СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

Төсвийн 0.1 хувийг Ганданд “БЭЛЭГЛЭХ” хуулийн цаана Ц.Цэрэнпунцаг, “царайлаг” хувилгаан нар үгссэн үү

Хуулийн төслийн хэлэлцэх хугацааг зүгээр л хойшлуулсан.

Өчигдөр /2021.01.19/ Төрийн байгуулалтыг байнгын хороо Ц.Цэрэнпунцаг нарын 56 гишүүний УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжээгүй. Олон нийт тус хуулийн төслийг бүр хэлэлцэхээ больчихлоо гэсэн мэдээлэл авсан ч үнэн хэрэгтээ зүгээр л хойшлуулсан.

Процессын хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ковидын үед Төсвийн тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэн хойшлуулах санал гаргахад Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм. Товчоор хэлэхэд, 56-гийн 56 гишүүн өргөн барьсан энэ хуулийн төсөл хойшилсон л болохоос дараа заавал хэлэлцэгдэх нь тодорхой харагдаж байна.

“Нөхөн олговор олгох тухай” нэртэй хуулийн төслийг нэгдүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг бусдыгаа төлөөлж, спикерт хоёр гардаж өгсөн. Анх удаа парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж буй түүний өөрөө дүр болж мэдүүлсэн анхны хуулийн төсөл нь энэ.

Хуулийн төслийн өнгөц агуулга нь: Социализмын үед олон мянган лам нар хилсээр цаазлуулж, шарын шашны олон биет, биет бус өв устсан. Чөлөөт нийгэм цогцлоосон энэ үед тэдгээрийг нөхөн сэргээх үүднээс улсын төсвөөс жил бүр “Нөхөн олговор” нэртэй хөрөнгө төсөвлөнө.

Харин сонирхолтой өнцөг нь: Жил бүрийн улсын төсвийн 0.1 хувийг нөхөн олговорт төсөвлөнө гэж заасан. Энэ мөнгө хаачих вэ гэхээр ганцхан Төв гандан буюу Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд рүү. Төв гандан мөнгийг хуульд заасан чиглэлд, гэхдээ өөрсдийн мэдлээр захиран зарцуулна.

-ШАРЫН ШАШИН ШҮТДЭГГҮЙ ИРГЭДИЙН Ч ТАТВАРЫН МӨНГИЙГ ТӨР ТӨВ ГАНДАНД ХУВААРИЛНА-

УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь ийм агуулгатай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь маш шүүмжлүүштэй. Хамгийн эхэнд төр нь шашны, шашин нь төрийн үйл хэрэгт оролцохгүй гэсэн философитой Шашны тухай хуулийг зөрчинө. Түүнчлэн бүх монголчуудын шашнаа сонгож шүтэх эрх чөлөөнд хуруу дүрж буй.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд: 2019 оны байдлаар улсын хэмжээнд Буддын 177, харин Христийн 233 сүм хийд байна. Цаашлаад монголчуудын 20-30 хувь нь Христийн шашинтай гэх албан бус судалгаа байдаг. Иргэдийнх нь үнэмлэхүй олонх Христийн шашинтай гаднын орнуудад ч төр нь Христийн сүм хийдүүдэд татварын мөнгийг төсөвлөж өгдөг жишиг байхгүй. Товчоор хэлэхэд шарын шашин шүтдэггүй хүмүүсийн төлсөн татварыг төр шууд Төв ганданд өгөх нь байна.

Нөгөө талаар түүхийн үүднээс авч үзэхэд ч тэр монголчуудын үндсэн шашин бурхны шашин байгаагүй. Бидний өнөөдөр бурхны шашин гэж нэрлэдэг урсгал нь үнэн хэрэгтээ яг буддизмаас асар хол зөрүүтэй, Төвджсөн хэлбэрийн шарын шашин гэвэл илүү зохимжтой хэлбэр гэдгийг судлаачид хэлдэг.

Дээрхээс гадна Монголд шарын шашны сүм хийдүүд бизнесийн байгууллага болоод удаж буй. Иргэдэд тогтсон тарифтай хурал ном унших үйлчилгээ үзүүлнэ, хандив татаас авна. Нэг ч төгрөгийн татвар төлөхгүй. Сүм дуганаа засварлаж, сүндэрлүүлэхэд ер хөрөнгө нь дутдаггүй.

Хамгийн хөндүүр нь тэд монголчуудад яг шашин шүтэх философилог хэрэгцээг нь хангаж чаддаг уу гэвэл үгүй. Шашин хувь хүний итгэл үнэмшил, итгэл найдварын чиг болох үүрэгтэй байтал манай лам нар сохроор бишрүүлэх хоцрогдсон арга барилаараа явж байгаа нь худал биш.

