Нийгмийн

Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллах шийдвэр гаргалаа

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

Улмаар Д.Эрдэнэбат, Б.Болор нарт оноосон ялыг торгох ял болгон өөрчилж, суллах шийдвэр гаргасан байна.

Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгасан. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг гэм буруутайд тооцсон бол шүүгдэгч Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Тодруулбал анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, гурван жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулаад байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-19 18:48

Shudraga yos Bhgui jenko z##lhaasaa umnu buh. Nzuudaa sullah yum bna daa

Зочин
Зочин
2021-01-19 19:10

Жонхуу шинэ хонгилийн эзэн болжээ

Зочин
Зочин
2021-01-19 20:55

за ашгүй дээ одоо энэ хэдийн тархин дахь оюуны шавхагдашгүй тэр л уурхайг Монголдоо ашигла!!! гүйцээ

уншигч
уншигч
2021-01-21 13:50

Монголын ард түмний эсрэг санаатайгаа үйлдэл хийсэн бузар нөхдүүдийн шийтгэлийг нь гүйцэд эдлүүлэхгүй гаргаад байдаг нь МАН-ын дампуур�##� дөхөж байгаагийн шинж. Шудрага байна гэсэн амл�##�таасаа ухарч байгаагийн жишээ энэ мөн болой

Холбоотой мэдээ

Back to top button