НИЙГЭМ

Дагавар охиноо хөнөөсөн М.Баттулгад 20 жил хорих ял оноожээ

Өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд есөн настай дагавар охиноо зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэргийг хаалттай шүүсэн байна.

Хэрэг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр гарсан. Шүүх хурал өмнө нь зарлагдсан ч шүүгдэгч М.Баттулга өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас өчигдрийг хүртэл хойшлуулсан юм.

Дагавар охиноо хөнөөсөн М.Баттулга нь хэргийг үйлдэх үед согтуу байсан бөгөөд өмнө нь талийгаачийг байнга зоддог байсан нь гэрчүүдийн мэдээллээр тогтоогдсон юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд хаалттай хорих ангид 20 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-22 10:20

�##�уурчинд бага өгчээ бүх насаар насаар нь хорих ял оногдуулах байсан юм

БҮХ насаар нь ХОРЬ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
БҮХ насаар нь ХОРЬ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2021-01-22 12:09

АРААТАН араартныха ТӨРХӨНДӨӨ байх ёстой!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button