УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Танхимын бүрэлдэхүүнээ солих эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжсэн. Одоо МАН-ын бага хурал хуралдаж эхэлсэн. Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн Д.Оюун-Эрдэнийг дэмжих эсэхээ хэлэлцэнэ. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг намаас дэмжсэний дараа УИХ-аар хэлэлцэх процессууд эхэлнэ.

Д.Оюун-Эрдэнийг яагаад дэмжсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Би дотроо Д.Оюун-Эрдэнэ сайдыг болоосой гэж бодож байсан. Яагаад гэвэл ЗГХЭГ-ийн дарга аймгуудыг Засгийн газартай холбож байдаг, яамдуудын үйл ажиллагааг холбож байдаг хүн. Цар тахлын энэ амаргүй байгаа үед Засгийн газрын залгамж чанар хадгалагдах ёстой. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд ЗГХЭГ-ийн даргыг оруулж ирж байгаа нь үндсэндээ өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах хувилбар гэж үзэж дэмжиж байгаа. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
аан
аан
2021-01-22 11:47

өөрөө бол больчихгүй санаатай байгаа юм аа даа?

Зочин
Зочин
2021-01-22 11:58

ЭМЯны сайд л хэвээрээ үлдээсэй, бусад сайд нарыг яаж ч болно оо. З�##�уу сайд уг нь ЭМСайд хийх 6 сарын хугацаанд овоо ажил амжуулсан юм сан, дахиад ч овоо юм хийх байх гэж л итгэж байна даа

Зочин
Зочин
2021-01-22 12:17

Шадар сайд, соёлын сайд, боловсролын сайд гэх мэт сул гаруудаа солиод чадварлаг баг бүрдүүлсэн нь дээр дээ.

Холбоотой мэдээ

Back to top button