Ингээд харахад татвар төлөгчдийн мөнгийг ийм чиглэлд зарцуулах хуулийн төслийг 56 УИХ-ын гишүүн өргөн барьсан нь эрх ашиггүй, лоббигүй гэвэл дэндүү гэнэн хэрэг мэт.

-ХӨШИГНИЙ АРД: ГҮН СҮСЭГТЭЙ ГЭХ Ц.ЦЭРЭНПУНЦАГ ГИШҮҮН, УЛС ТӨРЧДӨД НӨЛӨӨТЭЙ ГЭХ НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТЭН НАР…-

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Оройлон тоглосон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг хөшигний ард асар өндөр шүтлэгтэй бие хүн гэж ярьдаг. Тэр сар гаруйн өмнө Байнгын хорооны хуралдааны үеэр “Миний хувийн амьдралд нэг ийм зүйл тохиолдсон. Эртний Жадамба судрыг Монголбанкны Эрдэнэсийн сан авах гэтэл насжилтыг нь тогтоож чадахгүй байсан” хэмээн ярьж байв. Энэ яриа нь логик утгаараа өөрт нь Жадамба судар байсан, түүнийгээ Монголбанкны Эрдэнэсийн санд бүртгүүлэх гэж оролдсон гэж ойлгогддог.

Ц.Цэрэнпунцагийг шарын шашны ном зохиол ихэд уншиж судлах дуртай, бурхан, судар гэхчлэн энэ салбар дахь соёлын өв хураан цуглуулах хоббитой хүн гэх яриа явдаг нь үүнтэй холбогдож байгаа юм.

Уг нь Ц.Цэрэнпунцаг гишүүн УИХ-д суудал авсан нь потенциалтай бизнесмэн, эдийн засгийн гүйлгээ ухаан сайтай гэдгээрээ авууштай. Залуудаа Үндэсний бөхөд хүч үзэж, Улсын гарьд болж аваад амбицаа эрт татаж, АНУ-руу сурахаар явсан нь түүнийг ямар өндөр дотоод хүчтэй бие хүн гэдгийг харуулдаг. “Жем” группийг хөл дээр нь зогсоож, Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Аспайр майнинг лимитэд” компанийн 52.7 хувийг авсан зэрэг нь олон улсын зах зээл дээр ч тоглож чаддаг боловсрол өндөртэй хүн гэж дүгнэж болохоор.

Гэвч ард түмний элч, төлөөлөгч, хүсэл зоригийг илэрхийлэгч болж сонгогдоод том алхаж чадахаа байсан улсын эдийн засгаа аврах хууль санаачлахын оронд 55 гишүүнийг “толгойлж”, Төв ганданд улсын төсвийн 0.1 хувийг олгох хууль өргөн мэдүүлэв.

Ер нь бол шарын шашны тод зүтгэлтнүүд улс төрчидтэй холбоотой ажилладаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа нь нууц биш. Шашны байгууллага, НҮТББ-ын шилэн дансны мэдээлэл ил байдаггүй учраас сүм хийдүүдийн санхүүгийн тайлантай танилцаж чаддаггүй.

“Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин” нь Шашны байгууллага гэсэн статусаар Улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг бөгөөд Гүйцэтгэх захирлаар нь Д.Чойжамц хамба ажилладаг. Д.Чойжамц хамбын хувьд нэг бус удаа нэр бүхий улс төрчдийг өмөөрөн дуугарч, “Тэр тийм хүн биш ээ, би мэднэ” гэхчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж суусан эрхэм. Хөшигний ард олон улс төрчид түүнтэй уулзаж, “нүгэлгүй” тохироо хийдэг гэж яригддаг.

Мөн сүүлийн үед тодорч гарч ирсэн нэг дүр бол Наро Банчэн Данзанлхүндэв буюу Б.Цэдэн-Иш. Тэр “дур булаам ламтан” гэдэг тодотголоор олон нийтэд маш хүчтэй танигдаж, энэ эрчээрээ өөрийн нэр дээр нэг сан, хоёр НҮТББ байгуулчихсан ажиллаж яваа. Түүнийг 14-р Далай лам Наро Банчэн гэгээнтний хойд дүрээр тодруулсан байдаг.

