Нийгмийн

БЗД-ийн II хорооны нийтийн байрнаас ЕСӨН иргэн халдвар авчээ

Баянзүрх дүүргийн II-р хорооны IV, V дугаар хэсэгт Ковид 19 цар тахлын голомтлон тархах нөхцөл байдал үүсэж, 2021.01.24-ний өдрийн 06:00 цагаас 2021.01.25-ны өдрийн 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох БЗД-ийн засаг даргын захирамж гарлаа.

Энэ дагуу хамгаалалтын  арга хэмжээ тогтоогоод байна. Дурдсан хугацаанд тухайн хэсгийн иргэдийг шинжилгээнд хамруулах юм байна. Тус хэсэгт амьдардаг, 18-аас дээш насны иргэд өнөөдөртөө багтан хорооныхоо Иргэний танхимд очиж, шинжилгээнд хамрагдахыг уриалж байна. 

Халдвар гарсан хэсэг нь Сансар орчмоос Дарь-Эх рүү эргэдэг замын уулзвар хэсэгт байх Нийтийн байр юм байна. Тус нийтийн байранд 20 орчим иргэн амьдардаг бөгөөд тэдний 9-өөс нь халдвар илрээд байгаа аж. Тиймээс нийтийн байрны орчмын IV, V-р хэсэгт бүхэлд нь хязгаарлалт тогтоолоо. 

IV, V-р хэсэг нь 400 орчим өрх айлтай, 1800 орчим иргэнтэй. Тэдний 1200 орчим нь 18-аас дээш насныхан бөгөөд тэднийг өнөөдөртөө багтан шинжилгээнд хамруулж, маргааш хариу нь эцэслэн гарахаар тооцон, хязгаарлалт тогтоосон байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-24 11:11

Сумьяабазар, Байден огцор

Холбоотой мэдээ

Back to top button