УЛС ТӨР

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хуульчилна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хуульчлах шаардлагатай байгаа тухай хөндлөө.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төрийн албан хаагчдийн сахилга хариуцлагын тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлах шаардлага байгаа юм. Энэхүү хуулийг хэлэлцэх асуудалд оруулсан уу. Засгийн газар энэ хуулийн төслийг оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байгаа. 2020 оны есдүгээр сард төрийн албаныхны нэгдсэн семинарыг зохион байгуулсан. Мөн сүүлийн өдрүүдэд яригдаж байгаа асуудал ч төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх асуудал яригдаж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг анхаарч үзэх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт: Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг ярих ёстой. Бид Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хууль, Шилэн дасны хууль, Улсын бүртгэлийн багц хуулийг баталж хөрөнгө орлого, эзэмшлийн компани гээд бүх зүйл нийтэд ил байх болсон. Одоо 200 мянган төрийн албан хаагч төрдөө өргөсөн тангарагтаа үнэнч байх, сахилгатай, хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Төрийн албан хаагч бол ард түмний дарга биш ард түмэндээ үйлчилдэг үйлчлэгч байх ёстой. Төрийн албаны хуулиар ажлын байрны баталгаа, нийгмийн асуудлыг шийдэж өгсөн. Харин төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал орхигдсон байсан. Иймээс ХЗБХ-нд эцсийн хэлэлцүүлэг хийх явцад энэхүү хуулийн төслийг 2021 онд боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан, санал хураалгана. Шат шатандаа ажлаа сэтгэлээсээ хийдэг байх зохицуулалтыг хуулийн хүрээнд бий болгоно гэсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Muruuruu ajlaa hiij bgaa humuust ene setgelgui garuud dandaa gai bno. Tegeed l homorgond ni shalguulj, harduulna. Uudguishdee neeree. Ter BZD iin chihee uhalt###g 2 bn. Buur neg duurtsen garuud bhiimaa. Ajlaa buur ger oron, amraltiin gazar geed bodtson. Ajil deeree ajil heregch, setgeltei, zutgeltei, ahaa egchee geed shalchiganaad blgui alban tushaaliinhaa erembe daraagaa medreed urdah ajlaa l hiitsgee.

  2. Тэтгврийн нас нь хүрсэн л бол тэтгэвэрт нь шууд гаргаж байх хэрэгтэй болов уу. Үнэхээр мэдлэгтэй юм бүтээж ажиллаж чаддаг хүн бол тэднийг гэрээт ажилтнаар ажиллуулж байв#### чанар, хэмнэлт гарах байх.

  3. Tөрийн ####баны ТҮ ангиллынхан нээрээ юу ч мэдэхгүй бна. Аргагүй гүйцэтгэх ####бан туша#### учраас тэр. Наадуулдаа хариуцлага гэж юу байдгийг ойлгуулахгүй бол цаашид ямар ч ####даа гарч болно. Үүнтэй уялдаад ТҮ удирдлагууд ч мөн ялгаагүй сайн сургах хэрэгтэй.

  4. Төрийн ####ба авилага ёс зуртахуун хариуцлага гэж дээд доод шатгүй эмх замбараагүй болсон байх үүнийг өөрчлөхгүй бол цаашдаа хэцүү л болох байхдаа

  5. Угаасаа хуульчилсан байдаг. Харин ёс зүйн дүрэмдээ нэмж САНААТАЙ ХУДАЛ яРИХГҮЙ БАЙХ гэж нэмэх хэрэгтэй. Би өөрөө тэдэнтэй тулж үзсэн тул сан####аа хэлэхэд хамгийн доод шатны ажилтан хэрэлдэж хамаг юм хутгаж хаяад даргадаа очоод худ#### яриад. Тэр дарга нь нөгөө даргадаа худ#### яриад заримдаа дарга нар нь надтай уулзаа ч үгүй уг асууд####д хамаагүй байж ажилтнаа өмөөрч өөрийгөө сүйрүүлж худ#### яриад ажлаа хийгээгүй гэж х####агдахгүйн тулд гүтгэж өгнө, худлаа ярина, нэр төрд х####дана. Тэрэнд нь хамгийн дээд дарга эсвэл комисс нь үнэн эсэхийг нь ш####гаж баримт үзэх өргөдөл гаргасан хүнтэйгээ ярилцаж суд####ж үзэлгүй шууд ажилчдынхаа т####д ороод дараа нь баримтаар бүгд будаа болдог шүү ! Ажлаа хийгээгүй доод ажилтны төлөө иргэнийг гүтгэж ажлаа ####дах уу сайн бодох хэрэгтэй. Зарим дунд шатны дарга нар иргэнтэй амьдр####даа ганц ч удаа уулзаж үзээгүй байж уулзсан гэж худ#### мэдээ комиссоороо бичүүлдэг. Бүх шатны ажилчид нь хуйвадаад худ#### хэлдэг. Тиймээс ёс зүйн дүрэмд худ#### хэлэхгүй байх гэж тодорхой оруулж өгөх хэрэгтэй харагдсан шүү. Хэдийгээр хөдөлмөрийн хуулинд байдаг ч ёс зүйн дүрэмд заав#### оруулах.

  6. Мөн ёс зүйн биш ажлын ####даа гаргах тоог нь хязгаарлаж өгөх хэрэгтэй. Одоогоор төрийн ####баны хуулинд зөвхөн “олон удаа ” гээд орхичихсон байгаа. Яг тодорхой тоо хэл. Санхүүгийн жижиг ####даа (үүнд төдөөс доош гэж нарийн заа) болон санхүүгийн биш хариуцлагын өдөр тутмын жижиг ####даа гаргаад гомдол ирээд 5 хүрвэл ажлаас х####на гэж заах хэрэгтэй. Тэр заасан за####таасаа анх ажлын байранд дасг####жиж байхад хэлж сануулж хөдөлмөрийн гэрээнд нь тусгасан ч болно. Хөдөлмөрийн гэрээнд тусгачихв#### наадуул чинь шүүхдэж чадахгүй. Бүр том идэж уудаг, төрийн мөнгө байршуулж хүү иддэг дундаас дээшихээ бас тодорхой зааж шууд х####ж цагдаад шилжүүлнэ гэж заах хэрэгтэй. Тэгээд наадуул чинь үйлчлүүлэх гэж орж ирсэн хүн рүү дуртай бүдүүлэг үйлдэл хандлагаа гаргаж бүдүүлэг үгээ хэлж чадахаа болино. Үүдэн дээр сэтгэл ханамжгүй байсан хүмүүс дүн тавих нэг юм наачих. Тэгээд наадуул чинь нам болно. Ц####интайгаа үлдэнэ гэвэл.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button