Ирээд Д.Чойжамц хамба нарын хамт Төв гандангийн Дашчойнпэл дацанд шашин номын дагуу ширээнд залах хүндэтгэлийн ёслол үйлдэж байв. Тэрбээр Завхан аймгийн Отгон сумд төрсөн. Нутгийн удирдлагууд нь түүнийг аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд Сэнтийд залах хүндэтгэлийн ёслол зохион байгуулж байлаа.

Харин түүнийг сүүлийн жилүүдэд улс төрчдөд нөлөөтэй нэгэн болсон, нэг бус удаа лобби ч зүтгүүлсэн гэх яриа хөшигний ард яригддаг. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түүний гараас атгаж, дэргэд нь сөхөрч суусан гэрэл зураг олон нийтээр нэлээд хэлэлцэгдсэн. Х.Нямбаатар тус хуулийг өргөн мэдүүлсэн гишүүдийн дунд бий. Мөн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Наро Банчэн гэгээнтэнтэй нэг нутаг юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ковидын үеэр хэлэлцэх товыг нь  хойшлуулсан ч хэсэг хугацааны дараа эргээд гарч ирэх дүр зурагтай Нөхөн олговор олгох тухай хуулийн цаана шашны мяндагтнуудын лобби, улс төрчдийн хувь итгэл үнэмшлүүд байж мэдэхээр байна. Татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийн 0.1 хувийг лам нарын хэлмэгдүүлэлтийн он жилийг сурталчилж ухуулах, холбоотой сүм дуган, эд өлгийн зүйлсийг сэргээх гэхчлэн чиглэлд зарцуулах нь яавч Монгол Улсын хөгжилд нэмэр тус үзүүлэхгүй билээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

65 Сэтгэгдэл

  1. Монголын төр сүм хийдийн хэдэн зуун барилгыг нурааж шатааж дээрэмдэж сүйтгэсэн нь үнэн. Хэлмэгдүүлсэн хүмүүсиээс уучл#### гуйж нөхөн олговор өгсөн. Одоо хувийн хэвшлийн үл хөдлөх хөрөнгийг сүйтгэж, урлаг соёлын үнэт зүйлийг дээрэмдсэн буруугаа цайруулах цаг болжээ.

  2. Монгол улсын нийт төсөв 10 000 000 000 000 төгрөг Үүний 0,1 хувь гэдэг 10 тэрбум төгрөг. Ард түмний хөрөнгийг багшдаа бэлэглэх санаа байжээ. Үнэхээр шашиндаа үнэнч бол өөрөө мөнгөө гаргаад өг.

  3. НААДАХААС ЧИНЬ БОЛЖ “ИСЛАМТ МОНГОЛ” “СУННИТЫН МОНГОЛЫН ХОЛБОО” БАЙГУУЛАГДАВ.

  4. ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ
    4 дүгээр зүйл. Төр, сүм хийдийн харилцааны үндэс
    1. Монгол Улс дахь төр, сүм хийдийн харилцаа төр нь бурханы шашныг хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчимд үндэслэнэ.
    2. Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжл####аа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ.

  5. Нөхөн олговрыг дэмжиж байна шүү. Өвөг дээдсийнхээ өв соёлд хүйтэн хандсан буруу элэгтэн хүн Монгол газраа байх ямар нүүр байна вэ? Аль зүгээс ирсэн улсууд эсэргүүцдэг байна аа, бодоод олдоггүй шүү!?

  6. Шашин гэж юу болохоон мэдэхгүй харийн шашинтай худлаа нөхөрийнл бичсэн нийтлэл байна Үндэс угсаагаа мэддэг өв соёлоон хүдэтгэдэг бол энэ хуйлыг дэмжэх нь зөвш дэ

  7. ЗА БОЛЬ ДОО. БИТГИЙ ЗӨВШӨӨР. ГАНДАН БОЛ НЭГ ТӨГРӨГ Ч ТӨСӨВТ ӨГДӨГГҮЙ. НОМ НЬ ӨНДӨР ҮНЭТЭЙ. ЯМАР Ч ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙДЭГГҮЙ. ГАДНА ДОТОР ТАЛ НЬ. ИТГЭХГҮЙ БОЛ ӨӨРСДӨӨ ОЧООД ХАР. ГАДААД ОРНЫ СҮМ ХИЙД ӨНГӨ ЗҮС ГЭЖ ГЯЛ ЦАЛ. ДАНДАА ӨГЛӨГ ХАНДИВ ӨГДӨГ. МАНАЙ ГАНДАН ТЭГДЭГ ҮҮ. ҮГҮЙ Ш ДЭЭ. СҮСЭГТНҮҮДИЙН ӨГСӨН МӨНГӨНД ХЯНАЛТ ТАВЬДАГ УУ ҮГҮЙ. ЦЭРЭНПУНЦАГ ТИЙМ ИХ СҮСЭГТЭЙ ЮМ БОЛ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨНӨӨС ӨГЧИХӨӨЧ.

