ЭРҮҮЛ МЭНД

Я.Амаржаргал: Халдвар авсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ сэтгэлгүй хандсанд уучлал хүсэж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрүүл мэндийн байгууллагууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэхэд дагаж мөрдөх Эрүүл мэндийн сайдын баталсан дүрэм, журам байдаг. Төрсөн эхийг тусгаарлах өрөөнд оруулаад,  дулаан хувцсыг нь өмсүүлээд  өөр эмнэлэг рүү шилжүүлэх зохицуулалтыг дүрэм, журмаар зохицуулсан.

Гэтэл “Өргөө” амаржих газар болон ХӨСҮТ  тухайн эхийг шилжүүлж өгөхдөө, авахдаа бүх дүрэм, журмыг зөрчиж ажилласан. Халдвар гарсан үед өвчтөнийг тусгаарлах өрөө бүх эмнэлэгт  байгаа. Стандарт байгаа. Тусгаарлах өрөөнд тэр эхийг байлгаж байгаад дулаан хувцас өмсгөсний дараа шилжүүлэх арга хэмжээг авах ёстой байсан ч өгч байгаа болон авч байгаа эмнэлгүүд тун хариуцлагагүй хандсан. Үүнд ЭМЯ-ны зүгээс гэр бүлээс нь, энэ эмэгтэйгээс уучлал гуйж байна.

Нийслэлийн “Өргөө” амаржих газар нийслэлийн харьяа байгууллага. Тиймээс НЭМГ болон “Өргөө” амаржих газарт хариуцлага тооцох асуудлыг Эрүүл мэндийн сайд  Хотын даргад хүргүүлсэн.  

ХӨСҮТ тухайн эхийг хүлээж авсан. Хүлээн авсан эмч, сувилагчид тухайн эхийг өвлийн хүйтэнд нимгэн хувцастай зөөвөрлөсөн байна. Эрүүл мэндийн сайд хуулийн хүрээнд шууд хариуцлага тооцно.

Өчигдөр ХӨСҮТ рүү хүргэгдсэн эмэгтэй 14-ний өдөр “Өргөө” амаржих газар хэвтсэн. Гэр бүлийн хүнээс нь халдвар илэрлээ гэдэг мэдээлэл ХӨСҮТ-ээс өчигдөр  “Өргөө” амаржих газарт ирсний дагуу эхээс шинжилгээ авахад халдвар илэрсэн байна. Улмаар ХӨСҮТ рүү шилжүүлэх арга хэмжээ авахдаа эмнэлгүүд хариуцлага алдаж, сэтгэлгүй хандлаа. Уучлалт хүсэж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button