УЛС ТӨР

Т.Ганболд: Улстөрчид ЖДҮ-ийн зээл авч байсан хэлбэрээ өөрчилж, Хөгжлийн банк руу оржээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар УИх-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирал байх үед 33 тэрбумын зээл гаргуулсан гэх асуудал хэвлэлийнхний анхааралд байна.

Үүнтэй холбоотойгоор Т.Ганболд, Т.Бат-Оргил, Б.Жаргалсайхан  нарын хүмүүс  хэвлэлийн хурал хийлээ.

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд хэлэхдээ “Улстөрчид ЖДҮ-ийн зээл авч байсан хэлбэрээ өөрчилж, Хөгжлийн банк руу орж эхэлсэн байна. Хуулийг өөрсдийнхөө нөхцөл байдалд, хийсэн хэрэгтээ дүйцүүлж тайлбарлаж байна. Нэр бүхий гурван гишүүн арилжааны банкнаас зээл авахын оронд Хөгжлийн банкнаас зээл авчхаад, тэрийгээ хууль ёсны гэж тайлбарлаад, бизнесийн зээлийн хүүг хөнгөлөх хуулийн төсөл бариад явж байгаа нь үнэхээр ёс зүйгүй үйлдэл байна" гэлээ.

Хуульч Т.Бат-Оргил хэлэхдээ “Надад аудитаар илэрсэн гэх 195 мянган төгрөгтэй холбоотойгоор зөрчлийн хэрэг үүсгэсэн хүмүүс энэ гурван хүнийг шалгасан уу,  зөрчлийн хэрэг үүсгэсэн үү. Энэ гурван гишүүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлт бүхий захидлыг  УИХ-ын даргад хүргүүлнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button