  8. Бурханы шашины хөгжилд зориулахад буруу зүйл байхгүй. Ш####авхан батлаад явах нь зөв. Алтан ургийн Хаад шүтэж ирсэн шашиныг бидний үр хойчис үргэлжлүүлэх нь түмэнтэй зөв. Өнөөгийн Монголын төр 1937 онд хэлмэгдүүлсэн лам нарын хойноос буян үйлдэх цаг нь болсон. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

  9. Za bolio yaxlaaraa zarim ni tatvar tulugchdiin munguur ugjuulaad sanaa amar xevtej baidag yum yamar ni yadartlaa ajillaad tatvaraa tuluud yavj baidag yum odoo bur sanaa amar yum bolox ni uuniig xerxev ch demjij boloxgui

  10. 21-р зуунд хөгжил дэвшил, шинжлэх ухаан ярих бт#### ####хамаар ухарч шашин ярьж бдаг төр ч гж төр юмдаа. Тэгээд дээр нь мөнгө бхгүй гдэг мөртөө ард түмнээ мунхруулах юман дээр мөнгө гаргах санаатай. 56 гишүүн та нар бол өнөөгиин Монголын пар####аментиин эмгэнэл бна. Албаар ингэж ард түмнии хандлагыг судлах танд####т хииж бна та нар. Удахгүй үүниигээ нэг баяр ёслолын үеэр ард иргэдииг бужигнуулж бгаад сэмхэн араар нь батлана даа та нар…харж бгаарай. Энэ мунхаг төслииг эсэргүүцэж бна. Батлах гд бгам бол 0.0%- иар бат####сугай.

  11. Энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол монголын эв нэгдэл үндэсний аюулгүй байд####д дайсагнаж байгаа хэрэг мөн Буддын шашин эрүүл нийгмийн үндэс тулгуур болж ирсэн цаашдаа тулгуур болсоор ч байх болно хамгийн бохир ёс зүйгүй хүмүүс л Буддын шашныг үзэн яддаг учир нь Буддын шашин ийм хүмүүсийн эрээ цээргүй шун#### хүсэл бүхнийх нь эсрэг байдаг учир дургүйцэж байдаг ийм хүмүүс л нийгмийг бузарлаж байгаа нь үнэн бид эв нэгдэлтэй эрүүл цэвэр нийгэм хүсч байгаа энэ хуулийн төслийг заав#### дэмжих хэрэгтэй !

  12. Цэрэнпунцаг гэгч увайгүй бирд өөрийн нүүрсний уурхайн т####өө Хөвсгөлийг ухах ,шүтлэгийнхээ төлөө тэнэмэл түвдийн шашинг дэлгэрүүлэх гэж УИХ орж иржээ. Хоймор нутагт санаархаад хэрэггүй. Шашины ыанди нарын гар хөл болно гэж дайраад ч хэрэггүй муу хог.

  13. Үндсэн хууль зөрчсөн ийм төслийг дэмжихгүй байлгүй дээ. Хэн ч шашин шүтэх эрхтэй гэхдээ энэнд төрийн оролцоо байж болохгүй.

  14. Энэ нийтлэл бичсэн хүн ямар захи####гаар хийсийн бол доо их л тулга тойрсон юм бичсэн байна. Нийгэмд юу хэрэгтэй байна гэхээс илүү Цэрэнпунцаг болон энд гараад байгаа хүмүүст өстэй юм уу хаашаан. Ес суртахуунтай сайхан нийгэм бий болгоход 1 хувиа төлөхөд харамсах зүйл ####га. Би христэд итгэдэг гэхдээ буддизм байсан учраас би өнөөдөр шата####гачих####гүй олон ИТГЭЛ-тэй ахан дүүстэй байгаа гэж боддог шүү.

