УЛС ТӨР

ХУУЛИЙН ХУГАЦАА: Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг түр “гацааж”, шинэ танхимд НӨЛӨӨЛӨХӨӨР оролдож байна уу

У.Хүрэлсүх хуруу инчдэхийн төдийн огцорсон ч Л.Оюун-Эрдэнийг томилох процесс хүлээгдээд байна. Хуулийн дагуу МАН Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхмийг Ерөнхийлөгчид мэдэгдэж, Ерөнхийлөгч түүнийг тав хоногт багтаан УИХ-д танилцуулах ёстой. Ингээд УИХ хэлэлцэн дэмжвэл Ерөнхий сайдыг томилно.

ХУУЛИЙН ЗААЛТ: Үндсэн хуулийн 39.2-т “Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна”.

Үүний дагуу өнгөрсөн баасан /2021.01.22/ гарагт МАН-ын Бага хурал хуралдаж, Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг 98 хувийн саналаар дэмжсэн. Ингээд тэр өдөртөө Л.Оюун-Эрдэнийн нэрийг ЕТГ-т хүргүүлсэн. Дээрх хуулийн заалтад “ажлын тав хоног” хэмээн заагаагүй тул баасан гаргаас эхлэн тоолбол энэ хугацаа лхагва /2021.01.27/ гаргийн үдээс хойш дуусгавар болох юм. Харин ажлын тав хоногоор тооцвол баасан /2021.01.26/ гарагт дуусна.

Ерөнхийлөгчийг эхлээд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хариу мэдэгдэнэ гэж хүлээсэн бол энэ нь даваа гараг болж хойшилсон. Ийн өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганыг Ерөнхий сайдыг томилох асуудлаар хуралдана гэж тов тогтоогоод байсан ч тэр мөн л хариугаа өгсөнгүй. Процессыг хуулийн хугацаандаа зориуд удаашруулж байгаа нь түүнийг шинэ танхимын сайд нарт өөрийн нөлөөллөө бататгахаар ажиллаж байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Юу гэвэл, өмнөх Засгийн газарт бол Ерөнхийлөгч нөлөөлөл үзүүлж чадсан. Соёлын сайдад С.Чулууныг ямар ч асуудалгүй зүтгүүлж, Д.Сумъяабазарыг ч сайдад томилуулахаар нэлээд шахсан гэгддэг. Түүнчлэн УИХ-ын даргыг томилоход ч У.Хүрэлсүхийн зүгээс МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын хэд хэдэн хүнийг зүтгүүлсэн ч Ерөнхийлөгч “өөрийнхөөрөө” Г.Занданшатарыг дэмжсэн байдаг.

Логикийн хувьд, одоогоор үүсээд буй улс төрийн нөхцөл байдал Ерөнхийлөгчийг буланд шахчхаад буй тул тэр шинэ танхимд нөлөө бататгах нь нэн чухал байна. Ялангуяа “Хүүхдийн төлөө” пи-арыг нь үргэлжлүүлэх Соёлын сайдад өөрийн хүнээ зүтгүүлэх. Түүнчлэн нэлээд ашиг сонирхолтой ажилладаг мах, хөдөө аж ахуйн салбартаа буюу ХХААХҮ-ийн сайдад нөлөөгөө бататгах, мэдээж төмөр замын салбарыг хяналтаас гаргахгүйн тулд Зам тээврийн сайдад нэлээд анхаарал хандуулах шаардлага үүсээд байгаа юм.

Ньюансын хувьд, Л.Оюун-Эрдэнэ томилогдоо л бол өөрийн танхимын сайд нараа нэг амиар зарлачихна. Иймд Ерөнхийлөгч үүнээс нь өмнө дээрх байдлаар ажиллаж буй байж болох. Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч хоёрын дунд “Хэро”-гийн Б.Баатар хэр зэрэг холбогч хийх бололцоотой вэ, нөхцөл байдал хүнд үед Ерөнхийлөгчийн эрх мэдлийг МАН танхимаас хэр зэрэг шахах вэ зэрэг нь сонин сэдэв болоод байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

19 Сэтгэгдэл

  1. Энэ өвчин тархсан хүнд хүнд хэцүү цаг үед дараагийн ерөнхий сайд, бас засгийн газрыг томилуулахгүй ингэж удааж байгаа нь ард түмнээ үл тоомсорлож өөрийн хувийн эрх ашгаа эхэнд тавиж байна гэж ойлгогдож байна.

  2. Чулуун гэж улсынхаа түүх соёлыг худ####дсан новшийг ########уулах хэрэгтэй!!! Ер нь Жонхуугийн бүх новшнуудыг ########уулах хэрэгтэй

  3. Засгийн газраа байгуулахгүй удна гэдэг улс орон, ард түмэнд тун тусгүй гэдгийг хүн болгон л мэднэ дээ. Ард түмэн хүлээсээр байна.

  4. Ерөнхий сайдын томилгоо саатуулж буй зорилго нь өөр юу ч биш өөрийнхөө хүмүүсийг засгийн газарт шахах гэсэн дарамт үзүүлэх. Эбэгийн хэлсэнчлэн энэ хүнд хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л бий. Тэднээсээ засагт хавчуулах гэсэн санаа.

  5. сайн суд####ж хариу өгөх ёстой байхаа. нэг хүн рүү битгий бүлэглэн дайр. өөрсдөө сонгочихоод буланд шахаж элдвээр хэлж гүжирдэхгүй бай. ерөнхийлөгчийн мэдэгдэлд ямар нэг сэжүүр байгаад л улсын удирдагч хэлээшүүдээ. оюоо босгоогүй бол шаазай юунд суухсан билээдээ

  6. Одоо УИХ дээр АН завсарлага авч новширноо. Риогийн эсрэг нэхэмжлэл гаргах хугацаагүй болгох гээл хичээгээд байна даа

  7. Эргүү Баттулга 2016 онд Жүдо бөхийн ордон барина гэж баахан мөнгө хандив хэлбэрээр авчихаад бүгдийг нь өөрөө хусчихсан. АТГ яагаад ш####гаагүй юм бэ?

  8. Нөлөөлж чадахгүй. Үсрээд 5 хоног. Цар тахлым үед чадахгүй хэр нь 9 гацааж өөрийнхөө нэр хүндийг унагаж байна.

  9. Ерөнхийлөгч хэтэрхий удаах буруу.
    Тэр элдэв улс төр нэртээ юмаа хаяж ажлаа бодох цаг. Яасан ч их хий эргэх дуртай байдгийн….Олон жил ингээд бүр дасчихаж. Одоо улс даяараа хуучны б####иар юм элдэв хор мороо хаях хэрэгтэй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button