ОРОН НУТАГ
Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр буюу 01.19-ний өдрийн 12:49 цагт 3.7 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.