  15. Зочин
    монгол: өвөг дээдэс өвөө эмээгийн минь шүтэж бишэрч бидэнд өвлүүлсэн үндэсний минь шашиныг муу гадны пасторуудаар бузарлуулахгүй шүү орос хятад хоёр ар өвөр монголын минь шашиныг лам хуврага сүм дугантай нь газарын хөрснөөс арчсан аймшигт цуст ####лагаар монголын сүсэг бишрэл амин голыг тас####хаар санаархсан хүнд үеийг туулан гарч ирсэн шашинаа тусгаар монголын төр харж үзэхгүй юм бол хэн харах юм бэ одоо гадны пасторууд энэ аймшигт муу үйлийг з####гамжлан авч үргэлжлүүлж байна хайран монгол минь эцэг өвгөдийн ясыг өндөлзүүлсэн гадны бузар санаатнуудын гар болоочдын гүтгэлэг бүтэхгүй 2021-01-20

  16. Өөр хийх ажил байдаггүй юм байх даа. Энэ хууль батлагдв#### христийн сүмүүд, л####ын сүмүүд, нөгөө мүүнийнхэн бас барьцана шүү дээ

  17. Бусад бүх шашин төрөөс юм гуйхгүй болоод л байна. Энэ их мөнгийг үйлдвэр шинжлэх ухааны с####бар эсвэл сургуул барихад зарцуулв#### таарна. Олон жил хийморийн сан тавьж ном уншууллаа өөдөлсөн зүйл ####га

  18. Энэ бол арай л даварсан үйлдэл болж байна. Мөнгөнд дургүй хэн байхав. Чойжамц инээд ####даад л. Нэг ойлгомжгүй юм байна. Шарын шашны байгууллагууд ТББ-ын статустай явдаг гэж ярьж байна. Төрийн бус байгууллагад яагаад Төр нөхөн олговор олгох, ц####ин тэтгэмж тавих зэргээр хууль бус үйлдэл үзүүлдэг билээ. Чойжамц бол төрийн ####баны хүн биш мөртлөө ц####ин авах маркийн юм яриад сууж байх юм. Тэгсэн мөртлөө Монголд Шарын шашин л давуу эрхтэй гэж Ардчилсан нийгмийн суурь ойлголтыг үгүйсгэж байна. МУ-ын Үндсэн хуулинд МУ-ын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэж заасан байгаа. Зөвхөн шарын шашныг биш бусад шашнуудыг адилхан хэмжээнд авч үздэг гэж ойлгодог. Ямар шашнаа шүтэж дагах нь хувь хүний эрх. Төр шашныг дэмжвэл адилхан дэмжээд, үгүй бол бүгдийг нь адилхан л зөнд нь орхих хэрэгтэй гэж бодож байна даа…

  19. Цэдэниш Цэрэнпунцаг 2 ижилхүйстэн минь заваардаг газраа заваар. Монгол улсын ТӨСӨВ та нарын зугаац####ын төлбар биш шүү. Ханаж цаддагүй хүүр вэ Цэрэнпунцаг Хөвсгөлийг ухаж тононо гээд байсан одоо бүүр шарын шашины харанхуй мухар сүсэг МОНГОЛ УЛСад хэрэггүй

  20. 1. Буддын шашин бол манайд хөгжөөд байгаа урсг####аас ша#### өөр.. бадар бариж зөв замаар амьдрахыг номлодог. тэдэнд уг нь нөхөн олговор өгье гэсэн ч авахгүй гэх ёс суртахуун баримтлагчид
    2. Хэлмсэгдсэн иргэдэд төр нөхөн олговор өгсөн, энэ бас үргэлжилж байгаа гэж найдаж байна. Гагцхүү хувь хүнээрээ хандах ёстой. Энэ бол анх удаа “байгууллага” гэж болох сүбъектээс нөхөн олговор нэхсэн явд#### боллоо. Тэгвэл тухайн үед хохирсон бусад байгууллага, нэгдэл, нийгмийн төлөөллүүдийг яах юм? өөрөөр хэлбэл байгууллага ингэж орж ирж огт болохгүй. хувь хүнээрээ бол хандаж болно
    3. Бүр өгдөг юмаа гэхэд нэг удаа л өгөх ёстой. Гэтэл бүр иргэдийн татварыг са####ийн үнээ болгох нь.. жил бүр 12 их наяд төгрөг авч байх нь за арай ч дээ тэнэгийн дотор саруулхан гэж энийг л хэлэх байх
    4. Шарын шашин үүрэгээ биелүүлж чадахгүй байгаа гэдэг бол үнэн. Тэд татвар төлдөггүй, аудит хийлгэдгүй, ямарч бүтээмж баялаг үйлдвэрлэдэггүй, бизнесийн өнгө төрхийг нэгэнт олсон нь үнэн. Үүний оронд зөв урсг####ын хөгжүүлж энэ тогтсон буруу шашны урсг####ыг харин ч засаж з####руулж, цэцэглүүлэх биш бууруулах ёстой. Би зөв шашинг нь ярисан шүү тэрнээс мөнгө авч ном уншдаг, шавар зурм#### бурхан шахаж амьдр#### чинь сайхан болно гэдэг буруу урсг####ыг л шүүмжиллээ. та шүтэх эрхтэй. тэр эрхэд чинь өнөөгийн байдлаар хэнч х####даагүй байна.
    5. Шашин бол ТББ гэсэн статусаар явдаг байх.. тэгвэл өнөөдөр улсын төсөвөөс +10 их наяд төгрөг татаасаар аваад сууж байдаг өөр ямар ТББ байна вэ?? энд хариулаач .. хүүхдийн төлөө байгууллага байна уу.. эрүүл мэндийн, боловсролын с####барын хөгжлийн төлөө ТББ байна уу татаас авдаг.. з####уучуудын шинэ боломж хөгжил технологийн хөгжлийг дэлхийн хөлтэй нийлүүлэн авч явахыг зорисон ТББ байна уу улсаас арав арван тэрбумаар нь авч байдаг?? мэдээж байхгүй миний мэдэх итгэж байгаагаар байхгүй. хэдэн арван тэр бумаар битгий хэл хэдхэн сая төгрөг авдаг ийм ТББ ч байхгүй.. тиймээс зүгээр болиж үз эргүү дагзнуудаа наад л####арын үхээнч амин хавиа хичээсэн ард иргэдээ уландаа дэвссэн сэтгэлд чинь буусан хуулийн төслийг иргэд дэмжихгүй гэж найдаж байна. үүнийг хэзээ ч дэмжиж болохгүй. Шашин шүтэх эрх бол өөр зүйл шүү.. тэрэнд нь хэнч х####даагүй байна х####дахчгүй..

