Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хуульчилна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хуульчлах шаардлагатай байгаа тухай хөндлөө.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төрийн албан хаагчдийн сахилга хариуцлагын тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлах шаардлага байгаа юм. Энэхүү хуулийг хэлэлцэх асуудалд оруулсан уу. Засгийн газар энэ хуулийн төслийг оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байгаа. 2020 оны есдүгээр сард төрийн албаныхны нэгдсэн семинарыг зохион байгуулсан. Мөн сүүлийн өдрүүдэд яригдаж байгаа асуудал ч төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх асуудал яригдаж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг анхаарч үзэх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт: Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг ярих ёстой. Бид Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хууль, Шилэн дасны хууль, Улсын бүртгэлийн багц хуулийг баталж хөрөнгө орлого, эзэмшлийн компани гээд бүх зүйл нийтэд ил байх болсон. Одоо 200 мянган төрийн албан хаагч төрдөө өргөсөн тангарагтаа үнэнч байх, сахилгатай, хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Төрийн албан хаагч бол ард түмний дарга биш ард түмэндээ үйлчилдэг үйлчлэгч байх ёстой. Төрийн албаны хуулиар ажлын байрны баталгаа, нийгмийн асуудлыг шийдэж өгсөн. Харин төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал орхигдсон байсан. Иймээс ХЗБХ-нд эцсийн хэлэлцүүлэг хийх явцад энэхүү хуулийн төслийг 2021 онд боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан, санал хураалгана. Шат шатандаа ажлаа сэтгэлээсээ хийдэг байх зохицуулалтыг хуулийн хүрээнд бий болгоно гэсэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bolovsroliin yaam bolon eruul mend 2 buur zavharsan. Bolovsroliin yaam buur es surthuungui , aimchig. Gunig
Muruuruu ajlaa hiij bgaa humuust ene setgelgui garuud dandaa gai bno. Tegeed l homorgond ni shalguulj, harduulna. Uudguishdee neeree. Ter BZD iin chihee uhaltsdag 2 bn. Buur neg duurtsen garuud bhiimaa. Ajlaa buur ger oron, amraltiin gazar geed bodtson. Ajil deeree ajil heregch, setgeltei, zutgeltei, ahaa egchee geed shalchiganaad blgui alban tushaaliinhaa erembe daraagaa medreed urdah ajlaa l hiitsgee.
Тэтгврийн нас нь хүрсэн л бол тэтгэвэрт нь шууд гаргаж байх хэрэгтэй болов уу. Үнэхээр мэдлэгтэй юм бүтээж ажиллаж чаддаг хүн бол тэднийг гэрээт ажилтнаар ажиллуулж байвал чанар, хэмнэлт гарах байх.
Tөрийн албаны ТҮ ангиллынхан нээрээ юу ч мэдэхгүй бна. Аргагүй гүйцэтгэх албан тушаал учраас тэр. Наадуулдаа хариуцлага гэж юу байдгийг ойлгуулахгүй бол цаашид ямар ч алдаа гарч болно. Үүнтэй уялдаад ТҮ удирдлагууд ч мөн ялгаагүй сайн сургах хэрэгтэй.
Төрийн алба авилага ёс зуртахуун хариуцлага гэж дээд доод шатгүй эмх замбараагүй болсон байх үүнийг өөрчлөхгүй бол цаашдаа хэцүү л болох байхдаа
Угаасаа хуульчилсан байдаг. Харин ёс зүйн дүрэмдээ нэмж САНААТАЙ ХУДАЛ яРИХГҮЙ БАЙХ гэж нэмэх хэрэгтэй. Би өөрөө тэдэнтэй тулж үзсэн тул саналаа хэлэхэд хамгийн доод шатны ажилтан хэрэлдэж хамаг юм хутгаж хаяад даргадаа очоод худал яриад. Тэр дарга нь нөгөө даргадаа худал яриад заримдаа дарга нар нь надтай уулзаа ч үгүй уг асуудалд хамаагүй байж ажилтнаа өмөөрч өөрийгөө сүйрүүлж худал яриад ажлаа хийгээгүй гэж халагдахгүйн тулд гүтгэж өгнө, худлаа ярина, нэр төрд халдана. Тэрэнд нь хамгийн дээд дарга эсвэл комисс нь үнэн эсэхийг нь шалгаж баримт үзэх өргөдөл гаргасан хүнтэйгээ ярилцаж судалж үзэлгүй шууд ажилчдынхаа талд ороод дараа нь баримтаар бүгд будаа болдог шүү ! Ажлаа хийгээгүй доод ажилтны төлөө иргэнийг гүтгэж ажлаа алдах уу сайн бодох хэрэгтэй. Зарим дунд шатны дарга нар иргэнтэй амьдралдаа ганц ч удаа уулзаж үзээгүй байж уулзсан гэж худал мэдээ комиссоороо бичүүлдэг. Бүх шатны ажилчид нь хуйвадаад худал хэлдэг. Тиймээс ёс зүйн дүрэмд худал хэлэхгүй байх гэж тодорхой оруулж өгөх хэрэгтэй харагдсан шүү. Хэдийгээр хөдөлмөрийн хуулинд байдаг ч ёс зүйн дүрэмд заавал оруулах.
Мөн ёс зүйн биш ажлын алдаа гаргах тоог нь хязгаарлаж өгөх хэрэгтэй. Одоогоор төрийн албаны хуулинд зөвхөн "олон удаа " гээд орхичихсон байгаа. Яг тодорхой тоо хэл. Санхүүгийн жижиг алдаа (үүнд төдөөс доош гэж нарийн заа) болон санхүүгийн биш хариуцлагын өдөр тутмын жижиг алдаа гаргаад гомдол ирээд 5 хүрвэл ажлаас хална гэж заах хэрэгтэй. Тэр заасан заалтаасаа анх ажлын байранд дасгалжиж байхад хэлж сануулж хөдөлмөрийн гэрээнд нь тусгасан ч болно. Хөдөлмөрийн гэрээнд тусгачихвал наадуул чинь шүүхдэж чадахгүй. Бүр том идэж уудаг, төрийн мөнгө байршуулж хүү иддэг дундаас дээшихээ бас тодорхой зааж шууд халж цагдаад шилжүүлнэ гэж заах хэрэгтэй. Тэгээд наадуул чинь үйлчлүүлэх гэж орж ирсэн хүн рүү дуртай бүдүүлэг үйлдэл хандлагаа гаргаж бүдүүлэг үгээ хэлж чадахаа болино. Үүдэн дээр сэтгэл ханамжгүй байсан хүмүүс дүн тавих нэг юм наачих. Тэгээд наадуул чинь нам болно. Цалинтайгаа үлдэнэ гэвэл.