 жилээс зөвхөн 4 жилд нь ааноат төлөх нөхцөлтэйгээр гэрээг үйлддсэн байгаа юм мэдээж монголчуудад асар их ####дагд####тай дээр нь болоогүй 22 тэрбум ам долларын өр төлөх болно

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button