  21. шинэ цагийн Арслан тайж гарч ирж. Шашинд төсөвлөх 12 тэрбум төгрөгийг ШУА-д өгөөч ээ. Монголыг ШУ хөгжүүлэх болохоос шашин хөгжүүлэхгүй. 16-р зуунаас хойш өнөө хүртэл шүтээд хамгийн хоцрогдсон орон болж үлдсэнээ бүү март

  22. Чингис хаан лам багшид мөргөөд явж байсан уу. Тангуд улс мөхөөгүй гэдгийг өдөр бүр сануулж бай гэсэн бишүү. Лам нарт бөхөлзөөдл явах юм

  23. Лам нарт ямар юмных ёс суртахуун байдаг юм. Гандан дээрээ нэгл их гэгээн дүртэй хүмүүс. Сахилын хувцсаа солиод … Юун нөгөө сахил санваар

  24. Шашин бол ард тумнийг мунхруулагч хар тамхи гэж Ленин багш хэлсэн шуу дээ. Чойб####сан лам, шашинг устгасан нь зев.Зуд болоход нохой тарг####на, зовлон болоход лам тарг####на гэдэг. Ковидын уед, монголчууд ядарсан одоо уед лам нар л баяжиж бна!!! Завханчууд мунхаг болохоор л 1 ш####иг бандийг гэгээнтэн болгож. Утсан чинээ амьтай 1 улаан мах л бгаа шуу дээ. Ажил хийхгуй хумуусийг мунхруулж тэжээлгээд тэнэг биш юмаа. Монголд бух шашныг хориглох хэрэгтэй!!!

    Чингис шиг Менх хех тэнгэртээ з####бирж явб#### бно. Цэрэн чи УИХ БИШ, Тевдед зайв#### таарнаа !!! Муу луйварчин, хулгайч бна чи, нохойн баас аа !!!

  25. Цэдэн Иш ээ! чи хун биш, бурхан юм бол тэр бурханы орондоо тургэн ########аа !!! хумуус бид энэ хорвоодоо чамтай чамгуй жаргаж зовж ирсэн. Хумуусийн толгойг мунхруулж, тарган мах идэж, гомодож , ажил хийхгуй, чи манай нийгмийг бузарлаж бна . Хуний нийгмээс ######## !!! тэр уул хадандаа оч, бяс####г#### хий, ясаа тавь.

    ШАШИН Терийг ту######а байлгааа !!!! хар феод####уудаа яахав гж бхд бас шар феод####ууд гарч ирлээ, Чойжамц бна, цэдэн иш бна. бугд ажил хийхгуй цус сорогчид. ДАХИН АРДЫН ХУВЬСГАЛ ХИЙЖ, ЯДАРСАН АРДАА ХАР ШАР ФЕОДАЛУУДААС АВРАХ ХЭРЭГТЭЙ!!!! Чойб####сан 3 тумэн ламыг устгасан ч, лам нар хогийн ургам#### шиг дахин цэцэглээд ирлээ !!!

    Ардын цусыг сорогч шинэ уеийн хар шар феод####уудтай тэмцэлд босохтун !!!

  26. Энэ хүмүүсийн мэдрэл зүгээр үү. Шинжлэх ухаандаа шууд зарцуул л даа. ядаж пср шинжилгээний түргэвчилсэн оношлуураа өөрсдөө дотооддоо хийдэг больё л доо. Юун яасан гандан хийд ямар новшоо яриад байгаа юм бэ.

  27. коммунистууд ийм л юм ярьж гарч ирэн цусан мөр татуулан дэлхийд гай болсон түүний хөнөөлийг монгол одоо болтол эдэлж байна хятад хойд солонгос гэх мэт коммунист улс одоо болтол байна даа яг л ингэж ярьж хэлж байдаг гэтэл ардчил####ын үр шимийг эдлээд хэвтэж байж амнаас нь ийм үг унаж байдаг хүн монгол хүн байж л байдаг нохой л гэмээр байна

  28. Монголд шарын шашин ямар хэрэгтэй зүйлс хийв. Гандан тэгчилэн хийд хамгийн өндөр тарифтай ашиг орлого сайтай бидний ядарсан төсвөөс харахааргүй их орлого ашиг олж бгаа ашгийн байгууллага шүү дээ. Төрийн өндөрлөгүүд өөрсдийнхөө мөнгөнөөс өгөө. Цэцэнпунцаг гарьд та өөрийнхөө мөнгийг л мэд төсвийн ард түмний татварын мөнгөөр бүү тогло. Монголд энэ л дутаж гэнэ дээ. Монголчуудын үндэс угсааны шашин биш гэдгийг хэн ч мэднэ шүү дээ. Ганц төгрөгний татвар өгдөггүй байж үгсэн хуйв####даж идэж уухаа зогсоо

  29. Сүм хийд сайд дарга нартаа ахиухан мөнгө өгөх хэрэгтэй.Ард түмэн яах вэ тэгэж ингээд байж л байна.

  30. Улсын төсвийн хөрөнгийг шашинд зарцуулж болохгүй. Тэрэнд орвол шинжлэх ухааны хөгжилд зарцуулах ёстой. УИХ-н гишүүд дунд ийм юмыг дэмждэг 55 гишүүн байна гэхээр арай л дэндүү мунхаг бна даа. Тийм их шүтлэгтэй юм бол өөрсдөө хувийн хөрөнгөөсөө Ганданд хандивла. Төсвийн мөнгө бол хэзээ ч шашинд зарцуулагдах ёсгүй.

  31. Нийтлэлч гуай! Мэдэхгүй зүйлийнхээ т####аар битгий ингэж хамаагүй бурж бай. Танай сайт давгүй эхэлж байгаа, гэхдээ үндэстний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын эсрэг д####д утгаар ингэж эсэргүүцэж байгаа чинь муухай харагдуулж байна. Хэдэн зураг энд тэндээс цуглуулж тавиад ийм өнгөц тэнэглэл хийхээ боль.

  32. Ямар хулгай хийж, өөрсдөндөө авах гэж байгаа биш. Нийгмийн сайн сайхан, хүмүүсийн ёс суртахууныг шашнаар дамжуулж ч боүтугай сажруулъя гэж байна. Яагаад эсэргүүцээд байгааг ойлшохгүй байна.

  33. энэ шашин мунхруулсаар ирсэн цаашид ч тэгнэ. 1921 онд Монгол орон мунхр####ын туйлд хүрч мөхөхөд бэлэн байсныг одоо бүгд мэддэг болсон

  34. Соёлын үнэт өвөө устгасан нь буруу.Нөхөн олговор өгөх нь зүйн хэрэг.Гэхдээ муу л хойд т####ын хар овоохой гэдэг шиг татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн олговор олгох нь буруу байна.Хэлмэгдсэн иргэдэд татвар төлөгчдийн мөнгөнөөс өгч байгаа шүү.Одоо болно.Харин сүйтгэсэн нам нь9 давхар байраа зарж нөхөн олговор олговол зохино.Тэр 9 давхар чөлөөний ордонгийн т#### нь ч татвар төлөгчдийн хараанаас гарсан мөнгө шүү.Төрийн мөнгө уйлдаггүй гэдэг.Төрд мөнгө байдаггүй татвар төлөгчдийн мөнгө шүү

  35. Монголчуудын нэг хэсэг 1932 онд буудуулсан. Хойд хөршөөс хэт хамаарсан ####лага гэж бид мэднэ. Иймд монгол хүний сор болсон оюуны хүмүүсийг хамга####ж чадаагүйн төлөө төр боллмжтой үедээ харж үзэж, дэмжих хэрэгтэй.

  36. Нэг удаа нөхөн олговор хэлбэрээр МАН, МАХН хоёр хөрөнгөнөөсөө гаргаад өгвөл юү юм гэхээс, харин жил бүр 0.1% гэдэг бол дэндэнэ.

  37. Яаж хохирсон юм бэ Энэ хүмүүсийн хэн нь тэр үед байж байгаад хохиров Ёс мэдэхгүй хүнд ёр х####дахгүй Мунхруулахуйгаас ард гэгээрсэн Уншлага номны үнэ бөө заслын үнэ дийлдэхээ байсан нь ард түмнийг ядуур####д түлхэж ардын амьдрах чадлыг сорж бга шүү Юмны үнэ нэмэгдсэн дамлан наймаа ард иргэдийг туйлдуулж байдаг Монголоор тархсан наймаа мөнгө хүүлэлт шударга бус банкны тогтолцоог х####ъя Мэдээж том гаруудынхаа мөнгийг л хүүлж өсгөж бга шд Ард иргэдэд мөнгө хүүлэлтэд туйлдаж бга Иргэдэд дарамт болсон ядуур####д түлхсэн мөнгө шунахай Гобсекуудаас с####ах цаг болсон Дээр нь Монголын их өр зээл дэлхийд гайхагдаж ирээдүйд өвлөгдлөө Ийм бусармаг явдлаас үтэр түргэн с####ж шударгаар хөгжье

  38. Харин эсрэгээрээ олон зуун жил ард түмэнийг мунхруулж номхон хүлцэнгүй болгож эд мөнгийн нь дээрэмдсэн шарын шашин ард түмэнд нөхөн олговор өгөх ёстой цэрэнпунцөг гэж гадны улсын хөл гар болсон хүн шүү

  39. Ашигт м####тм####ын бүх лицензийг төр эзэмших ёстой яахаараа энэ цэрэнпунцаг эзэмхих ёстой юм?

  40. Цэрэнпунцагаа Архи зарж, газар ухсан мөнгөнөөсөө өгөөч. Яагаад улсд татвараа өгсөн эгэл жирийн мянган2 з####уусын мөнгийг өгөх ёстой юм бээ ай. Нэг удаа ч болов ббсб банкны зээл, зээлийн хүүгийн т####аар ярихгүй байж. Ингэхгүй шүү.

  41. Үхэгсдээс Авр#### Гуйдаг Ноёдууд

    Үхэгсдийн сүнс дуудаж биедээ оруулаад лам болдог юм байна. Тэгэхээр энэ засагл#### үхэгсдийн хүчинд дулдуйдаж тогтох гэж ламыг дэмжиж байна. Үхэгсдийн хүчийг авч болох боловч Түвд, Тангад үхэгсдийн үйлийн үрийг төлөх өртэй болдог. Лам нар үйлийн үрээ яаж үүрэх нь бидэнд хамаагүй боловч эгэл хүмүүс сүнслэг мэдлэггүйн гайгаар хомроглогдон сүйрч байдаг байна. Цэрэнпунцаг үхэгсдэд итгэж хөрөнгө хандивлаж болох ч эгэл хүмүүсийн татварын мөнгийг үхэгсдийн үйлэнд зориулах нь тун хариуцлаггүй хэрэг. Ерөнхийдөө үхэгсдийн сүнсэнд тулгуурлаж улс удирдв#### Тогоонтөмөр хаан шиг эсвэл Занабазар шиг улсаасаа хөөгдөж сүйрэх нигууртай. Түвд, тангад Үхэгсдээр хийлэгсэн ####иваа үйл ямарч тохилдолд өрөө нэхэж буцааж авдаг аюул бидэнд нүүрэлжээ.

    Хүн Судлаач
    Боржигон Болдбаатар
    2021/1/22

  42. Шашин хэи дэлгэрэх нь шүүн тунгаах чадваргүй, сэтгэл зүйн хувьд хэт хамаар####тай болдог хүмүүст маш хүчтэй нөлөөлнө гэж бодож байна. Үүнээс гадна шашин гэдэг бол цаагуураа улс төрийн маш том бодлого байж байдаг гэж боддог. Шашин сайнаар нөлөөлж болох ч цаагуураа бодолтой байхгүй бол нийтийн хэт туйлшр#### бий болгож, үндэсний аюулгүй байд####д нөлөөлөхгүй байгаа… гэж санаа зовж байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button